Одуудын хөхөө том харагдуулдаг нууц

Улаан хивсний ёслолд оролцож байгаа алдартай од бүсгүйчүүд үргэлж дур булаам харагддаг. Тэр дундаа тэдний хөх нь даруулга зүүгээгүй атлаа дээш өргөгдсөн халуухан байдаг билээ. Үүнийг нь харсан бүсгүйчүүд тэд чухам яаж ингэв хэмээн гайхаж суудаг нь гарцаагүй. Харин бид өнөөдөр тэдний нууцыг дэлгэж, хөхийг сэргэр, сайхан харагдуулах аргуудыг танилцуулъя. 

Одуудын хөхөө том харагдуулдаг нууц

1 Хоёр талдаа наалддаг тууз

Даашинз өмсөхдөө ашиглах зориулалттай хоёр талдаа наалддаг тууз байдаг гэдгийг та мэдэх үү? Үүний нэг талыг цээжиндээ нааж, нөгөөхийг нь даашинзандаа наах аж. Ингээд л та хөхний даруулга зүүгээгүй атлаа сэргэр, сайхан хөхтэй харагдах боломжтой. Энэхүү аргыг дуучин Женнифер Лопез, Бейонси, Лейди Гага нар илүүтэй ашигладаг байна. 

Хоёр талдаа наалддаг тууз

2 Гэрэл сүүдэр

Хэдхэн жилийн өмнө нүүр будалтын салбарт хүч түрэн орж ирсэн гэрэл сүүдрийг өнөөдөр хүмүүс биеийн бүх хэсэгтээ ашиглах болжээ. Ялангуяа хөхөө илүү том харагдуулахын тулд хөхний дээд хэсгийг бор өнгөөр уусгаж буддаг байна. Анх тус аргыг дуучин Лейди Гага ашиглах болсноор одууд ар араасаа дуурайлган будах болжээ. Та ч бас туршаад үзээрэй. 

Гэрэл сүүдэр

3 Наалддаг тууз

Бага зэрэг унжгар болон жижиг хөхтэй одууд тус аргыг хэрэглэж, хөхөө илүү том болоод шахсан харагдуулдаг байна. Жишээлбэл реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) энгэр задгай даашинз өмсөхдөө тус аргыг хэрэглэдэг аж. Хамгийн гол нь та салж унахааргүй сайн чанарын наалддаг тууз сонгох хэрэгтэй бөгөөд бие дээрээ наахаас өмнө тос түрхэж болохгүйг анхаараарай. 

Наалддаг тууз

4 Наалддаг хөхөвч

Наалддаг хөхөвчийг зөвхөн одод гэлтгүй охид бүсгүйчүүд ч мөн ашигладаг билээ. Үүнийг хэрэглэх хэдэн шалтгаан бий.

  • Нуруу гарсан даашинз өмсөхөд хамгийн тохиромжтой.
  • Мөргүй даашинз өмсөхөд хөхийг өргөж, том харагдуулна.
  • Хоёр тал нь онгорхой даашинз өмсөхөд ч мөн тус наалддаг хөхөвчийг сонгож зүүж болно.

Хамгийн гол нь уг наалддаг хөхөвч хөхийг дээш өргөж, том харагдуулах аж.

Наалддаг хөхөвч

5 Хамгийн чухал зүйл

Хэрвээ та хөхөө ил гаргасан даашинз өмссөн бол хамгийн гол нь өөртөө итгэл төгс байх шаардлагатай. Та загвар өмсөгч Кара Делевинье шиг эсвэл жүжигчин Кристина Хендрикс шиг байх нь хамаагүй бөгөөд өөрийгөө үзэсгэлэнтэй харагдаж байгаа гэдэгт итгэхэд л болох ажээ. 

Хамгийн чухал зүйл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()