Шингэхэн үстэй хүмүүст тохирох трэнд болж буй 5 үс засалт

Шингэхэн үстэй байх нэг бодлын амар байж болох ч, нөгөө бодлын арчилгаа багагүй шаардагддаг байна. Гэвч үсэндээ тохирсон тайралт хийлгэвэл дээрх асуудлыг төвөггүй шийдэх боломжтой. Иймд бид шингэхэн үстэй охид, бүсгүйчүүддээ зориулан яг одоо трэнд болж буй үс засалтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Шингэхэн үстэй хүмүүст тохирох трэнд болж буй 5 үс засалт

1 "Bob-Bob" буюу богиносгож тайрах

"Bob-Bob" үсний засалт нь урт хугацааны туршид трэнд байсаар ирсэн билээ. Та өөрийн нас, нүүрний хэлбэр болон үсний онцлогтоо тохируулан уг үс засалтаар үснийхээ хэв маягийг өөрчлөөд үзээрэй. 

"Bob-Bob" буюу богиносгож тайрах

2 "Pixie" буюу дагина үс засалт

Хэрвээ та шингэхэн үстэй бол уг үс засалт танд үнэхээр төгс зохицох болно. Үсээ ардаа хөвсийлгөх, эсвэл хажуу тал руугаа хагалах, духаа ил гаргах гэх мэтээр янз бүрээр засуулах боломжтой. 

"Pixie" буюу дагина үс засалт

3 Дэгжин харагдуулах богино үс засалт

Шингэхэн үсийг ямар ч хэлбэртэй болгож болох бөгөөд ингэснээр үсийг илүү дэгжин, загварлаг харагдуулдаг байна. Доорх зурган дээрх шиг эршүүд төрхийг илтгэсэн үс засалтыг хийлгэх ч боломжтой. Мөн хоёр талаа ахиухан авахуулж, үснийхээ дээд хэсгийг хажуу тийш самнаарай. Ингэснээр өвөрмөц төрхийг бүрдүүлэх ажээ.

Дэгжин харагдуулах богино үс засалт

4 Буржийлгасан богино үс засалт

Энэхүү үс засалт нь ямар ч эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй харагдуулж, эмэгтэйлэг төрхийг нь тодотгож өгдөг байна. Тэр тусмаа шингэхэн үстэй охид, бүсгүйчүүдэд бүр илүү тохиромжтой үс засалт юм. Мөн өдөр бүр өөртөө итгэлтэй алхах үндэс болохоос гадна, өглөө болгон үсээ арчлах гэж цаг гарздах шаардлагагүй болох юм.

Буржийлгасан богино үс засалт

5 Тэгш тайралт

Шингэхэн үстэй хүмүүсийн хамгийн түгээмэл сонголт болоод байгаа тэгш тайралт нь үсийг илүү цэвэрхэн, аятайхан харагдуулдаг ажээ. 

Тэгш тайралт

Үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Тэгвэл үсээ сайхан харагдуулахын тулд ямар нэгэн онцгой шампунь, ангижруулагч худалдаж авахын оронд зоригтой алхам хийж, үснийхээ хэв маягийг өөрчлөөд үзэхийг танд санал болгож байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()