1
Жэйдэн Смит (Jaden Smith)
Уилл Смит бол тун чадварлаг жүжигчин бөгөөд бүгдийн хайрыг татдаг. Гэхдээ түүний хүүхдүүд эцгээсээ тэс өөр ажээ. Хүүхдүүд нь өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаа нь сайн хэрэг ч гэлээ, хүү Жэйдэн нь олон нийтийн сүлжээнд хамгийн хачин жигтэйгээрээ алдаршиж буй нэгэн юм. Түүний жиргээ хайнга, оньсого мэт нууцлагдмал, үнэнийг хэлэхэд ямар ч утгагүй байдаг. Түүний хувьд “Нүд чин үнэнийг өгүүлэхгүй юм бол толинд яаж итгэх билээ” гэх мэт зүйлс бичдэг. Хоорондоо ямар ч холбогдолгүй хоёр зүйлийг бид яаж холбож ойлгох билээ.
2
Дэми Ловато (Demi Lovato)
Дэми Ловатогийн худал, үнэн ярьж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрээр ихэвчлэн оюуны эрүүл мэнд, эерэг сэтгэлгээний талаар ярих хэдий ч, өөр утгагүй зүйлс жиргэх нь бий. Жишээ нь Америкын залуу жүжигчин, дуучин Зиндаяаг дуурайлган хийсэн Барби хүүхэлдэй гарахад шүтэн бишрэгчид нь барбигийн цуглуулга огт өөр өнгө төрхтэй болж буйд ихэд гайхацгааж байсан билээ. Гэтэл Дэми: “Хөөе, Барби хүүхэлдэй бүтээгчдээ, махлаг эсвэл арай бодит биеийн харьцаатай барби гаргах бол би энд байна шүү” хэмээн жиргэж байв. Энэ нь бусдад сайн яваа нэгэндээ атаархаж яагаад болохгүй гэж хэмээх бодыг төрүүлсэн нь гарцаагүй.
3
Кэнье Уэст
Кэнье Уэст заримдаа твиттэр хуудсаа нэлээд танхай хөтөлдөг. Тэр ууртай бөгөөд цахим хуудсандаа онлайн байхдаа бусад руу дайрч давшлах нь энүүхэнд. Энэ нь ч түүний талаар цуу яриа дэгдэхэд хүргэдэг байна. Тэрээр өмнө нь үерхэж байсан Эмбэр Рөүзийн талаар гоёмсог үгс жиргээд авсан нь тэдний хувийн амьдралаас олон зүйлийг мэдэж авах боломжийг хэдэн мянган дагагчдад нь олгосон явдал болсон билээ. Мөн Кэнье твиттэрт онгироо, сагсуу аашлах нь олон. Сүүлийн нэг жиргээндээ “Амьд яваа хамгийн шилдэг уран бүтээлч” гэж өөрийгөө дөвийлгөсөн бөгөөд энэ нь хүмүүст огтоосоо таалагдаагүй юм.
4
Крис Браун (Chris Brown)
Крис Брауныг Холливуудийн хамгийн бүтэхгүй алдартан гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Гэхдээ түүний гаргасан дуунууд одоо ч моодноос гараагүй л байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Рианаг зодоход нь бүгд түүнийг үзэн ядаж байсан ч, мань хүн зангаа засалгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэрээр твиттэр хуудсандаа реппэр "Souljah Boy"-той удаан хугацаанд дайсагналтай яваа билээ. Үүнээс болж өмнөх найз охин Карручэ Траныхаа инстаграм хуудсан дээр хуучин харилцаа, найз нөхдийх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүдүүлэг сэтгэгдэл үлдээсэн юм. Крис эмэгтэйчүүдийг олон нийтийн сүлжээнд ч, амьдрал дээр ч доромжлохоо багасгаж, уур бухимдлаа хянаж сурах хэрэгтэй гэж түүнийг шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.
5
Тэйлор Свифт (Taylor Swift)
Дуучин бүсгүй өмнө нь олон нийтийн сүлжээнд, тэр дундаа твиттэр хуудсандаа жүжиг тавих нь их байсан билээ. Ники Минаж, "MTV Music Video Awards"-ийн үеээр хэлсэн үгэндээ Холливуудад цагаан арьст эмэгтэй гадаад байдлаараа ямагт өнгөт арьст эмэгтэйээс илүүрхдэг талаар дурдсанаар Тэйлор түүнтэй цахим дайсагнал өдөөгөөд авсан. Нэмээд тэрээр шинэ цомогтоо R&B, реп төрлийн дуу ихээр оруулах болсон нь Минажид барьж буй хариу ч байж болох юм.
6
Игги Азалъя (Iggy Azalea)
Тэрээр “Fancy” дуу нь радиогоор их явдаг болохоос өмнө арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан жиргээ нэлээд хэдийг бичиж байжээ. “Өнгөт арьст залуу үүднээс баригдаад явлаа. Байдаг л зүйл." гэх жиргээг энд дурдаж болно. Түүнээс гадна, “Ази эмэгтэйчүүд нүдээ муухай буддаг”, “Мексик эмэгтэйчүүд хайрцаг шиг биетэй” гэх мэтээр жиргэж байсан нь олон хүнээс шүүмжлэл хүртэхэд хүргээд байсан билээ.
7
Рита Ора (Rita Ora)
Рита Ора гэж хүнийг санаж байгаа хүн байна уу? Сүүлийн үед юу ч хийгээгүй тэрээр хэдэн жилийн өмнө хэд хэдэн хит гаргаж байсан. "50 Shades of Grey" кинонд дүр бүтээгээд амжсан ч одоогоор Америкийн хөгжмийн зах зээлд харагдахаа болив бололтой. Тэгээд ч нэг их анхаарал татахаа ч больж. Тэглээ гээд өмнөх хөгтэй явдлыг нь яахан мартаж болох билээ. Тэрээр 2014 онд Твиттэр хуудсандаа жиргээ нь 100.000 хандалт авбал шинэ дуугаа гаргана хэмээсэн ч, 2000-хан хандалт авч ичгэвтэр байдалд орсон билээ. Тэрээр үүнийг тайлбарлахдаа миний Твиттер хаягийг хакердсан хэмээн гүрийжээ.
8
Кайли Жэннэр (Kylie Jenner)
Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли нь сүүлийн үед ихэд алдаршаад байгаа билээ. Цахим сүлжээг ашиглаж, өөрийн амьдралаа нэг нэгэнгүй дэлгэдэг түүнийг шүтэн бишэрч дэмждэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насны охид байдаг. Харин түүний олон нийтийн сүлжээнд, тэр дундаа инстаграм хуудсандаа нийтэлдэг зурагнууд нь өсвөр насны охидод буруу үлгэр дууриалал үзүүлэх нь гарцаагүй. Охид түүний хэт задгай, замбараагүй зургуудыг харж, үүгээр гоо сайхны үнэлэмжээ тодорхойлох нь бий. Иймд тэрээр цахим сүлжээг ашиглахаа больчихвол ядаж л хараахан ухаан сууж, өөрийгөө хэн гэдгээ олж мэдээгүй байгаа хүүхдүүдэд үзүүлэх сөрөг нөлөө нь багасах болов уу?.
9
Куртни Кардишиан (Kourtney Kardashian)
Мөн л Кардашьяны гэр бүлийн гишүүн болох Куртни олон нийтийн сүлжээнд бусдыг доромжилсон, уур барсан юм нийтлэх нь ховор ч заримдаа олны ундууцлыг хүргэх нь бий. Учир нь түүний хэлж байгаа үгс, зураг гээд л тэр чигтээ бүгд хуурамч. Тэр хүүхдийн арчилгаа, сайн ээж байх талаар үргэлж олон нийтэд хуваалцдаг ч амьдрал дээр хүүхэд харж, халамжилдаггүй болох нь олон удаа илэрч байсан юм. Кардишианы гэр бүлийнхний хувьд хүүхэд асрах, гэрийн ажилд нь туслах бүхэл бүтэн ажилчдын арми бий. Куртнигийн хувьд олон нийтийн сүлжээнд илүүдээд байгаа юм байхгүй ч арай бодит л байхыг хүн бүр л хүсдэг юм.
10
Алек Балдвин (Alec Baldwin)
Нэрт жүжигчин Алек Балдвиний элэглэл инээдтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ түүний олон нийтийн сүлжээнд байрлуулах зүйлс нь инээдтэй гэхээс илүү солиотой гэх бодлыг төрүүлдэг аж. Түүний бичсэн зүйлс нь хэдийн алдарт гарсан, олон мянган шүтэн бишрэгчтэй хүн гэж хэлэхэд дэндүү ичмээр төдийгүй бусдыг буруу зам руу татаж, үлгэр дууриалал үзүүлдэг байна. Тэрээр бусдын тавьсан шаардлагыг үргэлж эсэргүүцэж өөрийнхөө аашилдаг нэгэн бөгөөд үүнийгээ ч цахим сүлжээнд дэлгэж, бухимдсан бичлэгээ үргэлж тавьдаг. Харин үүнийг уншсан, сонссон залуус түүнийг дуурайж, ёсгүй аашилж, хэт өөрийнхөөрөө зүтгэж, бусдыг үл хүндэтгээд эхэлвэл бурууг хэнд тохох билээ.
11
Азилиа Байнкс (Azilia Banks)
Чанартай уран бүтээл туурвиж, амжилтын оргил өөд мацаж яваа реппер Азилиа Байнкс нь Твиттэр хуудсандаа хүн бүрийн зэвүүцэл дургүйг хүргэм нийтлэл бичиж, хэл аманд өртдөг. Тэрээр бусдыг арьс өнгөөр ялгаварлаж, хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлс бичиж хаягаа түр хугацаагаар хаалгаад ч амжсан нэгэн билээ. Гэвч буцаад хаягаа нээлгэсэн ч төрөлх зан нь засраагүй нь харамсалтай. Олон нийтийг буруу зүйлсэд уруу татсан утга бүхий нийтлэлийг байнга оруулж, бусдыг дорд үзсэн хандлагаас нь болж түүнийг дагагчдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа юм.
12
Жэймс Фрэнко (James Franco)
Жүжигчин Жэймс нь бүтээсэн дүрүүд, сайхан царайгаараа хэний ч хайрыг татаж чаддаг боловч цахим сүлжээнд нийтлэх зүйлс нь хачин жигтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг болохыг нуух юун. Тэрээр нэгэн охины зурган доор 19 нас хүрсэн эсэхийг нь лавлаж асуусан нь олон нийтийн ундууцлыг хүргэж, насанд хүрээгүй охиныг уруу татлаа гэхчлэн хэл ам гарсан билээ. Энэ мэтчилэн үргэлж л бусдын бухимдлыг төрүүлж явдаг жүжигчин Жеймс цаашдаа ч олон нийтийг стресстүүлж, сөрөг энерги тарааж цахим сүлжээг ашиглах хэрэг байгаа эсэх нь эргэлзээтэй.
13
Биеонси (Beyonce)
Попын хатан Биеонси энэ жагсаалтанд орсон байхыг хараад хүн бүр гайхаж, балмагдаж, зарим нь бүр уурлах нь гарцаагүй. Харин түүний энд байгаа шалтгаан нь хэтэрхий төгс байдагтай нь холбоотой билээ. Түүний өөлөх зүйлгүй царай зүс, бие, ухаалаг байдал, аз жаргалтай амьдрал нь олон хүний атаархлыг төрүүлж, өөрийгөө өрөвдөхөд хүргэдэг байна. Мэдээж эсрэгээрээ түүнээс урам зориг авч, мөрөөдөл рүүгээ мацах хүмүүс олон байх ч гэлээ атаархаж, гомдоллох хүмүүс харьцангуй олон байх аж.
14
Доналд Трамп (Donald Trump)
Цахим ертөнцийн хамгийн их хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп юм. Ерөнхийлөгчийн жиргээ хэт утгаа алдаж, хүн бүрийн дургүй хүргэж эхэлсэн тул зарим хүмүүс түүнийг жиргээгээрээ дайн дэгдээсэн анхны ерөнхийлөгч гэж түүхэнд тэмдэглэх байх хэмээн санаа зовж байна. Трампын бичиж байгаа зүйлс нь огт албан бус бөгөөд бүхэл бүтэн улс толгойлж, удирдаж яваа хүн гэхэд харамсмаар ажээ. Тиймээс ч тус улсын ард иргэд ерөнхийлөгчийгөө цахим сүлжээг хэрэглэхээ больсон нь дээр гэж үзэж байгаа юм.