Өдөрт их хэмжээний ус уух нь зөв үү?

Хүний биед хэр их ус хэрэгтэй байдаг юм бол? Кофе, цай, ундаа зэрэг нь устай адил хүний биеийн шингэнийг нөхөж чаддаг болов уу? Хүн бүр л энэ асуултын хариултыг мэдэхийг хүсдэг. Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Өдөрт их хэмжээний ус уух нь зөв үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны биед хэдий хэмжээний ус хэрэгтэй вэ?

Та хэдий чинээ шингэнээ алдаж байна, төдий хэмжээгээр усыг нөхөж авах хэрэгтэй байдаг. Тиймээс бүх зүйл таны бие организмаас шалтгаална. Жишээлбэл: Гадаах температур 16–18°С байх үед таны ам хэт их цангахгүй байвал та өдөрт биеийнхээ нэг кг тутамд 40 мл ус алддаг. Өөрөөр хэлбэл хэрвээ та 60 кг жинтэй бол 2.4 литр ус заавал уух хэрэгтэй. Хэдий чинээ гадаа халуун, та идэвхтэй хөдөлгөөнтэй байна төдий чинээ их хэмжээний ус уух хэрэг болдог. Тиймээс яг төдөн литр ус уух ёстой гэсэн тодорхойлолтыг гаргахад хэцүү бөгөөд ам тань цангах болгонд аяга ус уух нь хангалттай.

Таны биед хэдий хэмжээний ус хэрэгтэй вэ?

2 Ам цангахгүй бол заавал ус уух хэрэгтэй юу?

Тийм ээ, энгийн үед хүчээр ус уух хэрэггүй. Уусан уснаасаа гадна тухайн өдөр таны хоолойгоор орсон бол өөр бусад шингэн зүйлийг нэмж тооцоход л та авах ёстой шингэний хэрэгцээгээ нөхчихлөө гэсэн үг.  Хамгийн гол нь ам тань цангасан үед заавал ус уух хэрэгтэйг мартаж болохгүй.

Ам цангахгүй бол заавал ус уух хэрэгтэй юу?

3 Ус бага уувал юу болох вэ?

Хэрвээ та өөрийн биеэс ялгаруулсан шингэний хэмжээнээс бага ус уувал толгой чинь эргэх, бодол санаа төвлөрөх байдал муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шингэн дутагдсанаас болж таны сэтгэл санаа мэдээж таагүй болох нь ойлгомжтой. Энэ нь ердөө богино хугацааны явцад илрэх шинж тэмдэг бөгөөд хэрэв энэ байдал удаан үргэлжилж, хүн шингэний дутагдалд орвол амь насанд ч аюултай.

Ус бага уувал юу болох вэ?

4 Байх ёстой хэмжээнээс их ус уувал яах вэ?

Харин эсрэгээрээ их хэмжээний ус уувал юу болох вэ гэж үү? Санаа зовох зүйлгүй. Бие тань илүүдэл усыг гадагшлуулах болно.  Гэхдээ хэт их ус уух нь таны биеийн ачааллыг нэмэгдүүлэх болно.

Байх ёстой хэмжээнээс их ус уувал яах вэ?

5 Буцалсан ус уу, эсвэл эрдэсжүүлсэн ус уу?

Нэг шил эрдэсжүүлсэн усанд хоногийн авах ёстой эрдэсний тал хувь агуулагдсан байх магадлалтай. Зүгээр л биеийнхээ шингэнийг нөхөх зорилгоор ус ууж байгаа бол заавал эрдэсжүүлсэн ус сонгох хэрэггүй. Хэрвээ эрдэсжүүлсэн усны амт таалагдаж байвал өдөр тутам хэрэглэж болохыг нь сонгож аваарай. Эрдэсжүүлсэн усыг өдөр тутмын хэрэглээний, эмчилгээний, өдөр тутмын гэж ангилдаг.

Буцалсан ус уу, эсвэл эрдэсжүүлсэн ус уу?

6 Крантны ус ууж болох уу?

Крантны ус цэвэрхэн байдаг тул уух бүрэн боломжтой. Гэхдээ  хүн амын төвлөрөл ихтэй бүс болон хотоос алслагдмал газар ус цэвэршүүлэх хоолой нь асуудалтай байх магадлалтай учир болгоомжтой байх хэрэгтэй. Мөн төрөл бүрийн засварын ажил хийгдсэний дараа цэвэр усны хоолой бохирдсон байх магадлалтай байдаг. Харин усыг саванд хийгээд тундсыг нь унагасны дараа уувал ямар ч цэвэр уснаас дутахааргүй болно.

Крантны ус ууж болох уу?

7 Хийжүүлсэн ус ууж болох уу?

Хийжүүлсэн ус нь нүүрсхүчлийн давхар ислээр баялаг байдаг. Хэрвээ таны ходоод гэдэс асуудалтай бол эмчтэй зөвлөлдсөний эцэст хийжүүлсэн ус ууж болно.

Хийжүүлсэн ус ууж болох уу?

8 Хүний биеийн 70 хувь нь уснаас тогтдог гэдэг үнэн үү?

Хүний нас, хүйс биеийн онцлогоос хамаарч бие организмын 50-70 хувь нь ус байдаг.

Хүний биеийн 70 хувь нь уснаас тогтдог  гэдэг үнэн үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.