Төмөр замын салбарыг хамтран хөгжүүлнэ гэв

2017-04-07, 11:45
2,328

Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран "Транзит Монгол-2017" форум өнөөдөр эхэллээ. Бээжин хотноо зохион байгуулагдаж буй энэхүү форумд Монгол, Хятад, Оросын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагч компани, аж ахуй нэгжүүд гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэх зорилгоор оролцож байна.

Төмөр замын салбарыг хамтран хөгжүүлнэ гэв

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын тээврийн дэд сайд бөгөөд Улсын төмөр замын газрын дарга Ян Юйдунтай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үеэр гурван улсын гурван улсын төмөр замын асуудал хариуцсан дэд сайд нарын уулзалтыг тогтмолжуулж, уулзалтаас хойш хэрэгжсэн ажлууд, гарсан үр дүнг хэлэлцэх санал тавьлаа.

Гурван улсын төмөр замын асуудал эрхэлсэн дэд сайд нарын зөвлөлдөх механизм нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл энэ үеэр онцолж байв. "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" батлагдаж, гурван улсыг дамнасан шинэ төмөр замын төслүүд хэрэгжих гэж байгаа нь хөгжлийн бодит хэрэгцээ гарч, дээрх хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тохиромжтой үе аж. БНХАУ-ын төмөр замын газрын дэд дарга Ю Чунсяотай "Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж буй энэ цаг үед хамтын ажиллагаагаагаа өргөжүүлж, төмөр замын салбараа хамтран хөгжүүлэх боломж бидэнд бий. Тиймээс Монгол улсад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана " гэлээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()