Та үүнийг мэдсэнийхээ дараа, Вэб камераа хэзээ ч нээлттэй орхихгүй!

Өнөөгийн нийгмийг технологийн хурдацтай дэвшил, компьютергүйгээр төсөөлөх аргагүй. Харин үүнтэй зэрэгцэн цахим гэмт хэргийн гаралт ихэсч, хүмүүсийн хувийн орон зайд нэвтрэх явдал гарсаар байгаа билээ. Энэ бүхнээс сэргийлэх нэгэн арга бол компьютерийнхээ веб камерт тууз нааж, хаах юм. Ингэснээр та олон эрсдлээс өөрийгөө сэргийлэх боломжтой аж. Ингээд та бүхэндээ компьютерийн камерыг хаах ёстой шалтгаануудыг дуулгая. 

Та үүнийг мэдсэнийхээ дараа, Вэб камераа хэзээ ч нээлттэй орхихгүй!

1 Марк Зукерберг (Mark Zuckerberg )-ийн арга

"Facebook"-ийн үндэслэгч Марк Зукерберг зөөврийн компьютерийнхоо камер болон микрофон дээр тууз наасан байгааг та харж байна уу? Учир нь тэрээр яагаад заавал ингэх ёстой болохыг тун сайн мэддэг нэгэн юм. 2016 оны 6-р сард тэрээр Инстаграм хуудас нь хагас тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй болсонд баярлаж, тус зургийг өөрийн хуудаснаа байршуулсан билээ. Харин энэхүү зурагт зөөврийн компьютерийнх нь камер, микрофоныг хаасан харагдах бөгөөд энэ нь тагнуул, хулгайч нарыг нэвтэрч, санааг нь хулгайлах вий гэхээс сэргийлж байгаа нэгээхэн арга билээ. Мэдээж хэрэг том компанийн захирал үргэлж аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж байх нь зүйн хэрэг юм. 

Марк Зукерберг (Mark Zuckerberg )-ийн арга

2 Эмэгтэйчүүд илүү анхаарах хэрэгтэй

Кибер гэмт хэрэг нь хүйс ялгахгүй үйлдэгдэх боловч үүний хохирогч нарын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг аж. 2011 онд Өмнөд Калифорниад амьдардаг Луис Миянгос (Luis Mijangos) гэх тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй эр 100 гаруй охид бүсгүйчүүдийг веб камераар тагнаж байсан нь илэрч, 6 жилийн хорих ял авсан аж. Тэрээр мөн компьютерийн микрофоныг ашиглаж, тэдний яриаг бичиж авсан бөгөөд үүгээрээ тэднийг сүрдүүлдэг байжээ. Энэ мэтчилэн бидэнд мэдэгдэлгүй кибер гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс маш олон тул та ч мөн болгоомжтой байхад илүүдэхгүй. 

Эмэгтэйчүүд илүү анхаарах хэрэгтэй

3 Холбооны мөрдөх товчоо ч мөн мэддэг

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор компьютерийнхаа камер болон микрофоныг хааж, тууз наадаг байна. Ингэснээр тэд мэдээллээ алдаж, бусдын бай болохгүйгээс гадна үйл ажиллагаагаа санаа зовох зүйлгүй явуулахад тус болдог аж. Тус товчооны мөрдөгч, ажилчид бүгдээрээ компьютерийн камераа хааж, бүтээсэн байдаг ба анх холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комей үүнийг санаачилсан байдаг. 

Холбооны мөрдөх товчоо ч мөн мэддэг

4 Чөлөөтэй, нүцгэн алхах боломжийг нээнэ

Гэртээ өөрийн эрх дураар байж, бүх хувцсаа тайлж шидээд тухтай байхыг хүсдэг хүмүүс олон. Ажлаасаа ядарч ирээд бүх хувцсаа тайлаад, сэрүүхэн унтах сайхан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэтэл таны компьютерийн камераар энэ үйлдлийг тань хэн нэгэн хараад сууж байвал яах вэ? Нүцгэн зургууд, солиотой бичлэгүүд цахим сүлжээгээр тарж, таны амьдралыг сүйтгэхийг ч үгүйгэхгүй юм. Тиймээс хамгийн түрүүнд компьютерийн камераа хааж, дарах хэрэгтэйг мартаж болохгүй. Энэ нь танд нэг ёсондоо эрх чөлөө бэлэглэх аж. 

Чөлөөтэй, нүцгэн алхах боломжийг нээнэ

5 Эрдэмтдийн зөвлөгөө

Марк Зукерберг, Холбооны мөрдөх товчооноос гадна эрдэмтэн, судлаач нар ч энэ асуудалд оролцож, ард иргэдийг камераа хааж байхыг зөвлөжээ. Торонтогийн их сургуулийн судлаач, эрдэмтэн Жон Скотт-Рейлтон (John Scott-Railton) кибер гэмт хэргийн тухай судласан бөгөөд хакерууд хүссэн компьютердээ нэвтэрч, камерыг нь ашиглан, тагнадаг болохыг баталсан юм. Тэрээр өөрөө ч мөн компьютерийнхээ камерыг үргэлж, таглаж гарч болзошгүй эрсдлээс сэргийлдэг байна. 2015 онд гаргасан нэгэн судалгаагаар кибер гэмт хэргээс болж үүсэх асуудал маш хурдацтай өсч байгаа төдийгүй үүний хохирогчид нь залуу бүсгүйчүүд байгаа тухай мэдээллэж байжээ. 

Эрдэмтдийн зөвлөгөө

6 Тагнах нь таны бодож байгаагаас илүү түгээмэл

Магадгүй та намайг хэн тагнах билээ хэмээн бодон сууж байж болох юм. Гэхдээ энэ нь таны бодож байгаагаас түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа аж. Таны алдар нэртэй од, мөнгө төгрөг ихтэй баян нэгэн байх эсэх огт хамааралгүй бөгөөд хакер таны компьютерт удирдах хэрэгслийг суулгахад л та эрх чөлөөндөө баяртай гэж хэлэхэд хүрэх болно. Тэд ихэвлэн хэрэглэгч рүү мэйл явуулж, үүгээрээ дамжуулан компьютерт нэвтэрдэг аж. Иймд та өөрийгөө энэхүү аюулаас тойрон гарч чадна хэмээн найдах хэрэггүй бөгөөд үргэлж сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм. 

Тагнах нь таны бодож байгаагаас илүү түгээмэл

7 Таниас юу ч шаардахгүй

Хувийн орон зайгаа хадгалж үлдэхэд танд ердөө наалддаг тууз байхад л хангалттай. Та багахан туузыг хайчилж, камер болон микрофондоо наах хэрэгтэй бөгөөд заавал наалддаг тууз гэлтгүй төрөл бүрийн зүйлсийг ашиглаж болно. Жишээлбэл наалддаг цаас, зурагтай наалт, лого гэхчлэн төрөл бүрийн зүйлсийг ашиглаж, мөнгө зарцуулалгүйгээр аюулаас сэргийлээрэй. 

Таниас юу ч шаардахгүй

8 Хуульчид мөнгө зарцуулахаас сэргийлнэ

Хэрэв та компьютерынхаа камер болон микрофон дээр наалт нааж, кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлвэл хуульчийн төлбөр үрэх мөнгөө ч бас хэмнэлээ гэсэн үг юм. Учир нь та анхаарал болгоомжгүйгээс болж кибер гэмт хэрэгт өртсөн бол эрүүгийн хэрэг үүсгэж, хуульчиас зөвлөгөө авах гэхчлэн багагүй мөнгө төгрөг, цаг заваа зарцуулах хэрэг гарах болно. Харин та энэ бүхнээс сэргийлж, мөнгөө хэмнэж, төвөгтэй байдлаас тойрч өнгөрөхийг хүсвэл ердөө л камертаа наалт нааж, анхааралтай байхад хангалттай юм. 

Хуульчид мөнгө зарцуулахаас сэргийлнэ

9 Бусдын утсан хүүхэлдэй болохоос сэргийлнэ

Хакерууд таны компьютерт нэвтэрч, камерыг ашиглаж, зураг авсны дараа бусдад харуулахыг хүсээгүй нүцгэн зургуудыг тань цахим сүлжээнд тараана гэж сүрдүүлэх нь бий. Тэд цаашлаад илүү олон нүцгэн зураг өгөхийг шаардаж, яг л өөрсдийн утсан хүүхэлдэй мэт болгож, өөрчилдөг юм. Кассиди Вольф (Cassidy Wolf) гэх гоо бүсгүйн компьютерт хакерууд нэвтэрч, түүний хувийн зургуудыг олж авчээ. Тэд бүсгүйг ахин зургуудаа өгөхийг шаардаж, камер руугаа харж, нүцгэлэхийг хүртэл тушаадаг байсан бөгөөд хэлсэн үгийг нь биелүүлэхгүй бол зургуудыг нь цахим сүлжээнд тарааж, нэр хүндийг нь үгүй хийнэ хэмээн сүрдүүлдэг байсан гэх аймшигт хэрэг гарч байсан удаатай билээ. Харин та ч бас энэ төрлийн гэмт хэргийн золиос болохыг хүсэхгүй бол сонор сэрэмжтэй байгаарай. 

Бусдын утсан хүүхэлдэй болохоос сэргийлнэ

10 Зөөврийн компьютерийн нөлөө

Сүүлийн үед хүмүүс зөөврийн компьютерийг илүүтэй хэрэглэх болж, бүх асуудлыг үүгээр шийдэх болсон билээ. Харин ингэснээр кибер гэмт хэргийн гаралт улам бүр ихэсч, үүний хохирогчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Хаана ч явсан авч явдаг зөөврийн компьютерийнхээ веб камерыг хааж, халдлагаас өөрийгөө сэргийлэхийг танд зөвлөж байна. 

Зөөврийн компьютерийн нөлөө

11 Өөрийнхөөрөө байж болно

Та эв хавгүй бүжиглэж, солиотой хүн мэт аашилж, дуртай дуугаа чангаар дуулах гэхчлэн хүссэн бүхнээ хэнээс хамааралгүй хийж болно. Гэхдээ компьютерынхаа камер болон микрофоныг дарж, наахаа мартуузай. Эс бөгөөс таны галзуу бичлэг цахим сүлжээнд цацагдаж, сошиал ертөнцийн од болгож ч мэдэх юм. 

Өөрийнхөөрөө байж болно

12 Худалдаж авч болно

Хэрэв та веб камертаа төрөл бүрийн наалддаг тууз наахыг хүсэхгүй байвал зориулалтын наалтыг худалдан авч болох аж. Сүүлийн үед кибер гэмт хэргийн гаралт ихсэж, хүн бүр үүнээс сэргийлэхийн тулд веб камераа таглаж наах болсон тул зохион бүтээгчид энэ боломжийг алдалгүй, камерын наалтыг гарган, худалдаалах болсон байна. Тус бүтээгдэхүүнийг "Webcam Cover 1.0" гэж нэрлэдэг бөгөөд эрэлт ихтэй байгаа аж. Та үүнийг "Amazon"-оос захиалан авах боломжтой. 

Худалдаж авч болно

13 Цахим сүлжээнд санаагаа чилээхээ болино

Хуучин хайртынхаа зургуудыг үзэж шаналж, ганган хүмүүстэй өөрийгөө харьцуулж гутрах гэхчлэн цахим сүлжээнээс болж стресстэж, бухимдах зүйлс олон байдаг. Гэтэл үүн дээр нэмэгдэж, хэн нэгэн намайг тагнаж байгаа болов уу? гэх бодол толгойд эргэлдэх нь галзууруулах шахах нь гарцаагүй. Иймд та веб камертаа наалт нааж, энэхүү толгой өвтгөсөн асуудлуудаа ядаж нэгээр цөөлж, сэтгэлээ тайван байлгаарай. 

Цахим сүлжээнд санаагаа чилээхээ болино

14 Бусдын наймааны эх үүсвэр болохоос сэргийлэх

Хакерууд өөрсдийн ур чадвараа ашиглаж, бусдаас захиалга авч, мөнгө олох нь бий. Ингэхдээ тэд захиалга өгсөн хүний компьютерт нэвтэрч, хувийн зургуудыг нь веб камерын тусламжтай авч, үүнийгээ гадуур тараадаг байна. Тэд үүнийхээ хариуд багагүй мөнгийг цалин болгож авдаг бөгөөд нэг бүсгүйн веб камерт нэвтрэх нь 1 долларын үнэтэй байдаг бол 100 залуугийн камерт нэвтрэх нь 1 долларын үнэтэй байдаг болохыг 2013 онд мэдээллэж байв. Харин цаашлаад камераар зургуудыг нь авах нь нэлээдгүй үнэтэй болж хувирдаг байна. Таныг тэдний наймааны золиос болохыг хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин үүнээс сэргийлэх аргаа та сайн мэдэх биз ээ. 

Бусдын наймааны эх үүсвэр болохоос сэргийлэх

15 "Snowden" кино

Ухаалаг болоод чин зоригт залуугийн тухай өгүүлэх "Snowden" киног үзсэн гэдэгт итгэлтэй байна. Тус уран бүтээлд Эдвард Сноуден (Edward Snowden) АНУ-ын хяналтын газрын нууц бичиг баримтыг олж, үүнийгээ олон нийтэд дэлгэхээр адал явдлыг эрэлхийлж байгаа тухай гардаг. Харин киноны нэг хэсэгт гол дүрийн залуу найз бүсгүйтэйгээ амраглаж байхыг түүний веб камерын тусламжтайгаар харж байгаа нь дүрслэгддэг билээ. Энэ нь хэдийгээр кино боловч бодит явдлаас сэдэвлэсэн гэдгийг бүү мартаарай. 

"Snowden" кино

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()