Америкчуудын олон нийтэд үзүүлэхийг хүсдэггүй 15 гэрэл зураг

2017-03-27, 17:51
65,165

Дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэгддэг Америк нь улс орнуудад энх тайвныг цогцлоох нэрийн дор маш олон ажил хийсэн байдаг. Үүнд магтан сайшаах сайн үйл явдлууд багтсан байдаг бол гэм зэмгүй олон мянган хүнд хохирол амсуулж, аминд нь хүрсэн  хэргүүд ч мөн орох аж. Харин өнөөдөр та бүхэндээ Америкчуудын олон нийтэд үзүүлэхийг хүсдэггүй, аймшигт үйлдлүүдийн баталгаа болсон зургуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Америкчуудын олон нийтэд үзүүлэхийг хүсдэггүй 15 гэрэл зураг

1 Үхлийн цуваа

АНУ-ын арми 9.11-нд болсон аймшигт үйл явдлын дараа дэлхий нийтийг терроризм хамгаалах нэрийн дор Афганистан улс руу дайран орсон билээ. Тэдний зорилго чухам юу байсныг тодруулахаас илүүтэй зурганд анхаарлаа хандуулцгаая. Тус зурагт Америк цэрэг 7 Муслим эрийг сүүлчийн замд нь гаргаж өгөхөөр дагуулж явна. Эдгээр залуусын аймшигтайгаар үхэх ял авсан шалтгаан нь ердөө л буруу газраа, буруу цагт явж байсантай холбоотой гэхээр дэндүү хэрцгий санагдах аж. Хүний амь тэдний хувьд юу ч биш бөгөөд ердөө л даалгавараа гүйцэтгэж байна хэмээн сэтгэл зүрхгүй аашилж, дэлхий нийтийн бухимдлыг төрүүлэх болсон билээ. 

Үхлийн цуваа

2 Хүмүүсийг яг л нохой шиг болгосон

Энэхүү үйл явдал Ирак улсын "Abu Ghraib" гэх хүн бүрийн мэдээд байдаггүй жижигхэн шоронд болж өнгөрсөн юм. Харин тус зурагт харагдах цэргийг Линди Ингленд (Lynndie England) гэдэг бөгөөд тэрээр АНУ-аас Иракт томилогдож ирсэн байна. Гэвч ердөө 21 настай байхдаа цэрэг бүсгүй нь шоронд хоригдож байсан ялтнуудыг яг л нохой мэт үзэж, дарамталдаг байсан аж. Мэдээж шоронд яллагдаж байгаа хүмүүс бүгд л хууль зөрчсөн, ямар нэгэн байдлаар бусдад хохирол учруулсан байсан хэдий ч тэднийг нохой мэт үзэж, тэвчихийн аргагүй байдлаар дарамтлах нь дэндүү аймшигтай. Бүсгүй энэхүү хэргээр 3 жилийн ял авсан бөгөөд тус үйл явдлаас 8 жилийн дараа анх удаа ам нээхдээ "Би огт харамсахгүй байна. Тэдний өмнө буруутай ч гэж бодохгүй байна. Би тэднээс уучлал гуйхгүй. Тэд ч бас буруутай" хэмээн огт гэмшсэн шинжгүй хариулжээ. 

Хүмүүсийг яг л нохой шиг болгосон

3 Хирошима болон Нагасаки

Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр Америкчууд Японы Хирошима болон Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяж, 200,000 хүний аминд хүрсэн билээ. Маш олон хүний амь нас хохирч, олон хүмүүс цацрагт нь хордсон төдийгүй тус хотод тулгарсан санхүүгийн хохирол дурдаад ч хэрэггүй биз. Харин энэхүү хэргийн талаар АНУ-ын армийн командлагч Бага Виллиам Халсей (William Halsey Jr.) "Эхний хаясан атомын бөмбөг алдаа, ямар ч хэрэггүй туршилт байсан" хэмээсэн билээ. Тэд гаргасан алдаандаа уучлалт гуйгаагүй боловч тэдний хийсэн аймшигт үйлдэл түүхэнд мөнхлөгдөн үлдэж, үеэс үед яригдсаар байх болно. 

Хирошима болон Нагасаки

4 Цахилгаан харгислал

Афганистан болон Иракд халдан орсон "Bush"-ийн  захиргааг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин тэдний явуулсан үйл ажиллагааны хүрээнд олон зуун хүмүүс яргалалт, тамлалтыг мэдэрч, өвчнөө дийлэлгүй нас барсан байдаг юм. Тус захиргааны Афганистан болон Ирак дахь цэргүүд шоронгийн хоригдлуудыг тамлаж, нүдээр харж зүрхлэмгүй яргалал үйлддэг байжээ. Харин сүүлд "Pentagon" буюу АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь энэхүү харгис, балмад үйлдэлдээ дэлхий нийтээс өршөөл эрсэн юм. 

Цахилгаан харгислал

5 Нацист офицер

Нэгэн Америк эр, офицер Лихтерманны зургийг авч Филадельфи хотын цагдаагийн хэлтэсдт илгээжээ. Магадгүй та энэ зураг яачихсан юм гэж гайхаж  байж болох юм. Тэгвэл танд тайлбарыг хүргэе. Түүний гаран дээрх шивээс нь Нацист үзлийн хамгийн том тэмдэг бөгөөд Америк цагдаа тус үзлийг сурталчилж яваа нь хуулинд харш байх нь ойлгомжтой. Гэтэл цагдаагийн албаныхан яагаад үүнийг шалгаж үзэлгүй, ажиллуулж байсан бэ? гэх асуулт урган гарч ирж байгаа юм. Харин үүнд Филадельфи хотын дарга Жим Кенни (Jim Kenney) "Бид үүнээс маш том сургамж авлаа. Цаашдаа үүнийг судалж, энэ тал дээр анхаарч ажиллах болно" хэмээсэн билээ. Нэг ёсондоо тус цагдаа Нацист үзлийг сурталчилсны төлөө жилд 72,000 долларыг цалин болгож авдаг гэсэн үг. 

Нацист офицер

6 Хүнийг нохой ашиглаж тамлах

Дээр дурдсан Иракийн "Abu Ghraib" шоронд болдог аймшигт явдлууд олон байх юм. Америк цэргүүд хоригдлуудыг ноходоор айлгаж, тамладаг байв. Хүн айсан үедээ худал хэлж, бусдын үгээр, хэт дуулгавартай болдог хэмээн судлаачид дүгнэсэн байдаг бөгөөд хоригдлууд нохойноос айж, цэргүүдэд "Тиймээ би чадна" хэмээж, амь өршөөхийг гуйдаг байжээ. Үүний буруутан нохой ч биш. Тэд өөрсдийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй адгуус билээ. Харин хүний арьс нөмөрсөн тэдгээр цэргүүдийн сэтгэл зүрхгүй, аймшигт харгислалыг Терроризмын эсрэг тэмцэж байгаа гэх үг хамгаалах аж. 

Хүнийг нохой ашиглаж тамлах

7 Вьетнамын дайны харгислал

Коммунист үзэл суртал Вьетнамын хойгт нэвчиж эхэлсэн тул энэхүү улс нь хоёр хуваагдаж, дайны байдалд шилжсэн билээ. Харин энэ үед АНУ нь Өмнөд Вьетнамын талд орж, тэдэнд туслах зорилгоор олон зуун мянган цэргээ илгээсэн юм. Гэвч тэд Вьетнам улсад туслах гэхээс илүүтэй тэднийг ашиглаж, улсыг нь дайны талбар болгож, ард иргэдийг нь үхэл рүү түлхэж байжээ. Тус зурагт харагдах Вьетнамын цэрэг хүү ердөө л АНУ цэргүүдийн өгсөн үүрэг даалгаварыг хурдан шаламгай биелүүлээгүй гэх үндэслэлээр нүдээ боолгож, гартаа мод бэхлэн хүлүүлжээ. Энэ мэтчилэн АНУ-аас илгээсэн цэргүүд Вьетнам цэргүүдийг дээрэлхэж, тамлан зовоож байсан гэх хэд хэдэн баталгаа байдаг аж. 

Вьетнамын дайны харгислал

8 Саддам Хусейний баривчилгаа

Иракийн 5 дахь ерөнхийлөгч асан Саддам Хусейн (Saddam Hussein) нь хийсэн гэм бүрийнхээ төлөөсийг хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ тэр яагаад АНУ-ын армиас өршөөл эрж, тэднээс ял сонсох ёстой гэж?. Тэдний бусад улс орны хэрэгт тэд оролцож, өөрсдийн ялтан мэт байцаан тамлаж байсан нь олон хүний бухимдлыг төрүүлдэг юм. 

Саддам Хусейний баривчилгаа

9 Тэд аврагч уу? эрлэг үү?

АНУ-ын арми Ойрхи Дорнодод энх тайван тогтоох нэрийн дор дайран орсон билээ. Харин тэд энх тайван байдлыг тогтоож, амар амгаланг авчрах бус эсрэгээрээ хүмүүсийг тамлаж, хэт өөрсдийн дураар аашилж эхэлсэн юм. Тэд гэм буруутай этгээдүүдийг баривчилж, тэднийг яг л мал, нохой мэт үзэж, аймшигтайгаар яргалж, тамладаг байсан бөгөөд эдгээрийг баримтжуулсан зурагнууд нь дэлхий даяар шуугиан тариад амжсан билээ. Хүн бүр л АНУ нь энх тайванг тогтоогч улс мөн үү? гэдэгт эргэлзэж эхэлсэн юм.

Тэд аврагч уу? эрлэг үү?

10 "Хамаатнуудыг чинь яасныг хар даа!"

Хүмүүс өөрсдийнхөө хийсэн буруу үйлдэлд хариуцлага хүлээдэг. Үүнтэй адил олон мянган хүний аминд хүрсэн Террористууд ч мөн нэг л өдөр хариуцлагаа үүрч, энэ бүх замбараагүй байдал, дайн тулаан дуусна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхний эсрэг тэмцэж яваа гэгддэг АНУ-ын армын цэргүүд дарангуйлагчдаасаа ялгагдах юмгүй болох нь тус зургаас харагдах аж. Зурагт харагдах Америк цэрэг гэм буруугүй нэгэн эрд түүний хамаатнуудыг хэрхэн тамлаж, зовоосныг харуулж, хэрэв үгэнд нь орохгүй бол тэдэнтэй адил болгоно хэмээн сүрдүүлж буй агшин юм. Тэдний террористуудтай тэмцэж, энх тайванг цогцлоох арга барил нь дарангуйлагчдаасаа ялгагдахгүй болж байгаа нь аймшигтай. 

"Хамаатнуудыг чинь яасныг хар даа!"

11 Нэгийн эсрэг найм

Мэдээж өөрийн амь биеэ золиослож, эх орныхоо төлөө зүтгэж яваа Америкийн армийн цэргүүдийг магтахгүй байхын аргагүй. Гэхдээ тэдний гаргаж байгаа үйлдэл яг л хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж буй мэт харагдана. Энэхүү зурагт Америкийн 8 цэрэг нийлж, нэг залууг зодож байгаа нь харагдах бөгөөд хичнээн тус эр буруутай үйл хийсэн байлаа ч бөөнөөрөө нийлж, хүчирхийлэх нь хүний ёсонд нийцэхгүй. Харин АНУ-ын Батлан Хамгаалах Яамнаас тус зургыг интернэтээс устгасан боловч хүмүүс хэдийн хуулаад авчихсан байсан тул дахин тарж, хүн бүрийн хэл амны бай болсон билээ. 

Нэгийн эсрэг найм

12 Буруу чиглэсэн атомын бөмбөг

АНУ-ын арми нь дэлхийн хамгийн хүчирхэг, хөгжсөн армиудын нэг хэмээгддэг. Гэтэл тэд байж боломжгүй алдаа аргаж, олон хүний аминд хүрсэн байдаг юм. Жишээ татвал энэхүү зурагт бяцхан Камбож охин АНУ-ын буруу чиглүүлж хаясан бөмбөгийн уршгаар орон гэргүй болж, гэрээсээ үлдсэн зүйлсээ цэгцэлж байгаа харагдана. Тэд ердөө л өөрсдийн гаргасан алдаандаа харамсаж, өршөөл эрсэн боловч ингэлээ гээд цаг хугацааг ухраах боломжгүй тул яалтай билээ. Үнэндээ тэд ямар ч алдаа гаргах эрхгүй. АНУ-ын арми 1969 - 1973 оны хооронд Камбожийн 150,000 гаруй иргэдийн аминд хүрсэн билээ. 

Буруу чиглэсэн атомын бөмбөг

13 Энэ газар өмнө нь хот байсан

Энэхүү зураг нь 2011 онд Америкчууд Ливийн Сирте хотыг бөмбөгдсөний дараах төрх байдал юм. " ISIS"-ийн дайн болон өөр бусад асуудал дэгдэхээс өмнө тус хот амар тайван, ард иргэд нь аз жаргалтай байсан билээ. Гэвч " ISIS" болон АНУ-ын сөргөлдөөн нь гэм зэмгүй Сирте хотыг сүйрүүлж орхисон юм. Энэ бүхний хариуцлага "ISIS"-ийн нуруун дээр бууж, хүн бүр тэднийг буруутгаж байсан бөгөөд АНУ тус асуудлаас цэвэрхэн мултарч чадсан аж.  

Энэ газар өмнө нь хот байсан

14 Америкийн Сири дэх агаарын довтолгоо

Террористууд 85 гэм зэмгүй иргэдийг хөнөөсөн бол дэлхий нийтээр шуугилдаж, тэдний эсрэг дуу нэгтэй тэмцэх байсан. Гэтэл яг үүнтэй адил зүйлийг АНУ хийхэд хэн ч тоогоогүй билээ. Таны харж байгаа зурагт Сири улсын Манбиж хотын дээрээс АНУ агаарын довтолгоо хийж, 11 хүүхэд багтсан 85 эгэл жирийн хүний аминд хүрсний дараах байдал юм. Тэдний энэхүү балмад үйлдлийг өмгөөлж байсан цор ганц зүйл нь өнөөх л "ISIS"-ийг дарах гэсэн оролдлого аж. 

Америкийн Сири дэх агаарын довтолгоо

15 Нөхөрсөг яриа

Америкийн арми Сири дэх дайныг зогсоох гэж тус улс руу дайран орж ирсэн билээ. Харин энэхүү зураг нь тэд энхийг тогтоохоор ирсэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм. "82nd Airborne" хэсгийнхэн гэм зэмгүй Сири иргэний гэрт ирж, түүнд буу тулгаж, хэдэн цагийн турш байцаажээ. Энэ тухай Харвардын их сургуулийн профессор хэлэхдээ "Сүүлийн 30 жилд Америкчууд хэдэн Муслимыг хөнөөж, Муслимууд хэдэн Америкийг хөнөөсөн бэ? Үүнийг мэдээж тооцоолж гаргах боломжгүй ч гэлээ гэм зэмгүйгээр амиа алдсан Муслимчуудыг тоолж барахгүй" хэмээсэн байдаг. Түүний хэлсэнг батлав уу? гэлтэй 9.11-ны хэргээс хойш Америкчууд 2 сая гаруй Муслимчуудыг хөнөөсөн гэх тоо баримт байдаг. 

Нөхөрсөг яриа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()