Бидний шүтэн биширдэг одууд ямар айлд өссөн бэ?

Алдартай одууд бүгд л үнэтэй машин хөлөглөж, тансаг хувцсаар гоёж бидний мөрөөдөл болсон бүхнийг эдэлж, хэрэглэдэг билээ. Хүн бүр л тэдэнд атаархаж, хөрөнгө мөнгийг нь тааварлаж суудаг гэхэд хилсдэхгүй. Харин бидний шүтэн биширдэг одууд ямар айлд өсч, хэрхэн амжилтанд хүрсэн болохыг та бүхэндээ сонирхуулъя. 

Бидний шүтэн биширдэг одууд ямар айлд өссөн бэ?

1 Лана Дел Рей (Lana Del Rey) - Баян

Өвөрмөц хоолой, өөрийн үзэл бодолдоо үнэнч зантай дуучин бүсгүйн хойд аав нь бизнес эрхэлж, ээж нь санхүү тооцоог нь хариуцдаг байжээ. Харин Ланагийн төрсөн аав нь "Peabody & Co." компанид хөрөнгө оруулалтын "банкир" байсан бөгөөд хоёр өөр байгууллагын дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг байжээ. Бүсгүйн хүүхэд нас хөрөнгө мөнгө дунд умбаж өнгөрсөн ч гэлээ, тэрээр согтууруулах ундаа хэрэглэж, хэд хэдэн удаа хэрэг тарьсан юм. Үүнээсээ болж сургуулиасаа хөөгдөж, дараа нь дотуур байртай сургуульд 3 жил сурчээ.

Тэрээр Нью Йорк хотын их сургуульд орж, гэр бүлийнхнийхээ хамтаар тансаг байшинд амьдарч байсан аж. Лана хөрөнгө мөнгөндөө бардах бус, хүмүүст туслах чин хүсэлтэй нэгэн байсан тул үргэлж орон гэргүй ядуучуудад туслаж, тэдэнд зориулан байшин хүртэл барьж өгсөн гэдэг. 

Өнгөрсөн жил 31 насны босгыг давсан үзэсгэлэнтэй дуучин "Hollywood Hills"-д байрлах 5.8 сая долларын үнэтэй 2 байшин худалдаж авсан байна.

Лана Дел Рей (Lana Del Rey) - Баян

2 Селена Гомез (Selena Gomez) - Ядуу

Эр хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, харцыг нь булаадаг залуухан, халуухан дуучин бүсгүй нь бидний төсөөлж байснаас тэс өөр амьдралыг туулжээ. Түүний ээж 16 насандаа Селенаг төрүүлсэн бөгөөд тэдний гэр бүл тун ч хэцүү аж төрдөг байсан гэдэг. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Ээж маань ааваас салсныхаа дараа 3 ажил хийж, амрах битгий хэл уулзах завгүй байдаг байсан." хэмээжээ. Селена бусдынх шиг баян цатгалан хүүхэд насыг туулаагүй ч, бага байхаасаа урлагт хүч үзэж, багагүй мөнгө олох болж, ээждээ тусалж эхэлсэн юм. 

Селена Гомез (Selena Gomez) - Ядуу

3 Мила Кунис (Mila Kunis) - Баян

Авьяас чадвар нь ундарсан, үзэсгэлэнтэй жүжигчин Мила Кунис нь Украйн улсад өсч торнижээ. Түүний ээж нь хувийн эмийн сантай, аав нь механик инженер хийдэг байсан ч, тэд энэхүү жаргалтай, тогтвортой амьдралаа орхиж Лос Анжелес руу нүүж, охиноо жүжигчин болгохоор шийджээ. 

Тэд Лос Анжелес хотод хөл тавьж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хангалттай сайхан амьдарч чадаж байсан бөгөөд удалгүй Мила кинонд дүр бүтээх болж, тэдний амьдрал цэцэглэх болсон юм. Мила Кунис нь жүжигчин Эштон Катчертай гэр бүл болж, хөөрхөн хүүхдийн эцэг эх хэмээгдэж, аз жаргалтай амьдарч яваа билээ. 

Мила Кунис (Mila Kunis) - Баян

4 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) - Ядуу

Холливуудын алдарт жүжигчдийн нэг болох Леонардо ДиКаприо нь эмэгтэй хүн бүрийн хүслэн болж, үнэтэй эдлэлээр өөрйигөө чимдэг. Гэхдээ түүний хүүхэд нас хүн бүрийн таамаглаж байснаас тэс өөр байсан юм. Жүжигчин эрийг нэг настай байхад нь аав ээж нь салж, тэрээр хүндхэн амьдралыг туулах болжээ. Ээж нь өдөржингөө төрөл бүрийн ажил хийж, ДиКаприо ч ахлах сургуулиа хаясан бөгөөд тэдний амьдрал хэсэгтээ хүндхэн байсан гэдэг.

Харин жүжигчин болж, хэд хэдэн дүр бүтээсний дараа тэрээр хангалттай их хэмжээний мөнгө олж, сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдох болсон юм. Хамгийн сүүлд жүжигчин эр Дани улсын модель Нина Агдалтай нэр холбогдсон аж. 

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) - Ядуу

5 Блейк Лайвли (Blake Lively) - Баян

Гайхалтай жүжигчин бүсгүй нь урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн билээ. Түүний аав болох Эрни Лайвли нь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байдаг бол, ээж нь чадварлаг урлагийн төлөөлөгч байсан юм. Тиймдээ ч тэрээр ахлах сургуульд байхдаа шалгаруулалтанд оролцож, жүжигчний гараагаа эхэлсэн байдаг. Түүний аав ээж нь охиноо асрагчид харуулахаас татгалзаж, үргэлж жүжигчний сургалтандаа авч явдаг байсан нь Блейк Лайвлиг урлагт дуртай болгосон гэж үзэх хүмүүс олон байдаг юм. 

Блейк Лайвли (Blake Lively) - Баян

6 Эминем (Eminem) - Ядуу

Үргэлж бусдаас ялгарч, олон сая хүний шүтээн болсон нэрт реппер Эминемийн хүүхэд нас бусдынх шиг аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөгүй юм. Түүний аав болох Маршалл Матерс II нь хүүгээ ердөө 6 сартай байхад 15 настай ээжийнх нь хамт орхиж явсан байна. Тэрээр ээжийнхээ хамт үргэлж ийш тийшээ нүүж амьдардаг байсан бөгөөд нэг сургуульдаа удаан сурсан түүх байдаггүй аж. Тиймдээ ч шинэ сурагч гэх үүднээсээ үргэлж бусдад дээрлэхүүлдэг байсан төдийгүй түүнийг 9 настай байхад ангийн хүүхдүүд нь нийлж зодож, маш хүнд бэртээсэн байна. 

Эминем (Eminem) - Ядуу

7 Ариана Гранде (Ariana Grande) - Баян

Өнөө цаг үеийн шилдэг дуучдын нэг гэгдэж яваа үзэсгэлэнтэй бүсгүй нь баян чинээлэг айлд төрж өссөн юм. Түүний аав "Hose-McCann" холбооны тэргүүн бөгөөд гэр бүлийнхэн нь тансаг байшинд амьдардаг байсан аж. Ариана 8 нас хүрмэгцээ дуулж эхэлсэн ба түүний нэр нөлөө бүхий аав нь "Nickelodeon" кино компанид охиноо оруулж, авъяасыг нь хөгжүүлэх болсон юм. Ингэснээр түүний карьер эхэлсэн төдийгүй өнөөдрийг хүртэл өсч, дэвшиж яваа билээ. 

Ариана Гранде (Ariana Grande) - Баян

8 Женнифер Лопез (Jennifer Lopez) - Ядуу

Гайхалтай уран бүтээлч дуучин, жүжигчин, бүжигчин... гэх мэт олон цолтой түүнийг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр Нью-Йорк хотын ядуусын хороолол гэгддэг Бронкс дүүргээс гаралтай нэгэн билээ. Хүнд хүчир амьдралыг туулж ирсэн тэрээр багаасаа л бүжигчин болохыг мөрөөдөж байсан гэдэг. Түүнийг ахлах сургуульд байхад гэр бүлийн бизнес нь дампуурч, орон гэргүй болсон тул бүгд тал тал тийш тарцгаасан аж. Харин Женнифер Лопез аргагүйн эрхэнд бүжгийн клубтээ хоноглож явсан бөгөөд "In Living Color" шоунд бүжигчнээр оролцож, урлагийн карьераа эхлүүлсэн байдаг. Тэрээр энэ бүхнийхээ тухай ярихдаа "Эцэж цуцашгүй хөдөлмөрлөж байж л би энэ өндөрлөгт хүрч чадсан. Ядрахаа үл мэдэн бүжиглэж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхнийг хийсэн" хэмээжээ. 

Женнифер Лопез (Jennifer Lopez) - Ядуу

9 Эмма Стөүн (Emma Stone) - Баян

Үргэлж олны хараанд өртөж, хайрыг нь татдаг гайхалтай жүжигчин бүсгүй нь баян айлд төрж, өссөн юм. Түүний аав нь компанийн захирал бол, ээж нь гэртээ сууж, хүүхдүүдээ хардаг байжээ. Юугаар ч дутахгүй сайхан гэр бүлд өссөн боловч, Эмма Стөүн бусадтай нөхөрлөж, шинэ хүмүүстэй танилцах тал дээр асуудалтай нэгэн байсан юм. Харин "Netflix" кино компанитай холбогдож, жүжиглэх болсноор түүний сул тал засарч, олны дунд хөлөө олж эхэлсэн байдаг. 

Эмма Стөүн (Emma Stone) - Баян

10 Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) - Ядуу

Халуухан төрх, үзэсгэлэнт царай, чадварлаг жүжиглэлтийг өөртөө хослуулсан Скарлет нь "Манхаттан" дүүрэгт төрж өссөн юм. Тэдний гэр бүл бага орлоготой байсан бөгөөд аав нь архитектур байжээ. Жүжигчин бүсгүй энэ тухайгаа "Бид жил бүр л ийш тийшээ нүүж, хаана хамгийн амьдрах боломжтой болохыг хайж явсан. Аав минь бидний төлөө их ч зүтгэсэн дээ. Биднийг хоосон хонуулахгүй гэсэндээ үнэхээр их хичээдэг байсан." хэмээсэн юм. Харин тэдний энэхүү хүнд амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд Скарлетт урлагийн карьераа эхлүүлж, гэр бүлдээ туслах болсон аж. Одоо тэрээр 80 гаруй сая долларын хөрөнгөтэй билээ. 

Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) - Ядуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()