Уг уулзалтын хүрээнд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, 2016 оны 9-р сард байгуулсан “Төгрөгийн дансны хамтын ажиллагааны санамж бичиг”, “Төгрөгийн зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ээр тус тус яригдсан асуудлуудыг эцэслэн, харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг ханшийн эрсдэлгүйгээр үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр шуурхай гүйцэтгэх, цаашилбал харилцагчиддаа бага хүүтэй зээлийн санхүүжилт авах боломжийг нээж, илүү тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх хамтын ажиллагааны гэрээнд энэ 4-р сард гарын үсэг зурахаар тохиролцлоо.
Дашрамд дурдахад, хамтын ажиллагааны 15-н жилийн ойг тохиолдуулан ХХБанк болон Хятадын Тариалангийн банкны ажилтнууд хоорондын ширээний теннисний нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол улсын банкны салбарын түүхэнд анх удаа хоёр улсын банк хоорондын нөхөрсөг тэмцээн ийнхүү зохион байгуулагдсанаараа онцлог үйл явдал боллоо. Энэхүү тэмцээнд Эрээн хотын дэд дарга Жиа Вей Донг өөрийн биеэр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн, ХХБанкны баг тамирчидтай нөхөрсөг тоглолтыг хийсэн юм.
Хятадын Тариалангийн банк нь 1951 онд байгуулагдсан бөгөөд Хятад улс дахь 23,547 салбар, нэгжээс гадна, Австрали, Япон, ХБНГУ, АНУ, ОХУ зэрэг улсуудад үйл ажиллагаагаа явуулдаг, нийт активынхаа хэмжээгээр дэлхийд 3-т ордог томоохон банк юм.
ХХБанк байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллан, Bank of Tokyo-Mitsubishi UFJ ltd, Commerzbank AG, Standard Chartered bank, ING N.A зэрэг олон улсын төлбөр тооцоогоор тэргүүлэгч 32 банкан дахь 56 ностро данс болон гадаадын 11 банк, санхүүгийн байгууллагын манайд нээсэн 17 лоро дансаар дамжуулан харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хамгийн олон төрлийн валютаар шуурхай гүйцэтгэж, олон улсын 49 банк санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн зээлийг олгож байна.
Хөгжил дэвшилд хамтдаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.