Хэвлийн өөхийг үгүй хийж, нуруу тэгшлэх Японы уламжлалт арга

Байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд түгээмэл тохиолддог нэг асуудал байдаг нь нурууны өвчин юм. Харин доктор Фүкүцүзигийн 10 жилийн өмнө бодож олсон уг дасгалыг хийснээр нурууны өвчнөөс ангижраад зогсохгүй, хэвлийгээрээ турах боломжтой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хэвлийн өөхийг үгүй хийж, нуруу тэгшлэх Японы уламжлалт арга

1 Дасгалын ач тус

Уг дасгалыг хийхэд танд ердөө 5 минут байхад хангалттай бөгөөд үр дүнд нь бэлхүүсээр турж, тэгшхэн нуруутай болох юм. Энэхүү дасгалын ном хэвлэгдсэн даруйдаа 6 сая гаруй хувь борлогдож байсан гэнэ. 

Дасгалын ач тус

2 Уг дасгалыг хэрхэн хийх вэ?

1. Урт нь 40 см хэмжээтэй алчуурыг 7 см зузаантай болгож, хуйлна.

2. Алчуураа шалан дээр тавина. Массажны ор, модон хавтан юм уу эсвэл фитнес заалын шалан дээр тавих бөгөөд орон дээр тавьж болохгүй гэдгийг анхаараарай.

3. Алчуур дээрээ нуруугаараа зурганд үзүүлсэн шиг дээш харан хэвтэнэ. Ингэхдээ алчуураа хүйсний доор байхаар бодож, байрлуулна.

4. Мөр болон хөл хоорондоо тэгш хэмд байх ёстойгоос гадна, хөлийн эрхий хуруунуудаа хооронд нь хүргэж, зурганд үзүүлсэн шиг байрлуулна. Харин хоёр хөлийн өсгий хоорондоо 20-25 см зайтай байх ёстойг анхаарна уу. 

5. Харин гараа сайтар сунгаж, толгойныхоо дээр байрлуулах бөгөөд ингэхдээ алгаа доош харуулж, хоёр гарынхаа чигчий хуруунуудыг хооронд нь хүргээрэй. 

6. Хөл болон гарын хуруунуудаа хооронд нь хүргэхдээ болгоомжтой байх хэрэгтэйг бүү мартаарай.

7. Уг байрлалыг авч, 5 минут барина. Харин дасгалыг хийж дуусаад, босох үедээ бэртэж, гэмтэхээс болгоомжилж, анхаарал болгоомжтой байх ёстой аж.

Уг дасгалыг хэрхэн хийх вэ?

Хэрвээ та дээр дурдсанчлан дасгалыг зөв хийсэн бол, нуруу тань амарч, сайхан мэдрэмж төрөх болно. Харин хэвлий хэсгийн тань булчин ачааллаж, богино хугацааны дараа жин хаяж буй тань мэдрэгдэх аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()