Та дасгал эхлэхээс өмнө биеэ халаах хэрэгтэй. Үүний тулд:
- Босч зогсоод толгойгоо баруун тийш болгож, чихээ мөрөндөө хүргэхийг оролдоорой. Дараа нь үүнийгээ зүүн талдаа давтаж хийнэ.
- Толгойгоо зүүн болон баруун тийш зөөлөн эргүүлж, биеэ халаана.
1
Нүдний дасгал
Чигээрээ урагш харж, нэг зүйл дээр хараагаа тогтоож, 5 секунд байлгаарай. Дараа нь зүүн болон баруун тийш ээлжлэн хараад, зүүн дээш, зүүн доош, баруун дээш, баруун доош гэж харах хэрэгтэй.
1. Нүд орчмын үрчлээс арилгах дасгал
- Долоовор болон дунд хуруугаа нүдний хоёр захад байрлуулж, нүдээ аниарай.
- Ингэхдээ хуруугаараа арьсаа татаж, дарна.
2. Зовхи чангалах дасгал
- Долоовор, дунд, ядам хуруунуудаараа нүдний доод хэсгийн арьсан дээрээ сайтар дараарай.
- Одоо нүдээ аниад, 6 тоолж, гараа авна.
Та эдгээр дасгалыг толины өмнө зогсож байгаад хийгээрэй. Ингэснээр илүү үр дүнтэй байх болно. Мөн нүдний дасгалаа 10-20 удаагийн давтамжтай хийхэд хангалттай.
2
Эрүүний булчин чангалах дасгал
- Хоёр гарын дунд хуруугаа амны хоёр талд байрлуулж чанга дарна.
- Дараа нь удаанаар 6 тоолж, аажуухан инээмсэглэх хөдөлгөөн хийж, булчингаа мэдрээрэй.
- Буцаад дасгалын эхний байрлалдаа шилжиж, амаа хагас ангайж, 6 секунд хүлээх хэрэгтэй.
- Хэдэн секунд амарч, гүнзгий амьсгаа авсны дараа дасгалаа давтаж хийнэ.
Давхар эрүү арилгах дасгал:
- Эрүүний доор гараа нугалан байрлуулна.
- Дараа нь амаа хагас ангайж, хэлээ гарган аль болох дээш татахыг хичээгээрэй.
- Энэ үед эрүүний булчин чангарч, давхар эрүү арилахад дөхөм болох аж.
3
Хацрын булчин чангалах
- Хоёр дунд хуруугаа амны хоёр талд байрлуулна.
- Аажуухан инээмсэглэж, булчингаа сунгаарай.
- Байрлалаа 6 секунд хадгалж, ахин 6 хүртэл амаа хөдөлгөж тоолно.
- Энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй.
Хацраа татах:
- Долоовор, дунд, ядам хурууг хацар орчимд байрлуулна.
- Дараа нь хуруунуудаа сайтар дарж байгаад, доош татаж, эрүүнд хүргээрэй. Ингэснээр хацрын булчин чангарах болно.
4
Хөмсөгний голд үүсэх үрчлээг алга болгох
- Долоовор болон дунд хурууг хөмсөгний эхлэлүүд дээр байрлуулна.
- Хоёр хуруугаараа сайтар дарах бөгөөд арьсыг аль болох хоёр тийш татаж, дарна.
- Байрлалаа 6 секунд хадгалсны дараа 5 секунд амарч, ахин давтан хийгээрэй.
Хүзүүний булчинг чангалах:
- Дээш харж тайван хэвтэнэ.
- Хүзүүгээ сунгаж, толгойгоо арагш гэдийлгээрэй.
- Хүзүүгээ сунгасан чигтээ байрлалаа 10 секунд хадгалж, хэд хэдэн удаа давтаж хийнэ.
5
Духны үрчлээс арилгах
Дух болон хүзүүний булчинд нөлөөлнө.
- Зурагт үзүүлсэнтэй ижил хоёр гараараа духаа барьж, эрхий хуруугаа арагш байрлуулна.
- Хоёр гараа сайтар дарсан чигээр нь бага зэрэг дээш татна.
- Одоо хөмсгөө дээш өргөж, 6 хүртэл тоолоорой.
6
Уруул орчмын арьсыг чангалах
- Амаа хагас ангайж, 8 хүртэл тоолоорой.
- Дараа нь хуруунуудаа эрүүн дээрээ тавина.
- Одоо уруулаа цорвойлгосон байрлалаа 5 секунд хадгалаарай.
- Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийнэ.
Уруулын булчин чангалах:
- Доод уруулаа доош болгож, шүдээ гаргаарай.
- Одоо буцаагаад амаа хааж, дасгалаа хийнэ. Ингэхдээ уруулын булчин чангарч байгаа эсэхийг мэдрээрэй.
7
Уруулын дээд хэсгийн үрчлээсийг арилгах
- Хоёр эрхий хуруугаа уруулын дээр болон доор байрлуулаарай.
- Үлдсэн хуруунуудаа нүүрнийхээ арьсанд нааж, хоёр тийш нь дарж, татна.
- Одоо харин байрлалаа хадгалсан хэвээр инээмсэглэж, булчингаа сунгах хэрэгтэй юм.
Амны хоёр талыг татах:
- Гарын эрхий хурууг хацар дээрээ байрлуулна.
- Дараа нь үлдсэн хуруунуудыг чихний дээд хэсэгт буюу үсэнд шигтгэж, байрлуулаарай.
- Тус байрлалаас эрхий хуруугаа дээш даран татаж, чихэнд хүргэх бөгөөд энэхүү хөдөлгөөнөөр ам орчмын арьсыг татаж байгаа гэсэн үг юм.
8
Хүзүүний дасгал
- Толгойгоо арагш гэдийж, эрүүгээ чангалж, уруулаа жимийгээрэй.
- Одоо удаанаар инээмсэглэж, сунаж байгаа булчингаа мэдрэх хэрэгтэй.
- Байрлалаа 5 секунд хадгална.
- Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийхэд хангалттай.