Таныг ядраагаад байгаа эрүүл мэндийн 7 шалтгаан

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр "Яагаад?" гэдэг асуултыг асуухаас өөр аргагүйд хүргэдэг олон зүйл байдаг билээ. Учир нь бид бүх зүйлийг тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тэгвэл эрүүл мэндтэй холбоотой асуудлуудын хариултыг заавал мэдэж байх ёстой ажээ. Ингээд таны ядраад байгаа шалтгаануудыг тайлбарлахыг хичээе. 

Таныг ядраагаад байгаа эрүүл мэндийн 7 шалтгаан

1 Гэдэс өвдөх

Ходоод, гэдсэн дэх нян, бактерийн хэмжээ ихэссэнээс болж, гэдсээр хатгуулж өвддөг. 

Шинж тэмдэг:

  • Хэвлий хийгээр дүүрэх
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Хэлэнд өнгөр тогтох
  • Дотор муухайрах

Яах ёстой вэ?

  • Эрүүл, зөв хооллох
  • Өөх, тостой хоол хүнсээ багасгах
  • Сайн унтаж, амрах

Мөн бид та бүхэндээ хүмүүсийн төдийлөн ач холбогдол өгдөггүй, даамжирсаар аюултай нөхцөл байдалд хүргэдэг өвчнүүдийг танилцуулж байна.

Гэдэс өвдөх

2 Төмрийн дутагдал

Төмрийн дутагдлыг өөрөөр цус багадалт гэж нэрлэх нь ч бий.

Шинж тэмдэг: 

  • Хүйтэн юм уумаар санагдах
  • Гар болон хөлөөрөө даарах
  • Цээжээр хөндүүрлэн өвдөх
  • Арьс хуурайших
  • Хумс хугарах
  • Хэл өвчлөх

Яах ёстой вэ?

  • Цус багадалтыг нөхөхийн тулд дун, мах, шош зэрэг төмрөөр баялаг хоол хүнс идэх хэрэгтэй.

Төмрийн дутагдал

3 "В12" витамины дутагдал

"В12" амин дэм хүний биед дутагдсанаар ядаргаанд ордог байна.

Шинж тэмдэг:

  • Сэтгэл түгших
  • Хараа муудах
  • Арьс хуурайшиж, хэл хатах
  • Хөшүүн болох, биеэр хатгуулж өвдөх

Яах ёстой вэ?

  • "В12" витаминаар баялаг элэг, туна загас, сүү зэрэг хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглээрэй.

"В12" витамины дутагдал

4 Бамбай булчирхайн өвчлөл

Бамбай булчирхайн дааврын дутагдлаас болж, бамбайн булчирхай өвчилдөг байна. 

Шинж тэмдэг:

  • Нүүр, нүд болон зовхи хавагнах
  • Даарах
  • Булчин чилж өвдөх
  • Хоолой сөөнгөтөх
  • Арьс хуурайших
  • Үс унах

Яах ёстой вэ?

  • Хушга идэх
  • Мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авч, яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
  • Дааврыг тэнцвэржүүлэх шаардлагатай.

Бамбай булчирхайн өвчлөл

5 Адреналины ядаргаанд орох

Адреналины ядаргаанд орсноор хүн амархан уурлаж, стресстэхэд хүрдэг байна. Энэ нь даамжирсаар сул дорой, эрч хүчгүй болгох нь бий. 

Шинж тэмдэг:

  • Даралт буурах
  • Яс янгинах
  • Шалтгаангүйгээр жин хасах
  • Үс унах
  • Арьс харлах

Яах ёстой вэ?

  • Сайн унтаж, амрах
  • Эрүүл, зөв хооллох
  • Агаар салхинд гарах
  • Ажил, амьдралаа зөв зохицуулах
  • Спортоор хичээллэх

Адреналины ядаргаанд орох

6 Элэг өвдөх

Элэгний хамгийн түгээмэл өвчин болох гепатит А, В нь ядрах шинж тэмдгээр илэрдэг байна. Ингэснээр цөсний суваг үрэвсэж, элэгний хатуурал явагддаг ажээ. 

Шинж тэмдэг:

  • Хавирганы доогуур хатгуулж өвдөх
  • Арьс шарлах
  • Халуурах
  • Дотор эвгүйрхэж, хоолны дуршил буурах

Яах ёстой вэ?

  • Архи, дарс уухаа зогсоох
  • Тамхи татахгүй байх
  • Эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хамаагүй эм, бэлдмэл уухгүй байх

Элэг өвдөх

7 Шингэн дутагдах

Хүмүүс өөрсдийн мэдэлгүй шингэний дутагдалд орсон байдаг. Энэ нь төсөөлж байснаас хавьгүй олон сөрөг зүйлсийг дагуулдаг байна. 

Шинж тэмдэг:

  • Хэт их амттан идмээр санагдах
  • Нойр хулжих
  • Толгой өвдөх
  • Ам цангах
  • Амьсгалахад хүндрэлтэй байх

Яах ёстой вэ?

  • Ус уух /Өдөрт 1.5-2.5 литр/

Шингэн дутагдах

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч, анхан шатны арга хэмжээ аваад ч нэмэргүй байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй болохыг анхаарна уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()