1
“My Sassy Girl”
Нээлт: 2001 оны 7-р сарын 27
Гол дүрд: Жүн Жи Хён (Jun Ji-hyun), Ча Тэ Хён (Cha Tae-hyun)
Найруулагч: Квак Чэ Ён (Kwak Jae-yong)
Үйл явдал: Энгийн нэгэн залуугийн амьдралд дүрсгүй, зоргоороо атлаа дэндүү гэнэн, өхөөрдөм бүсгүй солир мэт гэнэт харван орж ирнэ. Хөгжилтэй зүйлс, хайр дурлалаар дүүрэн тус кино нь таныг хором ч уйдаахгүй. Элэг хөшөөм үйл явдал нь эхнээсээ төгсгөл хүртэл үргэлжлэх бөгөөд “My Sassy Girl 2” кино нь энэ жил нээлтээ хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ.
2
"200 Pounds Beauty"
Нээлт: 2006 оны 12-р сарын 14
Найруулагч: Ким Ен Хва (Kim Yong-hwa)
Гол дүрд: Ким А Жүн (Kim Ah-joong), Жү Жин Мо (Joo Jin-mo)
Үйл явдал: Бүдүүн бие, царай муутай төрхөөсөө болж бусдад доромжлуулж явсан бүсгүй нэг л өдөр өөрчлөлт хийхийг хүсч, хөлийн үзүүрээс, толгойны үс хүртэл бүх зүйлсээ солиулна. Эхэндээ тэрээр үзэсгэлэнтэй болсондоо баяртай байсан ч царай төрхөө солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй болохыг ойлгох аж. Мөн тэрээр нэгэн залууд бүдүүн байхаасаа л сэтгэлтэй байсан бөгөөд хөөрхөн царайныхаа ард нуугдсан үнэн төрхөө дэлгэснээр тэдний хайр дурлал бадамлан асдаг. Магадгүй энэ киног үзэж байгаагүй хүн гэж үгүй болов уу?.
3
“Spellbound”
Нээлт: 2011 оны 12-р сарын 1
Найруулагч: Хуан Ин Хү (Hwang In-ho)
Гол дүрд: Сон Еэ Жин (Son Ye-jin), И Мин Ки (Lee Min-ki)
Үйл явдал: Олон жилийн турш сүнс харж, сүнсний ертөнцөд амьдарсан бүсгүй илбэчин залуутай танилцаж хамтарч ажиллахаар болно. Харин бүсгүй хэнд ч хэлэлгүй хадгалсаар ирсэн нууцаа илбэчин залууд дэлгэж, тэдний хөгжилтэй хайр дурлал эхэлнэ. Залуу сүнстэй амьдрахаас илүү бүсгүйг өөрөөсөө явуулахаас айх бөгөөд хайр бүхнээс хүчтэй гэдгийг батлан харуулах болно.
4
"Twenty"
Нээлт: 2015 оны 3-р сарын 25
Найруулагч: И Бён Хон (Lee Byeong-heon)
Гол дүрд: Ким Вү Бин (Kim Woo-bin), И Жунхо (Lee Junho), Кан Ха Ниль (Kang Ha-neul)
Үйл явдал: Ахлах сургуулиа төгсөж, 20 насны босгыг алхаж яваа 3 найзын тухай өгүүлэх бөгөөд тэдэнд хөгжилтэй зүйлс ар араасаа тохиолдох болно. Гурван өөр үзэл бодол, гурван өөр амьдрал, гурван өөр хүний ертөнцөөр аялж, элгээ хөштөл инээхийг хүсвэл энэхүү киног үзээрэй.
5
"Catch me"
Нээлт: 2013 оны 12-р сарын 18
Найруулагч: И Хёон Жүн (Lee Hyeon-jong)
Гол дүрд: Ким А Жүн (Kim Ah-joong), Чү Вон (Joo Won)
Үйл явдал: Цагдаа залуу олон хэргийг илрүүлж, өөрийн авьяас чадвараа гайхуулсан, нэр хүндтэй нэгэн юм. Тэрээр нэгэн хулгайн хэрэг дээр ажиллах бөгөөд хэрэгтэн нь түүний анхны хайр байна гэж хэн мэдэх билээ. Залуу хайртай бүсгүйгээ шоронд явуулахыг хүсээгүй тул түүнтэй хамтарч, хулгайлсан бүх зүйлсийг нь буцааж өгөхөөр шийдэж, үйл явдал өрнөх болно. Тэдний хөгжилтэй хайр дурлал, адал явдал хүн бүрийг инээлгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
6
"100 Days with Mr. Arrogant"
Нээлт: 2004 оны 1-р сарын 16
Найруулагч: Шин Дүн Юп (Shin Dong-yeop)
Гол дүрд: Ха Жи Вон (Ha Ji-won), Ким Жевон (Kim Jaewon)
Үйл явдал: Ахлах сургуулийн охин санамсаргүй байдлаар нэгэн залуугийн машиныг эвдэж, их хэмжээний өрөнд ордог. Залуу охиноос мөнгөө авахын тулд 100 өдрийн гэрээ байгуулж, өөрийн туслахаа болгоно. Тэдний энэхүү харилцаа сүүлдээ хайр дурлал болж өөрчлөгдөх бөгөөд тус кинон дээр гарах үйл явдлууд таныг хором ч уйдаахгүй.
7
"Too Beautiful to Lie"
Нээлт: 2004 оны 2-р сарын 20
Найруулагч: Бэ Хен Юнь (Bae Hyeong-jun)
Гол дүрд: Ким Ха Нүль (Kim Ha-neul), Кан Дүн Вон (Kang Dong-won)
Үйл явдал: Хайр дурлал нь хэнийг ч, яаж ч өөрчилж чадна. Шоронгоос гарч ирсэн алдарт хулгайч бүсгүй санамсаргүй байдлаар нэгэн залуутай танилцаж, тэдний гэрт очин, үймээн самуун дэгдээнэ. Нэгэнт гэрт нь очиж, явж чадахааргүй болсон тул тэнд амьдарч, аав ээжийнх нь хайранд умбаж, гэр бүл, хайр гэж ямар гайхалтай болохыг ухаарах аж. Аажим аажмаар бүсгүй өөрчлөгдөж, гэмт хэрэгтэн биш гэмгүй цагаахан сэтгэлтэн болж хувирах юм. Онц сонирхолтой, хөгжилтэй тус уран бүтээл нь хүн бүрт нэгийг бодогдуулах нь гарцаагүй.
8
"My P.S. Partner"
Нээлт: 2012 оны 12-р сарын 6
Найруулагч: Бян Сун Хюн (Byun Sung-hyun)
Гол дүрд: Жи Сун (Ji Sung), Ким А Жүн (Kim Ah-joong)
Үйл явдал: Найз залуу руугаа залгах гэж байгаад дугаар андуурснаас болж бүсгүйн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно. Бүсгүй утасны дугаараас нь өөр зүйл мэдэхгүй залууд бүх амьдралаа ярьж, тэд нэг нэгнээ хэнээс ч илүү мэдэхүйц болж өөрчлөгдөх болно. Харин тэдний анхны уулзалт, хөгжилтэй үйл явдлууд үргэлжилж, киног улам бүр сонирхолтой болгох аж.
9
"Hot Young Bloods"
Нээлт: 2014 оны 1-р сарын 23
Найруулагч: И Ён Ву (Lee Yeon-woo)
Гол дүрд: Пак Бо Ён (Park Bo-young), И Жон Сүк (Lee Jong-suk)
Үйл явдал: 1982 он руу таныг аялуулж, тухайн үеийн ахлах сургуулийн хүүхдүүдийн хайр дурлалыг харуулах болно. Ён Сүк гэх охин бага байхаасаа Жон Гил гэх хүүд сайн байсан боловч Жон Гил өөр охидыг эргүүлж, өдөр бүр шинээр дурладаг тогтворгүй нэгэн. Тэдний хайрын гурвалжин, адал явдлууд элэг хөшөөх шахна.
10
"Scandal Makers"
Нээлт: 2008 оны 12-р сарын 3
Найруулагч: Кан Хён Чоль (Kang Hyeong-cheol)
Гол дүрд: Ча Тэ Хён (Cha Tae-hyun), Пак Бү Ён (Park Bo-young)
Үйл явдал: 30 гаруй настай, дуучин болох зорилготой Нам Хён Со гэх залуугийн амьдралд гэнэт хүүхэд орж ирэх болно. Залуу эхэндээ түүнийг өөрийн хүүхэд биш гэж байсан боловч шинжилгээ өгч, өөрийгөө төрсөн эцэг нь гэдгийг мэдсэнээр хөгжилтэй үйл явдал үргэлжлэх болно.