Амжилтанд хүрэхийн тулд заавал үзэх ёстой 10 кино

2017-03-14, 17:30
50,260

Бид бүгд л сайхан кино үзээд шинээр төрсөн мэт болох гайхалтай мэдрэмжийг ядаж нэг удаа ч болов мэдэрч үзсэн байдаг билээ. Кино бидэнд урам өгч, аливаа шийдвэрт нөлөөлөх хүчтэй зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тиймээс амжилтанд хүрэх хүслийн тань сэргээш болох 10 киног санал болгож байна.

Амжилтанд хүрэхийн тулд заавал үзэх ёстой 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Fight Club"

Найруулагч: Дэвид Финчер (David Fincher)

Гол дүрд: Брэд Пит (Brad Pitt), Эдвард Нортон (Edward Norton)

Нээлт: 1999.09.02

Үйл явдал: Энэхүү кино материаллаг сэтгэхүйгээс оюунаа чөлөөлж, өөрийн эрх дураар амжилтанд хүрэхийг бидэнд сургажээ. Киноны гол дүр Тайлер Дюрден, Брэд Питийн хэлснээр: "Зодооны клубын зорилго бол чамайг сул дорой болгож, барьж хорьж буй орчин үеийн амьдралын хэв маяг гээчийн гав гинжнээс чөлөөлөгдөж, эрсдэл, зовиурыг бусдад өгч бас өөрөө дааж, гарч чаддаг болох юм." хэмээжээ.

"Fight Club"

2 "Pumping Iron"

Найруулагч: Жорж Батлэр (George Butler), Робэрт Фиорэ (Robert Fiore)

Гол дүрд:  Арнольд Шварценнегэр (Arnold Schwarznegger)

Нээлт: 1977.01.18

Үйл явдал: Бодибилдинийн тамирчин залуугийн талаарх энэхүү баримтит кино өөртөө итгэх итгэл хичнээн чухал болохыг үзэгчдэд сургамжлах юм. Арнольд өөрийн үзэл бодол, зан чанараа уг кинондоо илэн далангүй ярьсан нь хүмүүст урам зориг өгсөн билээ.

"Pumping Iron"

3 "The Secret"

Найруулагч: Дрью Хэриот (Drew Heriot)

Гол дүрд:  Боб Проктор (Bob Proctor), Жое Витали (Joe Vitale), Жон Ассараф (John Assaraf)

Нээлт: 2006.11-р сар

Үйл явдал: Энэхүү кино таталцлын хуулийг тайлбарлажээ. Хэдийгээр хүмүүс энэ хуулийг үнэн эсэхэд эргэлзэх нь цөөнгүй ч, киног үзсэнээр амьдралд эерэг байх урам зориг үзэгчдэд өгөх юм. Өөрийн оюун санаан дээрээ ажилласнаар хэн ч амжилтанд хүрч болох талаар эндээс үзээрэй.

"The Secret"

4 "The Social Network"

Найруулагч: Дэвид Финчер (David Fincher)

Гол дүрд:  Жэсси Эйсинбэрг (Jesse Eisenberg), Эндрью Гарфилд (Andrew Garfield), Жастин Тэмбэрлэйк (Justin Tembarlake)

Нээлт: 2010.10.01

Үйл явдал:  Алдарт Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукэрбэргийн (Mark Zuckerberg) талаар мэдэхгүй хүн ховор биз ээ. Фэйсбүүкийг нээсэн чухал агшиныг харуулсан энэхүү киног үзсэн хэн ч том зүйл хийхийн өмнө хүнд хэцүүтэй хэрхэн нүүрэлддэгийг харж зориг орох болов уу.

"The Social Network"

5 "Yes Man"

Найруулагч: Пэйтон Рид (Peyton Reed)

Гол дүрд: Жим Керри (Jim Carrey), Зое Дисчэнил (Zooye Deschanel)

Нээлт: 2008.09.09

Үйл явдал: Энгийн, уйтгартай амьдралтай Карл гэгч эр өөрийгөө хөгжүүлэх хичээлд сууж, үргэлж “За” гэж хэлэх болсноор амьдралаа хэрхэн өөрчилж буй талаар өгүүлэх уг инээдмийн киноноос “үгүй” гэж хэлснээрээ бид хичнээн боломжоо алдаж байдгийг ухаарах юм.

"Yes Man"

6 "Limitless"

Найруулагч: Нил Бургэр (Niel Burger)

Гол дүрд: Брэдли Күүпэр (Bradley Cooper), Анна Фрилл (Anna Friel), Эби Корниш (Abbie Cornish)

Нээлт: 2011.03.08

Үйл явдал: Бүтэлгүй зохиолч Эдди Морра нэгэн төрлийн капсултай бэлдмэл хэрэглэснээр хэдэн жил бичиж чадаагүй зохиолоо нэгхэн шөнийн дотор бичиж дуусгадаг ажээ.  Энэ кино амьдралдаа ямар нэг юм хийж бүтээн, үр дүнг нь мэдрэх ямар сайхныг харуулах нь гарцаагүй юм.

"Limitless"

7 "The Wolf of Wall Street"

Найруулагч: Мартин Скорсис (Martin Scorsese)

Гол дүрд: Линардо ДиКаприо (Leonardo DiCaprio), Жона Хилл (Jonah Hill), Маргот Робби(Margot Robbie)

Нээлт: 2013.12.17

Үйл явдал: Жордан Бэлфорд хэмээх эрхмийн үнэн түүхээс сэдэвлэсэн уг кино мөнгөөр авч болох, болохгүй зүйл гэж юу байдгийг ухааруулах аж. Леонардо ДиКаприогийн чадварлаг жүжиглэлт үзэгчдэд одоо байгаагаасаа илүүг хүсэх сэдэл төрүүлэх ажээ.

"The Wolf of Wall Street"

8 "The Words"

Найруулагч: Брайн Клагмэн (Brian Klugman), Ли Стэрнтал (Lee Sternthal)

Гол дүрд: Брэдли Күүпэр (Bradley Cooper), Дэннис Күид (Dennis Quaid), Оливиа Уайлд (Olivia Wilde)

Нээлт: 2012.09.07

Үйл явдал: Брэдли Күүпэрийн өөр нэгэн зохиолчийн дүрд тоглосон энэхүү кинонд амжилтанд хүрсний дараа ч амьдрал дардан байхгүй, энэ нь хүн дараагийн алхмаа хийхээс илүү бууж өгөхөд хичнээн амар болгодгийг харуулах юм. Энэ киног үзээд зорилгодоо тууштай байж бүх хүчээ дайчлахын сайхныг олж хараарай.

"The Words"

9 "In Pursuit of Happiness"

Найруулагч: Габрейл Мучино (Gabrielle Muccino)

Гол дүрд:  Уилл Смит (Will Smith), Танди Ньютон (Thandie Newton), Жэйдэн Смит (Jaden Smith)

Нээлт: 2006.12.15

Үйл явдал: Санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон худалдааны ажилтан эцгийн талаар өгүүлэх уг кино таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй. Уг киноноос та хэзээ ч бууж өгч, өөрийн мөрөөдлөө сүйтгэх ёсгүйг ухаарах биз ээ.

"In Pursuit of Happiness"

10 "Good Will Hunting"

Найруулагч: Гус Ван Сант (Gus Van Sant)

Гол дүрд:  Робин Уилиамс (Robin Williams), Мат Дэмон (Matt Damon), Бэн Аффлэк (Ben Affleck)

Нээлт: 1997.12.02

Үйл явдал: Энэхүү киноны гол дүрүүдийн харилцан ярианы хэсэг сэтгэлийн утсыг хөндөж чаддаг. Авъяастай байгаад өөртөө итгэлгүй бол амжилтанд хүрнэ гэж санаад ч хэрэггүй билээ. Уг киног үзэж, бусдад чадварлаг хүн гэдгээ батлан харуулах урам зориг аваарай. 

"Good Will Hunting"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()