Компьютер болон гар утасныхаа интернэтийг хэрхэн хурдан болгох вэ?

Орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон интернэтийг ашигладаггүй хүн гэж ховор бөгөөд зарим тохиолдолд энэ нь гацаж, удсанаас болж бухимдал төрүүлдэг билээ. Ийм үед та уурлаж, стрессдэхийн оронд хялбархан аргуудыг ашиглаж, интернэтийн хурдаа нэмж болох юм. Ингээд бид та бүхэндээ интернэтийн хурдыг сайжруулах сонирхолтой аргуудыг танилцуулъя.

Компьютер болон гар утасныхаа интернэтийг хэрхэн хурдан болгох вэ?

1 Гар утасны интернэтийн хурдыг сайжруулах

  • Утасныхаа кэшийг цэвэрлэх

"Кэш" санах ой дүүрсэн тохиолдолд интернэт удаж эхэлдэг байна. Иймд та "Setting" > "Safari" гэж нэвтрээд "Clear history and Website Data"-г сонгоорой. Энэ нь таны интернэтийн хурдыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх бөгөөд "iPhone" гар утсан дээр ашиглах боломжтой. Харин та Андройд үйлдлийн системтэй гар утастай бол "Settings > Application > Application Manager > Browser > Clear Cache" гэж сонгоод кэшээ цэвэрлээрэй. 

Гар утасны интернэтийн хурдыг сайжруулах

  • Хэрэглэдэггүй аппликейшнээ устгах

Огт хэрэглэдэггүй мөртлөө устгахаа мартчихсан аппликейшнүүд гэж байдаг. Харин эдгээр нь таны интернэтийн хурдыг удаашруулж байдгийг та мэдэх үү? Цаг зав гарган, утсаа цэвэрлэж, хэрэггүй аппликейшнүүдээ устгаж байгаарай. 

  • Унших төлөвт шилжүүлэх

Хэрэв та хөтчөөр орж, зураг хайх шаардлагагүй, зөвхөн мэдээ унших хэрэгтэй байгаа бол төлвийг нь "унших" болгож өөрчлөөрэй. Ингэснээр интернэтийн тань хурд харьцангуй нэмэгдэх болно. Энэ арга нь зөвхөн "iPhone" утас дээр ашиглагдах юм. 

  • Хөтчөө өөрчил 

Гар утасны веб хөтчүүд (Safari, Chrome, Opera, Firefox...) маш олон байдаг. Хэрэв таны интернэт удаж, бухимдлыг тань төрүүлж байвал хөтчөө өөрчлөөд үзэх хэрэгтэй юм.

  • Сүлжээний тохиргоогоо шалгах 

Та гар утасныхаа "Settings" > "Mobile settings" гэж нэвтрээд сүлжээний тохиргоогоо шалгаарай. Хэрэв таны сүлжээ "3G эсвэл 2G" гэсэн тохиргоон дээр байвал үүнийгээ "LTE" болгож өөрчлөөрэй. Ингэснээр таны интернэт өмнөхөөсөө хамаагүй хурдан болж өөрчлөгдөх аж. 

2 Компьютерийн интернэтийн хурдыг сайжруулах

  • Рүүтэрээ зөв газар байрлуулах

Та рүүтэрээ хаана байрлуулдаг вэ? Арай доор байрлуулчихаад интернэт удаан байна гэдэг юм биш биз? Төхөөрөмжөө дээш тавих тусам интернэтийн хурд нэмэгдэж, таны асуудлыг шийдвэрлэх аж. Мөн рүүтэрийг цахилгаан хэрэгслээс байнга хол тавьж байх хэрэгтэй. Учир нь зурагт, нөүтбүүк, утас зэрэг нь түүний ажиллагааг доголдуулж байна.

Компьютерийн интернэтийн хурдыг сайжруулах

  • Вирусны эсрэг програм уншуулах

Вирус нь компьютерийг гацааж, хурд удаашруулахаас гадна, интернэтийн хурдад ч мөн нөлөөлдөг. Иймд компьютертоо вирусны эсрэг програм суулгаж, долоо хоногт нэг удаа уншуулж байгаарай.

  • "Кэш"-ээ цэвэрлэх 

Таны ашиглаж буй хөтчийн (броузер) кэш дүүрэн байгаа тохиолдолд интернэт удаж, гацдаг. Иймд та хөтчийнхөө "кэш"-ээ цэвэрлэж, устгах хэрэгтэй юм.

  • Шинэчлэлтийг болиулах

Компьютер нь формат хийсний дараа үйлдлийн системүүдийг шинэчилж, бидний хэлж сурснаар "update" хийдэг. Харин энэ үед интернэтийн хурд удааширдаг байна. Иймд та яг одоо хийх шаардлагагүй бол "update" хийхийг болиулж, асуудлаа шийдвэрлэж болох аж. Үүнийг хийхийн тулд Start > Control Panel > Windows Update > Change Settings хэсгээс "Newer check for updates(not recommended)" хэсгийг сонгоорой.

  • Сурталчилгааг алга болгох

Ямар нэгэн веб сайт руу ороход сурталчилгаа гарч ирж, төвөгтэй байдал үүсгэдэг. Энэ нь таны компьютерийн хурдыг ч давхар удаашруулж байдаг. Харин та үүнийг шийдвэрлэхийн тулд "Ad Block" нэмэлтийг (extension) хөтөчдөө суулгаарай. Энэ нь вэб хуудсуудын сурталчилгааг блоклож, интернэтийн хурдыг нэмэгдүүлнэ.

  • "Wi- Fi"-ийнхаа кодыг шалгах

Хэрэв таны "Wi- Fi"-аар зэрэг 20 хүн орох юм бол, нэг секундэд 2 мб (мегабайт) хурдтай байсан интернэт 102 кв болж буурна гэсэн үг. Иймд та "Wi- Fi"-ийнхаа кодыг дор хаяж сард нэг удаа сольж байгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()