Шээсний замын халдварт өвчин
Шээсний замын халдварт өвчин туссанаар шээх болон ичимдэг эрхтнээ угаахад өвдөх, тухайн орчмоор хөндүүрлэж өвдөх шинж тэмдгүүд илэрдэг.
Уг өвчнийг ихэвчлэн дархлааны систем муудсан үед тусдаг байна. Түүнчлэн "Escherichia coli", "Mycoplasma" болон "Сhlamydia" зэрэг бактериудаас болж, шээсний замын халдварт өвчин тусдаг. Эдгээр бактериуд нь шээсний сувгийг өвчлүүлээд зогсохгүй, давхар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулах нь бий.
Зарим хүмүүс мэдлэг дутуугийн улмаас уг өвчнийг улам хүндрүүлэх хандлагатай байдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
1
Бэлгийн харилцаа
Ичимдэг эрхтний ариун цэврийг сайтар сахиагүйгээс болж, шээсний замын халдварт өвчин тусах нь бий. Өөрөөр хэлбэл, бэлгийн харилцаанд орсныхоо дараа ичимдэг эрхтнээ сайтар угааж, цэвэрлэж байх ёстой аж.
2
Шээх үеийн хүндрэл
Шээх үеийн хүндрэл буюу шээс гарахгүй байх нь уг өвчнийг тусах үндэс болдог. Үүний учир шалтгаан нь, шээх үедээ шээсээ удаан тасалдуулж, шингэнээ гадагшлуулдагтай холбоотой бөгөөд үүнээс болоод давсганд өвчин үүсгэгч микробууд үржиж эхэлдэг.
3
Жирэмслэлтээс хамгаалал эм
Жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн эм бэлдмэл болон бэлгэвчинд агуулагдах "spermicides" нь үрийн шингэнийг устгах үйлчилгээтэй бөгөөд энэ нь шээсний замын халдварт өвчин тусахад нөлөөлдөг байна.
4
Бөөрний чулуу
Бөөрний чулуу нь, шээсний замын халдварт өвчин тусахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс та бөөрнийхээ эрүүл мэндэд ач холбогдол өгч, сайтар анхаарч байгаарай. Бөөрний чулуунаас хэрхэн ангижрахыг мэдэхийг хүсч байвал ЭНД дараарай.
5
Чихрийн шижин өвчин
Сүүлийн үед хүн төрөлхтөнд хамгийн ихээр аюул заналхийлэх болсон чихрийн шижин өвчин нь шээсний замын халдварт өвчин тусахад хүргэдэг байна. Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон эмчлэх тухай мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.