1
Угаалгын өрөөний бохирдсон зүйлсийг цэвэрлэх
Хуучирч, өнгөө алдсан шүршүүрийн хөшгийг цэвэрлэхдээ, ус төрөгчийн хэт ислийг ижил хэмжээний устай хольж, хэрэглэнэ.
Аливаа зүйлсийг цэвэрлэхдээ ашигладаг сойзоо угаахдаа, нэг цагийн турш цагаан цуунд байлгаарай. Дараа нь урсаж байгаа тосгуурын усанд барьж цэвэрлэх хэрэгтэй.
Бие угаагч порлонуудаа цэвэрлэхдээ, ижил хэмжээтэй цагаан цуу болон халуун усыг хольж бэлтгэнэ. Үүндээ пролоноо хийж, нэг цаг байлгаад, дараа нь цэвэр усаар угааж, хатаагаарай.
2
Ваннаа цайруулах
Шарлаж, өнгөр тогтсон ванныг цэвэрлэхдээ, ус төрөгчийн хэт ислийг ашиглаарай. Ванны дотор тал руу ус төрөгчийн хэт ислээ шүршиж, нэг цагийн турш байлгасны дараа бүлээн усаар сайтар угаана.
Ванныг цэвэрлэх бас нэгэн арга нь, хүнсний содыг хэдэн дусал цагаан цуутай хольж, үүнийгээ ванны шарласан хэсгүүдэд тарааж түрхэх юм. Түрхсэн содоо сойзоор сайтар үрж, бүлээн усаар угаана.
Мөн нимбэгний хүчлийг нэг аяга устай хольж, шарласан хэсэгтээ түрхэж, 20 минут байлгаснаар ванны шарласан хэсгийг арилгаж болдог. Үүнийгээ пролон ашиглан, сайтар үрсний дараа бүлээн усаар зайлаарай.
Ариун цэврийн өрөөний сааралтаж бохирдсон эдлэлийг өнгө оруулахдаа, ижил хэмжээтэй давс болон цагаан цууг хольж, угаагаарай.
3
Бохирдсон суултуур цэвэрлэх
Бохирдсон суултуурыг цэвэрлэх үргэлж төвөгтэй асуудлуудын нэг байсаар ирсэн. Харин үүнийг хялбархан өнгө оруулж, цэвэрлэх аргыг танд дуулгая.
Хэрэг болох зүйлс:
- Хүнсний сода - 1 аяга
- Нимбэгний хүчил - 1/4 аяга
- Цагаан цуу - 1/2 халбага
- Ус төрөгчийн хэт исэл - 1 халбага
- Эфирийн тос - 15-20 дусал
Бэлтгэх арга:
Содоо аяганд хийж, дээр нь нимбэгний хүчлээ нэмээрэй. Өөр нэг аяга сонгож, үүндээ цагаан цуу болон ус төрөгчийн хэт ислээ хийж хооронд нь холино. Ингээд бэлдсэн орцуудаа нэгтгээд, дээр нь эфирийн тосоо хийж, сайтар хутган, жижиг хэмжээтэй бөмбөлөг хийгээрэй. Үүнийгээ цаасан дээр тавьж, 6 цаг байлгасны дараа шилэн саванд хийж. хадгална. Та суултуураа цэвэрлэхдээ бөмбөлгөөс авч, угааж байхад л хангалттай юм.
4
Угаалгын өрөөний шалыг цэвэрлэх
Угаалгын өрөөний шалыг бохирдож, мөөгөнцөртүүлэхгүй байлгахад танд лаа тус болно. Та эхлээд шалаа сайтар үрж угаагаад, лаагаар завсар, булангуудыг нь үрээрэй. Ингэснээр тухайн хэсэг ахиж бохирдохгүй бөгөөд мөөгөнцөртөж, эвгүй үнэр орох вий хэмээн айх шаардлагагүй болох аж.
Аяганд хүнсний сода хийж, үүнийгээ хэрэглэдэггүй сойзонд түрхэж, шалны завсрыг үрж угаагаарай. Яг л шинэ мэт болно.
Бүлээн усыг ус төрөгчийн хэт исэлтэй хольж бэлтгээд, шал болон угаалгын өрөөний ханыг угааж болох юм. Ингэхдээ сойтог ашиглаж, сайтар үрэх шаардлагатай.
5
Хана угаах
15 гр нимбэгний хүчлийг нэг аяга бүлээн устай хольж, ханаа угаагаарай. Мэдээж пролон ашиглаж угаах бөгөөд сүүлд нь цэвэр усаар зайлахаа мартуузай.
Хэт бохирдсон ханыг цэвэрлэхдээ, цагаан цууг ашиглана. Ингэхдээ цагаан цууг хана руу шүршиж, 10 минут байлгасны дараа зөөлөн алчуураар угаах хэрэгтэй.
6
Угаалгын машин цэвэрлэх
Угаалгын машинаа цэвэрлэхийн тулд танд үнэтэй нунтаг, угаагч бодис хэрэггүй юм. Үүний оронд ердөө цагаан цууг угаалгын нунтагны саванд хийж, угаахад л хангалттай. Энэ нь машины дотор талыг гялалзсан цэвэрхэн болгохоос гадна нян бактерийг давхар устгадаг.
Мөн угаалгын машинаа цэвэрлэхийн тулд, өөр бүтээгдэхүүн ч ашиглаж болох юм.
Хэрэг болох зүйлс:
- Цагаан цуу - 2 аяга
- Хүнсний сода - 1/4 аяга
- Ус - 1/4 аяга
- Пролон
Бэлтгэх:
Нэг аяга сонгож, үүндээ ус болон содоо хийгээрэй. Харин цагаан цуугаа угаалгын нунтаг хийдэг хэсэгт хийж, эргүүлнэ. Дараа нь холисон содоо пролондоо түрхэж, машины дотор хэсгийг үрж, угаах юм.
7
Зуухны ширэм цэвэрлэх
Түлэгдэж, бохирдсон ширмийг цэвэрлэх үргэлж төвөгтэй байдаг. Харин та хялбархан аргаар энэхүү асуудлыг шийлвэрлэж болох аж.
Нимбэгний шүүсийг ширмэн дээр цацаж, 15 минут байлгаарай. Дараа нь үүнийгээ зөөлөн алчуураар угааж, цэвэрлэнэ.
8
Түлэгдсэн шарах шүүгээ цэвэрлэх
Түлэгдсэн шарах шүүгээг цэвэрлэхдээ, нэг литр ус болон нэг аяга аммиакыг ашиглана. Шарах шүүгээгээ 150 хэмд халааж, хэдэн минутын дараа унтраах бөгөөд доод талын тавцанд савтай халуун ус, дээд талд нь бэлтгэсэн аммиактай усаа тавьж орхиорой. Ингэхдээ хаалгыг нь онгорхой орхиж, өглөө болтол байлгана.
Ингээд та өглөө нь пролон ашиглаж, шарах шүүгээгээ цэвэрлэхэд маш хялбар байх бөгөөд түлэнхий нь амархан арилах аж.
Харин шарах шүүгээний хаалгыг хүнсний соданы тусламжтайгаар угааж болох бөгөөд халуун алчуураар сайтар үрж арчих хэрэгтэй. Ялангуяа шилэн хаалгыг арчихдаа, хүнсний сода ашиглаж байгаарай.
9
Матрасаа цэвэрлэх
Та орны матрасаа улиралд нэг удаа цэвэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс хэт бохирдож, асуудал үүсгэж мэднэ.
Матрасаа цэвэрлэхдээ, дээр нь сода цацаж үрээд, хэдэн цаг орхино. Дараа нь содоо тоос соруулагчаар соруулж аваарай.
Харин матрас дээрх толбыг арилгахдаа, ижил хэмжээтэй ус төрөгчийн хэт исэл, шингэн саванг хольж хэрэглэнэ. Бэлтгэсэн угаагчаа сойтгонд шингээж, матрасаа үрж угаагаарай.
10
Хивсэн дээрх толбо арилгах
Хивсэн дээр бий болсон элдэв төрлийн толбыг арилгах гэж эзэгтэй нар хамаг цагаа барах нь бий. Тэгвэл танд үүнийг шийдвэрлэх гайхалтай санааг дуулгая.
Танд хүнсний сода, цагаан цуу, аяга таваг угаагч, бүлээн ус, порлон хэрэг болно. Эхлээд толботой хэсэг дээрээ хүсний сода цацаж, хэсэг хугацаанд байлгах бөгөөд энэ хооронд нэг халбага цагаан цууг 2 аяга бүлээн усанд хийж, дээрээс нь нэг халбага аяга таваг угаагч хийн, хутгана. Харин үүнийгээ пролондоо шингээж, хүнсний содан дээрээсээ нэмж үрж, өнгө оруулдаг байна.
11
Арьсан материалтай эдлэл дээрх толбо арилгах
Арьсан буйданг цэвэрлэхэд, танд сүү болон хужир хэрэг болох аж.
Сүүгээ саванд хийж бэлтгэнэ. Үүнийгээ хужиртай хольж, хутгаад пролонд шингээж, буйдангаа үрж угаагаарай. Дараа нь чийгтэй алчуураар буйдангаа арчих хэрэгтэй.