1
Дур булаам харагдуулах
"Скраб" юм уу, эсвэл цэвэрхэн шүдний сойз ашиглан уруулын үхэжсэн арьснаасаа салаарай. Үүний дараа уруулын будаг түрхвэл, таны уруул илүү зөөлөн, дур булаам харагдах аж.
2
Зөөлөн болгох
Уруулаа зөөлөн болгохын тулд дээрээс нь шүдний оо түрхэж, 10 секунд байлгаад, дараа нь угаагаарай. Уруул тань зөөлөн, торгомсог болох болно.
3
Уруул хүрээлэгчээр зөв зурах
Уруул хүрээлэгчээр уруулаа хүрээлж, хэлбэрээ засах боломжтой.
4
Сүүдэртүүлж будах
Уруулаа сүүдэртүүлж будах нь уруулын хэлбэрийг илүү тодотгож, гоёмсог болгодог байна.
5
Уруулаа том харагдуулах
Уруулаа хүрээлсний дараагаар "тосон гэрэл" тавиарай. Ингэснээр уруул тань илүү том харагдах болно.
Хоёр хажуу талаа харандаагаар хүрээлж будаад, гол хэсэгт нь бага зэрэг гэрэлтүүлэгч түрхээд, уруулаа будна.
6
Уруулын будгаа зөв сонгох
Өөрийнхөө арьсанд тохируулан уруулын будгаа зөв сонгох нь чухал юм. Гялалзсан болон сувдан өнгө нь уруулыг том харагдуулдаг бол, "матте" нь хэлбэрлэг бөгөөд жижигхэн харагдуулдаг байна.
7
Уруулаа зөв тохируулан будах
Та уруулаа будахдаа дээд уруул дээрээ "Х" хэлбэртэй өнцөг гаргаж, тойруулан хүрээлэх бөгөөд дараа нь уруулаа нөхөж, зурганд үзүүлсэн шиг будаарай.
8
Уруулынхаа гол хэсгийг тодруулж будах
Уруулаа илүү дур булаам харагдуулахыг хүсч байвал, гол хэсэгт нь тодруулан будах хэрэгтэй аж.