Эвгүй байдлаас эвтэйхэн мултрах аргууд

Хүн бүр амьдралынхаа туршид санаатай болон санамсаргүй байдлаас болж, эвгүй байдалд ордог. Тэгвэл энэ агшинд хурдан шаламгай байж, тухайн нөхцөл байдлыг өөртөө ашигтай эргүүлэх хэрэгтэй болдог. Тиймээс бид та бүхэндээ зориулан таны амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх 17 зүйлийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй энэ тухай сургуульд заахгүйгээс гадна, сурах бичиг, гарын авлагаас ч олж харах боломжгүй байж мэдэх юм. Та эдгээрийг мэдэж аваад, амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. 

Эвгүй байдлаас эвтэйхэн мултрах аргууд

1

Нойр чинь хулждаг бол нэг минутын турш, түргэн түргэн нүдээ анивчаарай.

2

Шүршүүрт ороод гарахын өмнө хүйтэн усанд хэсэг зогс. Энэ нь арьсны тууралтыг багасгахад тустай төдийгүй, нүх агшаах, мөн нянгийн халдвараас сэргийлэх аж.

3

Хэрэв танд секс дур хүслээ дарж чадахгүй үе тохиовол, бие засах газар тус болж мэдэх юм. 

4

Чухал илтгэл тавихын өмнөх өдөр чанга дуугаар уншиж давтвал, маргааш өглөө нь та илүү сайн санах болно.

5

Судалгаагаар баруун чих хүний дуу хоолой, зүүн чих хөгжмийн аяыг илүү сайн хүлээж авдаг болох нь батлагджээ.

6

Хэвтэж байх үед дотор муухайраад байвал, нэг хөлөө шаланд хүргээд хэвтээрэй.

7

Толгой хүчтэй өвдөх үед гараа мөстэй усанд дүрээд үзээрэй.

8

Шумууланд хазуулсан газар тэсэхийн аргагүй загатнаад байвал, сойзонд хөлс дарагч шингээгээд үрвэл дээрдэнэ.

9

Нойрмоглоод байвал, амьсгалаа аль болох удаан бариад үзээрэй.

10

Шийдвэрлэх мөчид инээдээ барьж чадахгүй байвал, өөрийгөө чимхэх хэрэгтэй ажээ.

11

Сэтгэл зүрх чинь урагдах мэт шаналж байвал, зүгээр л юу бодсоноо цаасан дээр эрээч. Илүү дээрдэх болно.

12

Хамар шархирах үед орон дотроо цэвэрлэсэн сармис тавиарай.

13

Хоолой сэрвэгнээд байвал, чихний ойр орчимд үрэх нь зүйтэй.

14

Хоолойны өвдөлтөө намжаахын тулд зөөлөн чихэр идэхийг зөвлөе.

15

Шүд өвдөөд байвал, эрхий болон долоовор хурууны завсар иллэг хийх нь өвчнийг намжаадаг ажээ.

16

Зүрх чинь түргэн цохилоод байвал, эрхий хурууны орчимд хүчтэй дараарай.

17

Та олон нийтийн газар уйлах гээд байвал, нүдээ бүлтийлгэн, анивчилгүй тэвчих хэрэгтэйг санаж яваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()