Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн танд өгч буй зөвлөгөө

Урин дулаан зуны улирал хаяанд ирж, хүн бүрийн толгойд турах тухай бодол эргэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин та турахыг хүсэх боловч хоолны дуршлаа бууруулж чадахгүй шаналж суугаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр та бүхэндээ эрүүлээр турахад туслах бяслагийн төрлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн танд өгч буй зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

БЯСЛАГ

Та бүхэндээ 6 төрлийн баяслагийг танилцуулъя. Эдгээр нь таны биеийг шим тэжээл, амин дэмээр тэтгэхийн зэрэгцээ турахад нөлөө үзүүлдэг байна. Турах хүсэлтэй хүмүүс эдгээрийг идэж хэрэглэснээр үр дүнгээ илүү богино хугацаанд мэдрэх боломжтой. Тус бяслагнууд нь өлсөх мэдрэмжийг дарж, таныг хэт их идэхээс сэргийлэх бөгөөд хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг байна. 

1 Өөх, тос багатай моцарелла бяслаг

Энэхүү бяслагийг ногооны салат, улаан лооль зэрэгтэй хольж хэрэглэхэд тохиромжтой. Төрөл бүрийн амин дэм, витаминыг агуулсан бөгөөд хоолны дэглэм барьж байгаа хүмүүст маш сайхан зохицдог. 

Өөх, тос багатай моцарелла бяслаг

2 Камамбер бяслаг

Зөөлөн бяслагт дурлагчдын номер нэг сонголт болсон "Камамбер" бяслаг нь өөх тос, калори багатай тул турах хүсэлтэй хүмүүс идэж болно. Үүнийг төрөл бүрийн ногоо, жимс, бүхэл үрийн талхтай хольж идэх боломжтой. 

Камамбер бяслаг

3 Фета бяслаг

Хонь, ямааны сүүгээр хийдэг "Фета" бяслаг нь үхрийн сүүнээс гаргаж авсан бяслагнаас илүү их кальци агуулдаг. Тус бяслагийг та хүссэн зүйлстэйгээ хольж, идэж болох бөгөөд тарвастай илүү сайхан зохицдог байна. 

Фета бяслаг

4 Пармезан бяслаг

Тосыг нь шүүж авсан сүүгээр хийдэг "Пармезан" бяслаг нь илчлэг багатай тул турах хүсэлтэй хүмүүсийн тэргүүн сонголт болдог аж. Энэ нь таныг турахад туслахаас гадна олон төрлийн амин дэмээр тэтгэж, дотроос тань эрүүлжүүлэх юм. 

Пармезан бяслаг

5 "Невчател" кремэн бяслаг

Энэхүү бяслагийг өглөөний цайндаа хачиртай талх, ногооны хамт идэхэд тун тохиромжтой. Амт чанар сайтай төдийгүй илчлэг багатай аж. Мөн өлсөх мэдрэмжийг бууруулж, таныг хэт их идэхээс сэргийлнэ. 

"Невчател" кремэн бяслаг

6 Илчлэг багатай гэрийн бяслаг

Үүнийг та төрөл бүрийн хоолтой хамт хэрэглэж болно. Дессерт амттан бэлтгэхээс авахуулаад ногооны салатанд хольж, амт оруулж ч болох аж. Энэ нь өөртөө их хэмжээний кальци, уураг, А витамин агуулдаг бөгөөд таныг эрүүл зөв хооллоход туслах юм. 

Илчлэг багатай гэрийн бяслаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()