Давс, цагаан цуу, ус
Таны гэрт ямар нэгэн сөрөг, муу энерги байгаа эсэхийг шалгахын тулд танд ердөө давс, цагаан цуу болон ус байхад л хангалттай. Та нэг стаканд цэвэр ус хийж, дээрээс нь бага зэрэг давс болон 2-3 хоолны халбага цагаан цуу хийгээд, толгойн дотроо "Гэр дэх муу энергийг зайлуулж өгөөрэй" гэж сайн бодох хэрэгтэй. Үүнийг гэрийнхээ аль ч өрөөнд тавьсан болох бөгөөд 24 цаг байлгаарай. Маргааш нь стакантай усаа шалгаж үзэхэд хөгц үүссэн юм уу, эсвэл харласан байвал танай гэрт байсан бүх сөрөг, муу энерги байхгүй болсон гэж ойлгож болох юм.
Энэхүү арга нь гайхалтай үр дүн авчрахаас гадна, эрт дээр үеэс Буддын шашинд давс нь сөрөг муу бүхнийг үгүй хийдэг гэж үздэг бол, цагаан цуу нь цоо шинэ бүхнийг бэлгэддэг гэж ном сударт бичигдсэн байдаг ажээ.
Дээр дурдсанаас гадна, та дараах хоёр аргыг ашиглан гэртээ сөрөг, муу энерги байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
1. Цэцэг
Өнөөдөр айл бүр гэртээ тасалгааны цэцэг тавьж, ургуулах болсон билээ. Тэгвэл та тэдгээр цэцэгсээ ашиглан гэр дэх сөрөг, муу энергээ үгүй хийх боломжтой ажээ. Ингэхийн тулд та дурын нэг цэцэг сонгон авч, саван дотор нь 10 ширхэг сармисны хумс хийж, нэг хонуулаарай. Маргааш нь сармис бага зэрэг улаан өнгөтэй болсон байвал танай гэрт муу энерги байсан бөгөөд түүнийг үгүй хийсэн, харин цагаан өнгөтэй хэвээрээ байвал танай гэрт ямар нэгэн сөрөг, муу энерги байхгүй гэсэн үг юм.
2. Лаа
Гэрийнхээ бүх цонх болон хаалгуудыг хааж, лаагаа асаан, аль нэг өрөөндөө тавина. Үүнийхээ дараа лааны дөл ямархуу байдалтай байгааг ажиглаарай. Хэрвээ унтрах гэж байгаа мэт хөдөлгөөнтэй байвал танай гэрт муу энерги байгаа болохыг, харин ямар нэгэн байдлаар хөдлөхгүй нэгэн хэвийн байвал муу энерги байхгүй гэдгийг илтгэдэг ажээ.