Асашёорү Д.Дагвадорж аварга мэргэжлийн тулаанд хөл тавилаа

Асашёорү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

Асашёорү Д.Дагвадорж аварга мэргэжлийн тулаанд хөл тавилаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх юм.

Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 29-нд АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрхээ авна.

Дашрамд дуулгахад Асашёорү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”,  Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Yahoo Japan сайт дээр гарсан мэдээлэл:

Эх сурвалж: Yahoo Japan

https://headlines.yahoo.co.jp/hl?a=20170405-00000043-dal-fight

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()