1
Нүүр будалт
Эмэгтэйчүүдэд нүүр будалт маш чухал байдаг. Тэд хайртай залуудаа сайхан харагдах гэсэндээ өө сэвээ далдалж, хамаг цагаа тольны өмнө өнгөрүүлдэг. Гэтэл тэдний энэ их зүтгэлийг эрчүүд төдийлөн анзаардаггүй нь харамсалтай. Эрчүүд нүүр будалтыг ойшоодоггүй бөгөөд нүүрээ бага будсан байх тусам бүсгүй хүнийг үзэсгэлэнтэй гэж хардаг байна. Мөн нүүрээ будахгүй байлаа ч, таны өө сэвийг анзаарч харахгүй гэдэгт итгээрэй. Охидын толгойд "Миний уруул хэт тод байгаа болов уу?, Нүдний будаг буучихаагүй байгаа?, Сормуусаа буддаг байж..." гэх зэрэг бодлууд эргэлдэх ба эдгээр нь үнэндээ шал утгагүй зүйл болж хувирдаг аж.
2
Хачирхалтай хобби
Та гаднаасаа маш үзэсгэлэнтэй, ухаалаг харагдах боловч, хүнд хэлэхээс эмээдэг хачин, жигтэй хоббитой бол үүнийгээ хайртдаа хэлэхээс санаа зовох хэрэггүй. Магадгүй энэ нь танд хүндээр тусч, бодлоос тань салахгүй байж мэдэх ч, эрчүүдэд тийм ч чухал асуудал биш юм. Эрчүүд хобби гэх мэтийн жижиг зүйлсэд анхаарлаа хандуулахыг хүсдэггүй. Иймд та санаагаа чилээж, бодол болохын оронд түүнд шууд л тэрхүү хачирхалтай хобби, зуршлаа хэлж, ярилцаарай.
3
Ямар ресторанд хооллож, хэр их идэх
Шинэхэн хосуудын тухайд нэг нэгнийхээ өөдөөс харж хооллох тун хэцүү асуудлуудын нэг байдаг. Бүсгүйчүүд энэ үед их идэхээс эмээж, өөрийнхөөрөө байж чаддаггүй бол, эрчүүд бүх зүйл огт хамаагүй мэт санагдаж, ходоодондоо захирагддаг. Залуус өлссөн бол юу ч байсан хамаагүй идэж, цатгалан байгаа бол хэт их идэлгүй ярилцахыг илүүд үзэх бөгөөд нэг ёсондоо өөрийнхөөрөө байж чаддаг байна. Харин бүсгүйчүүд хичнээн өлсөж байсан ч тэвчиж, тухайн залууд эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэхээс эмээдэг аж. Үнэн хэрэгтээ бүсгүй та үүнд огтхон ч санаагаа чилээх шаардлагагүй юм. Залуус таныг хэр их хоол идэж байгаад санаа тавьж, анзаарах нь бүү хэл ямар ресторанд орж ирсэн, орчин нь хэр болохыг ч тоодоггүй хүмүүс билээ.
4
Найзуудаасаа ичих
Эмэгтэй хүний амьдралд найз нөхөд нь хэт их нөлөө үзүүлэх нь бий. Ялангуяа хайр сэтгэлийн тал дээр бүсгүйчүүд найзуудаасаа зөвлөгөө хүсч, тэдний бодлыг сонсдог бөгөөд хайртай хүн нь найзуудад нь таалагдахгүй бол асуудал үүсч эхэлдэг. Бүсгүй шаналж, яах ёстойгоо мэдэхээ больж, таалагдсан залуудаа эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий хэмээн эмээх нь бий. Гэхдээ бүсгүйчүүд үүнд сэтгэлээ чилээх шаардлагагүй юм. Учир нь эрчүүд найз бүсгүйнхээ найзуудад тэгтлээ анхаарал хандуулж, тэдний юу гэж хэлэхэд сэтгэлээ зовоодоггүй аж.
5
Ижил сонирхол, нэг үзэл бодол
Хосуудын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг бол тэдний үзэл бодол, хүсэл сонирхол юм. Эмэгтэйчүүд хайртай залуугаа сонжиж, аливаа зүйл дээр санал нэгдэж байгаа эсэхийг нь ажигладаг. Харин эрчүүдэд энэ бүхэн огт хамаагүй аж. Ердөө л хайртай бүсгүйгээ халамжаар дутаахгүй, нэгнээ хүндэлж, хайрлаж явахад л болно гэж үзэх төдийгүй, жижиг зүйлсэд анхаарлаа хандуулах дургүй байдаг байна. Үүнийг нэгэн эрхэм "Харин ч ижилхэн сонирхолтой, адилхан байсны оронд тэс ондоо, өөр байх нь хөгжилтэй. Тэд нэгнээсээ өөр өөр ертөнцийг харж, илүүтэй бие биедээ шунан дурлах болно" хэмээсэн билээ.
6
Найзуудтайгаа зугаацах
Бодит үнэнийг хэлэхэд эрчүүд хайртай бүсгүйгээ найзуудтайгаа гадуур зугаалж, хөгжилдөж явахад дуртай байдаг. Энэ нь тэднээс залхсан гэсэн үг биш бөгөөд тэднийг илүүтэй өөр өнцгөөс харж, харамлах хүсэл төрж, хайрыг мэдэрдэгтэй холбоотой юм. Үргэлж хажууд нь зууралдах бүсгүй тэдэнд сүүлдээ үнэ цэнэгүй мэт санагдаж мэдэх тул бүсгүй та найзуудтайгаа гарч, галзуу үдэшлэгт явахдаа санаа зовох шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ үргэлж түүний сүүдэр мэт байхаас илүүтэй өөртөө цаг зав гаргаж байх хэрэгтэй юм. Одооноос та найз залуутайгаа үргэлж хамт байж чадсангүй хэмээн шаналах хэрэггүй бөгөөд эрчүүд үүнийг анзаарахгүй гэдэгт итгээрэй.
7
Хэрүүл маргаан
Хэрүүл маргаан эхэлмэгц эрчүүд үүнээс зугтахыг хичээдэг. Харин бүсгүйчүүд "тэд өөрсдийгөө зөвтгөж магадгүй" гэж эмээн, бүх зүйлсийг эхнээс нь ярьж, өөрийн зөв болохыг батлах гэж хамаг цагаа бардаг юм. Үнэн хэрэгтээ эрчүүдэд энэ хэрүүлд хэн буруутай, хэний зөв болох огт хамаагүй бөгөөд ердөө л үүнийг хурдан дуусгаж, амар амгалан байх гэж хичээдэг билээ. Иймд бүсгүй та заавал өөрийнхөө зөв болгож дуусгах гэж хамаг уураа барах шаардлагагүй бөгөөд тэднийг юу бодож байгаа бол хэмээн толгой өвчтгөх ч хэрэггүй.
8
Анхны алхам
Эмэгтэйчүүд анхны алхмыг заавал эрэгтэй хүн хийх хэрэгтэй гэх утгагүй бодлоосоо болж, өөртэйгээ зөрчилдөж байдаг. Тэд таалагддаг залуу нь юу гэж бодох бол гэхээс эмээж, хичнээн хүсч байсан ч анхны алхмыг хийж чаддаггүй сул талтай юм. Анхны алхамд танилцах, үнсэлцэх, тэврэх, гараас нь хөтлөх гэхчлэн хамгийн анх удаа хийж байгаа зүйлс орох бөгөөд үүнийг эмэгтэй хүн эхлүүлвэл эрчүүдэд харин ч таатай санагддаг байна. Дараагийн удаа бүсгүй та түүнийг түрүүлж тэврэмээр санагдвал зүгээр л тэвэр, юунд ч санаа зовох шаардлагагүй. Залуу таныг муу муухайгаар бодох нь бүү хэл, харин ч баярлах нь гарцаагүй.
9
Мессежинд хариу бичихгүй байх
Бүх л өдөржингөө утсаар харилцаж, нэгнийхээ тухай судалж, мэддэг хосууд гэж бий. Харин бүсгүй мессеж бичсэний дараа залуугаас хариу ирэхгүй удвал тэдний толгойд түм буман бодол эргэлдэнэ. "Тэр надаас залхчихаж, би түүнд таалагдахаа больчихож, тэр өөр бүсгүйтэй юм байна" гэхчлэн өдөржин өөрийгөө зовоож, хэрэггүй зүйлс боддог билээ. Гэвч үнэндээ өнөөх залуу хайнга зангаасаа болж, хариу бичихээ мартсан эсвэл өөр ажилтай явж байсан тул хариу бичиж амжаагүй байж болно. Иймд бүсгүй минь хайртай залуу чинь хэсэгхэн хугацаанд хариу бичсэнгүй гэж сэтгэлээ чилээх хэрэггүй бөгөөд үүний оронд утсаар ярьж байгаарай.
10
Таргалалт
Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр сэтгэлээ зовоодог зүйл бол яахын аргагүй таргалалт билээ. Тэд хэдхэн грамм нэмэгдсэнээс болж хоолноос гарч, гэртээ өнждөг зантай хүмүүс юм. Хайртай хүнтэйгээ ч уулзахгүй, ичиж, ганцаараа байхыг хүснэ. Гэтэл тэдний таргалсан эсэхийг өнөөх эрчүүд нь огт анзаарахгүй төдийгүй таргалсанг нь мэдвэл харин ч баярлах аж. Учир нь тэдэнд бага зэрэг махлаг, өөртөө тохирсон биетэй бүсгүйчүүд таалагддаг бөгөөд зарим нь найз бүсгүйгээ турчих вий хэмээн айх нь ч бий. Тиймээс бүсгүй та таргалсан гэж өөрийгөө голж, гутарч суух хэрэггүй юм шүү.
11
Гэнэт алга болох
Хэрэв таны харилцдаг залуу гэнэт алга болвол санаагаа чилээж, шаналах шаардлагагүй юм. Учир нь тэр ч бас ажилтай, өөрийн гэсэн амьдралтай тул хэсэг хугацаанд танд анхаарлаа хандуулахгүй байж болно. Тиймээс хэт олон зүйлс бодож, хаягдлаа гэж бүү бодоорой. Эрчүүд үүнийг огт тоодоггүй бөгөөд таныг шаналж, бухимдаж байгаа гэж төсөөлөх ч үгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд бүх зүйлсийг хэт сүртэй болгож хүлээж авдаг бол эрчүүд үүнийг харин ч тоолгүй орхиж, тулгамдсан, томоохон асуудалд л санаагаа чилээх нь бий. Тэдний энэхүү ялгаанаас болж хосуудын харилцаанд асуудал үүсч, нэгнээ үл ойлгох явдал гарч мэднэ.
12
Сексийн дур хүсэл
Бүсгүй та хайртдаа эрхэлж, түүнийг хүсч байгаагаа хэлэхээс огт эмээж, ичих шаардлагагүй юм. Энэ байдал хэд хэдэн удаа давтагдаж, хэдэн өдөр дараалласан байлаа ч бүү эмзэглээрэй. Учир нь эрчүүд энэхүү асуудалд тань шиг няхуур хандаж, олон зүйл бодохгүй юм.