Шоколадтай амтат бялууг хэрхэн хийдэг вэ?

Амттай бялуу идэх дургүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Гэхдээ ихэнх хүмүүс таргалалтаас сэргийлж, хичнээн идэхийг хүсч байлаа ч, бялуунаас татгалздаг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ ямар нэгэн байдлаар таргалуулж, жин нэмэхгүй хэрнээ уураг, амин дэмээр таны бие организмыг тэтгэх шоколадтай амтат бялуу хийх аргыг танилцуулахаар шийдлээ. 

Шоколадтай амтат бялууг хэрхэн хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шоколадтай бялууны орц

Энэхүү бялууг хийхэд маш хялбар бөгөөд уураг, калигаар баялаг юм. Энэ нь танд биеийн галбираа хадгалан үлдэхэд туслах болно.

Орц:

  • Гадил - 3 ширхэг
  • Нунтаг кокоа - 30 гр
  • Бүйлсний тос (almond oil) - 140 гр

Шоколадтай бялууны орц

2 Хийх арга

Урьдчилаад шарах шүүгээгээ 175 хэмд халаагаарай. Гадилаа жижиглэж хэрчээд, том аяганд хийж, сэрээгээр нухаж бэлтгэнэ. Үүн дээрээ бүйлсний тос, нунтаг кокоагаа хийн, сайтар хутгах хэрэгтэй. Дараа нь үүнийгээ хэвэнд хийж бэлтгээд, шарах шүүгээнд 15-25 минут байлгаарай. 

Хийх арга

Ингээд таны амтат шоколадтай бялуу хэдхэн минутын дотор бэлэн болох юм. Уг бялуу нь амт, чанар сайтай учраас 8 настай балчраас авахуулаад 80 настай буурал хүртэл идэх тун дуртай байдаг. Хамгийн чухал нь хүнийг таргалуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй учир санаа зоволгүй идэж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()