Яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой 10 зүйл

Заримдаа амьдралд гэнэтийн гэмээр сөрөг зүйлс олон тохиолддог. Бүх зүйл буруугаар эргэж, бүтэлгүйтэж, ирээдүй ямар ч гэрэл гэгээгүй болсон юм шиг санагдах нь бий. Энэ үед хүн бүр үүний учир шалтгааныг олж мэдэх гэж хичээдэг билээ. Тэгвэл хариултыг нь бид танд өгье. Та ердөө гэртээ байгаа дараах зүйлсийг цаг алдалгүй гаргаж хаяснаар асуудлыг шийдэж чадахаас гадна аз жаргал, баяр хөөр урьдын адил танай гэрт цалгих болно.

Яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой 10 зүйл

1 Хугацаа нь дууссан зүйл

Хугацаа нь дууссан зүйлсэд хатаж, үхсэн цэцэгс, хуучирсан чихмэл тоглоом болон бусад эд юмс багтана. Хэрвээ та цэцгэнд дуртай бол хатаж, гандахаас нь сайтар сэргийлж, арчилж байх хэрэгтэй юм. Эс бөгөөс гэрт элдэв сөрөг энерги хуримтлагдаж, муу зүйлсээс хамгаалж байдаг гэрийн тань "бүрхүүл" үгүй болох аюултай ажээ.

Хугацаа нь дууссан зүйл

2 Байгалийн гамшгийг зөгнөсөн уран зураг

Аадар бороо, цасан шуурга болон бусад төрлийн байгалийн гамшиг, дэлхийн сүйрлийг зөгнөсөн уран зургийг гэртээ хэзээ ч бүү тавиарай. Энэ нь сөрөг энергийг дуудахаас гадна, азгүйтлийг авчирдаг байна.

Байгалийн гамшгийг зөгнөсөн уран зураг

3 Өрөөсөн гутал

Бид өмсөхөө больсон ч юм уу, эсвэл улирал нь болоогүй хувцас, гутлаа тагт болон харанхуй өрөөндөө хийдэг билээ. Тэгвэл өрөөсөн гутлыг хадгалж огтхон ч болохгүй бөгөөд тэр дорхноо хаях хэрэгтэй ажээ. Ингэснээр ирээдүйд учирч болох олон сөрөг асуудлаас ангижирч байгаа хэрэг юм.

Өрөөсөн гутал

4 Явахаа больсон цаг

Явахаа больсон цаг гэртээ байлгах нь маш муу юм. Учир нь хүний амьдрал цаг хугацаатай уралдан урагшилж байх ёстой. Харин гэрт явахаа больсон цаг байлгах нь ажил үйлс бүтэхгүй байх үндэс болохоос гадна, сэтгэл тавгүйтэхэд хүргэдэг ажээ. Тиймээс та ямар нэгэн байдлаар тухайн цагийг хэвийн ажилладаг болгох гэж үзэх хэрэгтэй бөгөөд хэрвээ болохгүй бол хаясан нь дээр гэдгийг бүү мартаарай.

Явахаа больсон цаг

5 Ноорхой шүүр

Гэр орноо цэвэрлэхэд шүүр хамгийн ихээр хэрэг болдог. Гэвч олон жил хэрэглэж, шүүр тань хуучирсан бол, шинийг худалдаж авах цаг хэдийн болжээ. Хуучирсан шүүрээ гэртээ байлгасаар байвал үр дүнд нь санхүүгийн хямралд ордог болохыг анхаарна уу.

Ноорхой шүүр

6 Сөрөг энергитэй зураг

Танд ямар нэгэн байдлаар сөрөг энерги мэдрүүлдэг зураг гэрт тань байдаг бол эргэлзэх зүйлгүйгээр авч хаяарай. Энэ нь ихээхэн ач тустай юм.

Сөрөг энергитэй зураг

7 Халаас, хэтэвчин дэх хэрэггүй болсон зүйлс

Бид жижиг зүйлсийг тоолгүй, цаг наргүй хөдөрмөрлөж, сайхан амьдралын төлөө зүтгэдэг нь нууц биш юм. Гэвч халаас болон хэтэвчин дэх хэрэглэхээ больсон зүйлс бидний тэр их хичээл зүтгэлийн үр шимийг үгүй хийж байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрвээ амжилт бүтээлийг бодитоор мэдэрч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсч байгаа бол тэдгээр хэрэггүй болсон жижиг зүйлсийг авч хаяарай.

Халаас, хэтэвчин дэх хэрэггүй болсон зүйлс

8 Гурав буюу түүнээс дээш жил хэрэглэхээ больсон эд зүйлс

Гурав буюу түүнээс дээш жил хэрэглэлгүй, хуучирсан зүйлсийг байлгаснаар эерэг энергийг үгүй хийж, тухайн гэр бүлийн гишүүдийг алхам бүртээ азгүйтэж, урагшилж дэвшихэд нь саад тотгор болдог байна. 

Гурав буюу түүнээс дээш жил хэрэглэхээ больсон эд зүйлс

9 Хагарсан шил

Толь бол хоёр ертөнцийн тусгал, холбоос гэж ярьдаг. Хэрвээ толь хагарвал тэр дор нь хаях хэрэгтэй юм. Үгүй бол хагарсан толиор дамжин гэрт муу муухай зүйлс орж ирнэ гэж үздэг байна. Тиймээс та гэрийнхээ толийг хагарсан эсэхийг шалгаж байгаарай.

Хагарсан шил

10 Хуучин зүйлс

Хэрвээ та хуучирсэн эд зүйлс болон хувцсаа тэр даруйд нь хаяна гэхээр нэг л сэтгэлд чинь нийцэхгүй байвал, хэрэгтэй байгаа хэн нэгэнд нь өгч, буян хурааж болох юм. Харин гэртээ үргэлжлүүлэн байлгаж хэрхэвч болохгүй.

Хуучин зүйлс

Та магадгүй дээрх зүйлсийн заримыг өмнө нь сонсож байсан болов уу. Хэдий тийм ч гэлээ, сонсож, мэдсэн зүйлсээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал юм. Хүн бүр эрүүл саруул, аз жаргалаар бялхан амьдрахыг хүсдэг нь нууц биш билээ. Тиймээс та хэрэглэхээ больсон, хугацаа нь дуусан эд зүйлс болон хувцсаа гаргаж хаяж, гэртээ эерэг энергийг бүрдүүлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()