Гарын алгаараа эрүүл мэндээ шинжээрэй!

Дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын нэг нь эрүүл мэндээ ямар байгааг гарын алган дээрх шинж тэмдгүүдээр мэдэх бүрэн боломжтой байдаг байна. Хэрвээ таны гарын алганд дараах шинж тэмдгүүд илэрсэн бол, тэр даруйд нь аргаа хэмжээ авах хэрэгтэй ажээ. Эс бөгөөс эрүүл мэндээ эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсдэг байна. Ингээд хамтдаа гарын алган дээр илрэх шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая.

Гарын алгаараа эрүүл мэндээ шинжээрэй!

1 Ядаргаа

Шинж тэмдэг: Хүнд зүйл өргөсөн юм шиг гар бадайрч, бугуйгаар хөндүүрлэж өвдөнө. Энэ нь ядаргаанд орж буйг илтгэдэг байна. Үр дүнд нь таны хамгийн идэвхтэй гарын хуруунууд хатгуулж өвдөхөд хүрдэг ажээ.

Хийх ёстой зүйл: Тогтсон цагт сайн гэгч нь унтаж, амардаг болбол илэрч байсан дээрх шинж тэмдгүүд алга болно. Мөн гэртээ байх үедээ гарынхаа хуруунуудад массаж хийгээрэй.

Ядаргаа

2 Витамины дутагдал

Шинж тэмдэг: Витамины дутагдалд орвол ихэнх тохиолдолд зүүн гар болон хөлийн хуруунууд хатгуулж өвддөг. Хүний биед чухал хэрэгцээтэй амин дэмүүд болох витамин Е, В1, В6, В12 дутагдсантай холбоотой юм. В12 витамин дутагдсанаар хүний бие дэх төмрийн хэмжээ багасдаг байна.

Хийх ёстой зүйл: Төрөл бүрийн витаминаар баялаг хоол хүнс идэх хэрэгтэй. Тэр тусмаа В6 витаминаар баялаг гадил, үхэр болон тахиан мах, амуу буудайн талх, өндөг зэргийг идэж хэвшээрэй.

Витамины дутагдал

3 Нуруу өвдөх

Шинж тэмдэг: Хэрвээ таны нуруу өвчилж эхэлсэн бол зүүн гарын ядам болон чигчий хуруунууд өвдөж, зовиурладаг байна. Түүнчлэн эвэрхий болон умайн хүзүү өвчлөх үед дээрх шинж тэмдэг илэрдэг. 

Хийх ёстой зүйл: Удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүсийн нурууны "диск" гэмтэх нь бий. Эмч нар энэ нөхцөлд эгц суух, йог болон гимнастикаар хичээллэх, сэлэхийг санал болгодог. Иймд таны нуруугаар өвдөх болсон бол, өөрөө дур мэдэн, ямар нэгэн арга хэмжээ авахаас илүүтэй эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Нуруу өвдөх

4 Бугуй өвдөх

Шинж тэмдэг: Шинж тэмдэг нь ихэвчлэн гарын эрхий, долоовор болон дунд хуруу хатгуулж илэрдэг байна. Энэ нь даамжирсаар сүүлдээ гарын шөрмөс татахад хүргэдэг аж.

Хийх ёстой зүйл: Гимнастикаар хичээллэх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр бугуй өвдөхийг болиулаад зогсохгүй, үе мөчний өвчнөөс давхар сэргийлдэг байна.

Бугуй өвдөх

5 Цусны эргэлт муудах

Шинж тэмдэг: Цусны эргэлт муудах үед алганы гол судаснууд лугшиж өвддөг бөгөөд энэ нь мөн мөрний яс сийрэгжиж байгааг илтгэдэг ажээ. Ихэвчлэн баруун гаранд илэрдэг. Цусны эргэлт муудсанаар зүрх судасны үйл ажиллагаа доголддог бөгөөд гарын судаснуудад нөлөөлөх нь бий.

Хийх ёстой зүйл: Цусны эргэлтийг сайжруулдаг дасгал хөдөлгөөнүүдийг тогтмол хийх хэрэгтэй. Үүнд явган аялал хийх, гимнастикаар хичээллэх багтана. Эсвэл мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Цусны эргэлт муудах

6 "Buerger" өвчин

Шинж тэмдэг: Тамхи татдаг хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг юм. Энэ нь тамхинд агуулагдах их хэмжээний "никотин"-той холбоотой бөгөөд бие дэхь шим тэжээл үгүй болдог ажээ. Эхэндээ гарын хуруунууд өвдөж эхлэх бол, сүүл рүүгээ гар бүхэлдээ өвдөж, зовиурладаг байна.

Хийх ёстой зүйлс: Одоогоор уг өвчнийг эмчлэх эмчилгээг олоогүй байгаа бөгөөд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тамхинаас татгалзах явдал юм. Мөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

"Buerger" өвчин

7 Чихрийн шижин өвчин

Шинж тэмдэг: Эхний шинж тэмдэг нь хөл хатгаж өвддөг бөгөөд өвчний тархалт дээшлилж явсаар эцэстэй гарт очдог байна. Ингэснээр цус бүлэгнэлтийг бууруулж, шөрмөс татахад хүргэдэг ажээ.

Хийх ёстой зүйлс: Чихрийн шижин өвчин 2 төрөл байдаг. Эхнийх нь "инсулин"-ийн хэмжээ ихэссэнээс болдог бол, хоёр дахь нь хоол унд сайн идэж уулгүй явсантай холбоотой байдаг байна. Иймд та хамгийн эхний ээлжинд цусны шинжилгээ өгч, дараа нь эмчид үзүүлээрэй.

Чихрийн шижин өвчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()