1
Зогсоолын цэг
Зурагт үзүүлсэн машин хэддүгээр зогсоолд байрласан байна вэ?
*
*
*
*
*
Хариулт: 87. Та толгойгоо эргүүлээд хараад үзээрэй.
2
Зүй тогтлыг ол
Зүй тогтлыг олж, асуултын тэмдгийн оронд байх ёстой тоог таагаарай.
*
*
*
*
*
Хариулт: 2581=2. Учир нь дөрвөн оронтой тооны дугуй бүрийг тоолж, хариуг гаргасан байгаа. Жишээлбэл 6-ийн тоо нэг дугуйтай, 8-ийн тоо 2 дугуйтай, 9-ийн тоо 1 дугуйтай учраас 6819 = 4 болно.
3
Тоон пирамид
Гуравдугаар ангийн хүүхдүүдэд зориулсан тоон пирамидыг тооцоолж, "Е" болон "D"-ийн оронд ямар тоо байх ёстойг олоорой.
*
*
*
*
*
Хариулт: D=1345, E=2440. Та хамгийн доод хэсгийн тоонуудыг хоёр хоёроор нь нэмээд үзээрэй. 198+263=461 гарна. Одоо 461-446=15 гарч байгаа юм. Ингээд та нэмсэн тоо бүрийнхээ хариун дээр 15-ыг нэмэхэд зүй тогтол тайлагдах болно.
4
Шоколадтай чихэр
Хайрцаганд 50 шоколадтай чихэр байгаа. Тэдний 30 нь бурамтай, 25 нь сүүтэй бол 10 нь хоёр амтыг хослуулсан байх аж. Тэнд мөн тус хоёр амтыг аль алиныг нь агуулаагүй буюу цэвэр шоколадтай чихэр ч бас байгаа. Харин хэдэн чихэр цэвэр шоколадтай болохыг бодож олон, зөв хариултыг сонгоорой.
*
*
*
*
*
Хариулт: Зөв хариулт бол В хэсэг.
Хайрцагт хэдэн бурамтай чихэр байгаа вэ? 30-10=20.
Хайртцагт хэдэн сүүтэй чихэр байгаа вэ? 25-10=15.
Хайрцагт бурамтай, сүүтэй, холилдсон амттай нийлээд 20+15+10=45 чихэр байгаа. Харин нийт байгаа 50-45=5 гарна. Ингээд та хайрцагт 5 цэвэр шоколадтай чихэр байгаа гэдгийг амархан мэдэх юм.
5
Автобус
Автобус аль зүг рүү явж байгааг таагаарай.
*
*
*
*
*
Хариулт: Автобус зүүн зүг рүү явж байна. Учир нь хаалга нь цаад талдаа байгаа.
6
Ийм байх боломжтой юу?
*
*
*
*
*
Хариулт: Мэдээж боломжтой. Та үүнийг Ром тоогоор сэтгэж бодох хэрэгтэй. Ром тоогоор XXIX гэх тооноос I нь хасахад ХХХ болж хувирна. Ингээд 29 - 1 = 30 гэх тоо гарч байгаа юм.