Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уугаад уужрах “ӨЕГ ЦАЙ”
Дэлхийн олон орон цай хэрэглэдэг, цайны соёл нь өөр өөр байдаг ч монгол хүн өглөөнөөс орой хүртэл цайг голлон уудаг нь монгол айл гэр, хүн бүрийн тогтсон хэрэглээ. Монгол хүн дунджаар хэдэн литр цай уудаг болохыг тооцож тогтоосон тоо баримт байхгүй ч цайгүй өнждөг айл өрх нэгээхэн ч үгүй билээ. Хөгжил цэцэглэлтээ дагаад уламжлалт ахуйгаасаа холдсоноос өвчинд өртөмтгий болоод байгаа тухай настангууд ярьж, хэлдэг. Энэ нь ч үнэний ортой. Эрт цагт Монголчууд цусны даралт, ходоод гэдэсний өвчлөлөөс холуур байсан нь цайных нь ач тус байсан ч байж мэдэх юм. Сүүлийн үед иргэд эрүүл амьдралын хэв маяг, органик бүтээгдэхүүнд дурлах болсон. Хийжүүлсэн ундаа, элдэв будагч, амт үнэр орлуулагчтай шүүс, кофеноос илүү монгол хөрсөндөө тарьж ургуулсан монгол брэнд бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг болсон нь сайшаалтай. Эрэлт байгаа газар нийлүүлэлт бий гэх үг бий. Орчин үеийн дэвшилтэт технологийг уламжлалт аргатай хослуулан хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Монос хүнс” ХХК-ийн “Чацаргана”, “Нэрс”, “Аньс” жимсний Эко уусдаг цай “Өег” цайгаар “бүл” нэмжээ. Манайхан нэг үеэ бодвол хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагын хардаг болсон. “Өег” эко цайны гол найрлага нь Говь-Алтайн Сулийн гурил, болсон шар будаа, Ховдын халтар арвайн гурил, Цайдам нуурын цэвэршүүлсэн хужир, Шүдэн уулын жамц давс, органик хар цайны ургамлын ханд, сарлагийн өрөм гээд байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнүүд юм.
Анагаах шидтэй сулийн гурил
Бидний өвөг дээдэс сулийг дээр үеэс амуу тарианы ургамалд тооцож, хүнс тэжээлдээ хэрэглэж ирсэн тухай түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ. Хар, цагаан хоёр төрлийн суль байдаг бөгөөд намар наймдугаар сард үр нь боловсорч, хар, цагаан гэдэг нь ялгарч эхэлдэг байна. Хэдийгээр энэ хоёр сулийн аль алины үрийг түүж хүнсэнд хэрэглэх боловч, цагаан сулийн үрээр хийсэн бүтээгдэхүүнийг илүү сайн гэж үздэг ажээ.
Сулийн гурил нь нойргүйдэл, цус багадалт, ядаргаанд тун сайн нөлөөтэй. Тэжээллэг чанар сайтай тул төрсөн эхэд сүү оруулах, бага насны хүүхдэд зутан хийж өгөхөөс гадна цус багатай хүмүүс цус төлжүүлэх зорилгоор зутан шөл, цайнд хийж уудаг байна. Харин сүүлийн үед эрдэмтэн, судлаачид судалж, найрлагад нь орсон амин хүчлүүд нь юугаар ч үл орлох уураг илчлэг сайтай, анагаах шидтэй чухал амин дэмүүд болохыг тогтоон эмчилгээнд ашиглан үр дүнг нь ийн үзэж байгаагийн бодит нэг жишээ бол сулийн гурилтай “Өег” цай. “Хамгийн чухал сулийн гурилыг монгол элсэнд ургадаг нэн ховор зэрлэг ургамлаас түүн гаргаж авдаг учир ямар ч химийн бодисгүй байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн”. Ядаргаа тайлах, хоол тэжээлийн дутагдал нөхөх, хаван буулгах, ходоод гэдэсний хямрал, суулгалтыг зогсоох, цус багадах, нойргүйдлийн үед хэрэглэхэд өндөр ач холбогдолтой.
Ядаргаа сульдаатай ямар ч насны хүмүүсийн ядаргааг тайлах чухал амин дэмүүдээр баялаг байгалийн гайхамшигт бүтээгдэхүүнийг амар хялбар аргаар хэрэглэх боломжтой боллоо. Цаг наргүй амьдралын хэмнэл дунд бага насныхаа дурсамжийг сэргээж, ядаргаа тайлах шидтэй эмээгийн, ээжийн гарын цайны амтыг та хүссэн үедээ, хүссэн газартаа амтлах боломжтой болжээ.
Яагаад заавал Шүдэн уулын жамц давс гэж...
“Өег” эко цайны бас нэг чухал орц нь Шүдэн уулын жамц давс. Увс нуурын хотгорын хойд хэсэгт Тагнын нурууны өмнөд салбар уулсын толгодын дунд уулархаг бүсийн бор хөрсөөр хучигдсан давсан уул бий. Үүнийг нутгийнхан нь “Шүдэн уул” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ уулын жамц давс нь найрлагандаа хүний биед хэрэгцээтэй олон төрлийн эрдэс бодис агуулдаг болохыг судлаачид тогтоожээ. Нутгийн иргэд 300 гаруй жилийн тэртээгээс ашиглаж байсан тухай баримт бий.
Шүдэн уулын жамц давсанд байдаг элементүүд нь хүний биед хэрэгтэй яс сийрэгжих, цус багадалтаас сэргийлдэг Кальци, булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг Кали, бие махбодийн эсэргүүцлийг сайжруулж, хүний биеийг гадаад орчны бохирдол, цацраг туяанаас хамгаалдаг Хүхэр, бие махбодийн усны хэмжээг зохицуулдаг Натри, бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг Төмөр зэрэг бодисыг агуулдаг байна. Мөн хамгийн чухал элемент болох Иод нь уураг , өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулдаг төдийгүй өсөлт хөгжилт, фосфоржих үйл явц, уургийн нийлэгжилтэнд нөлөөлдөг байна.
Тиймээс эдгээр элементүүд нь хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисыг агуулдаг тул шүд, хоолой, гэдэсний өвчинд ач тустай мөн хоолны нэмэлт бүтээгдэхүүн болж өгдөг учраас “Өег” цайны чухал орцын нэг болжээ.
Хужир 99 хувь эрдэмтэй, 1 хувь гэмтэй...
Увс аймгийн Буулт, Архангай аймгийн Цайдам, Дөрөө цагаан, Дорнодын Шар бүрд зэрэг цөөн тооны эрдэст нуур хужирын бий. Хужирыг ч бас бидний өвөг дээдэс эртнээс хэрэглэж иржээ. Цайдам нуурын хужирын найрлагад олон төрлийн давснаас гадна зэс, цайр, иод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай эрдэс тэжээлд тооцогддог болохоор хүний биед сайн нөлөөтэй нь эртнээс батлагдсаар иржээ. Хужиртай цай ядаргаа тайлахаас гадна цус харвалтаас сэргийлдэг.
Даралт бууруулж, харвалтаас сэргийлж, ходоод, дотор эрхтэнийг цэвэрлэж, хордлого, ядаргаа тайлж, цөс хөөх шидтэй учраас “Өег” цайны найрлагад зүй ёсоор орсон биз ээ.
Нүүдэлчин ард түмний өдөр тутмын хэрэглээ нь яах аргагүй цай. Монгол цайны онцлог, оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншлын том тогтолцоог танин мэдэж, хүлээн зөвшөөрүүлэхээр “Монос хүнс” ХХК-ийн “Өег” эко цай эрхэм таны гэрт ийн “хүрлээ”. Аливаа шинэ бүтээгдэхүүн урт удаан хугацааны судалгаа, туршилтын үр дүнд “мэндэлдэг”. Тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүнийг маш нарийн судалгаа, шинжилгээнд хамруулан үйлдвэрлэдэг болохыг “Монос хүнс” ХХК-ийн үйлдвэрлэлийн орчноос түвэггүй мэдэрнэ. Монгол Улсын хөрсөнд ургасан байгалийн түүхий эдийг найрлагадаа шингээсэн, уламжлалт болон Европ технологийг хослуулсан Үндэсний брэнд бүтээгдэхүүний нэг “Өег” цай эрэлт ихтэй байгаа аж. Монгол шиг жилийн дөрвөн улиралтай, тал хээр, хангай говь хосолсон үзэмж төгөлдөр нутгийн эзэн монголчуудын дотны “анд” нь “Уугаад уужрах Өег цай” болно гэдэгт итгэлтэй байна. Харин их хотын завгүй амьдрал дунд, хаврын урт өдрүүдэд Таны амьдралд бас нэгэн өнгө, амт нэмэхээр “Өег” цай айсуй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.