Та хоёр ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо!/

Бид өмнө нь та бүхэндээ олон төрлийн сонжоо хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаа дурлалт хосуудыг ямар байрлалаар унтаж байгаагаар нь шинжиж, тодорхойлох маш сонирхолтой нэгэн сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү сонжооноос өөрсдийгөө ямар хосууд болохыг мэдэж аваарай.

Та хоёр ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо!/

1 "Гогцоо"

Хэрвээ хосууд унтахдаа бие бие рүүгээ нуруугаа харуулж, хоёул хөнжил дотроо орсон байвал хоорондын харилцаа бага зэрэг асуудалтай, ойр ойрхон үл ойлголцдог болохыг илтгэдэг байна. Нэг ёсондоо таарамж муутай байдаг хосууд гэж ойлгож болох юм.

"Гогцоо"

2 "Хавч"

Хэрвээ хосуудын аль нэг нь орны дийлэнх зайг ганцаараа эзлэн унтаж байвал, тухайн хүн хайр сэтгэлтэй холбоотой бүхий л асуудлуудад давамгайлах хандлагатай байдгийг илтгэдэг ажээ.

"Хавч"

3 "Хавтан"

Эрэгтэй нь дээш харан хэвтэж, эмэгтэй нь залуугийнхаа цээжин дээр толгойгоо тавьж, унтдаг бол, эмэгтэй нь эрэгтэйгээсээ хараат бус, эрх чөлөөг эрхэмлэдэг болохыг илэрхийлдэг.

"Хавтан"

4 "Дотно"

Өөд өөдөөсөө харж унтдаг хосууд нь хоорондоо дотно харилцаатай байдаг бөгөөд нэг нэгнийгээ хэнээс ч илүү сайн мэддэг байх нь бий.

"Дотно"

5 "Холливууд"

Хэрвээ эрэгтэй нь дээш харан хэвтэж, эмэгтэй нь залуу руугаа харж, толгойгоо цээжин дээр нь тавин, чанга гэгч нь тэвэрч унтдаг бол, хайр сэтгэлтэй болоод удаагүй байгаа хосууд гэж ойлгож болох ажээ.

"Холливууд"

6 "Хайрын зангилаа"

Хосууд унтахдаа бие биенээ тэвэрч, хөлнүүдээ хооронд нь орооцолдуулж унтдаг бол хоорондоо дотно байдгаар барахгүй, бие биенээсээ юугаа ч нуудаггүй, үнэнч хосууд байдаг байна.

"Хайрын зангилаа"

7 "Эрэгтэй нь хөнжил дотроо"

Хэрвээ эрэгтэй нь хөнжил дотроо, эмэгтэй нь хөнжилгүй байвал тухайн хосуудад хайр халамж дутагдсан, ганцаардсан шинжийг илэрхийлдэг. 

"Эрэгтэй нь хөнжил дотроо"

8 "Эмэгтэй нь хөнжил дотроо"

Харин эмэгтэй нь хөнжил дотроо унтдаг бол, залуу нь түүнийг маш их халамжилж, анхаарал тавьдаг болохыг илтгэдэг.

"Эмэгтэй нь хөнжил дотроо"

9 "Амар тайван"

Бие биедээ халамжтай хэдий ч, хувь хүнийхээ орон зайг илүүд үздэг, стресс бухимдлаас хол байхыг эрхэмлэдэг хосууд уг байрлалаар унтдаг байна.

"Амар тайван"

10 "Эрх чөлөө"

Хосууд бие биерүүгээ нуруугаа харуулж, хөнжлөндөө хагас орж унтдаг бол, эрх чөлөөгөө нэгнээрээ хязгаарлуулах дургүй бөгөөд биеэ даасан шинжтэй хүмүүс байдаг ажээ.

"Эрх чөлөө"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()