1
Цэвэршилт гэж юу вэ?
Эмэгтэй хүний амьдралд шийдвэрлэх үе буюу "цэвэршилт" гэж явагддаг. Энэ нь 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тулгарах бөгөөд бие махбодь, сэтгэл санаа, зан араншинд өөрчлөлт гарч, сарын тэмдэг ирэхээ больдог байна. Үүнийг нөхөн үржихүйн амьдралын төгсгөл хэмээн нэрлэх нь ч бий. Харин сүүлийн үед цэвэршилт залуужиж 30-35 насны бүсгүйчүүдэд илрэх болсон бөгөөд үүнийг буруу хооллолт, архи тамхины хэтрүүлсэн хэрэглээ, агаарын бохирдол зэрэгтэй холбон тайлбарладаг байна. Одоо та бүхэндээ цэвэршилтийн шинж тэмдгүүдийг танилцуулъя.
2
Шинж тэмдгүүд
- Эмзэг мэдрэмтгий болно.
- Хурдацтай жин нэмнэ.
- Үе мөч өвдөж, янгинана.
- Багахан зүйлд гомдож, уйлна
- Нойргүйдэж, сэтгэлээр унана.
- Заримдаа нэрээ ч санахаа больно.
- Өнгөрсөн рүүгээ очмоор санагдана.
- Хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөнө.
- Бусдын хэлсэн үгийг хүндээр тусгаж авна.
- Байнга халууцаж, бачимдана.
- Ус уумаар санагдаж, цангана.
- Бусадтай хэрэлдэж, маргалдахад үргэлж бэлэн байна.
- Хөлрөнө.
- Амттан идэх дур хүсэл нэмэгдэнэ.
- Бэлгийн дур хүсэл өөрчлөгдөнө.
- Хүссэн бүхнээ снаа зовохгүй хэлнэ.
- Илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байна.
- Хөргөгчинд суугаад баймаар санагдана.
- Ойр ойрхон шээс хүрнэ.