Эрт хүүхэдтэй болох үед эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ?

Энхрий бяцхан үрээ хэвлийдээ тээж, эх хүн болно гэдэг хорвоо дээрх хамгийн гайхалтай зүйл билээ. Харин сүүлийн үед охид маань санамсаргүй байдлаар жирэмсэн болж, өөрөө хүүхэд атлаа хүүхэдтэй болох явдал ихэссэн юм. Хүмүүс тэднийг нүднийхээ булангаар харж, замбараагүй, хүмүүжилгүй болохыг нь гайхаж өнгөрөх боловч тэдэнд чухам ямар зүйлс тохиолдож байдгыг хэн ч мэдэхгүй. Иймд та бүхэндээ эрт хүүхэдтэй болох үед охид, бүсгүйчүүдэд тохиолддог зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Эрт хүүхэдтэй болох үед эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ?

1 Гэдсээр базалж өвдөнө

Өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй байхад гэдсээр үе үе базалж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь биед тань гормон бий болгож байгаа гэсэн үг бөгөөд эмч нар л хамгийн оновчтой тайлбарыг өгч чаддаг юм. Жирэмсний эхэн үед тус шинж тэмдэг илрэх бөгөөд энэхүү байдал олон дахин давтагдсан тохиолдолд эмчид хандаж, үнэхээр бие давхар болсон эсэхээ шалгуулж болно. Ихэнх охид бүсгүйчүүд санаандгүй байдлаар жирэмсэн болсны дараа ихэнхдээ айж сандарч, эмчид очихоос ч эмээдэг. Харин үүний оронд эртхэн гэрийнхэндээ мэдэгдэж, эмнэлэгт үзүүлэх нь зөв юм. 

Гэдсээр базалж өвдөнө

2 Ганц бие ээж болох тухай бодлууд эргэлдэнэ

Жирэмсэн эмэгтэйчүүд, тэр дундаа эрт хүүхэдтэй болсон охидын толгойд ганц бие ээж болдог юм билүү? гэх бодол эргэлдэж байдаг. Тэдэнд найз залуу байгаа, гэр бүл зохиоход асуудалгүй хэрнээ хүнтэй суухад арай эрт юм шиг санагдаж, аав ээждээ эрхэлж, хамт байхыг хүсдэг аж. Ганц бие ээж байх нь илүү амар санагдаж, өөрийн дураар хүүхдээ өсгөж, карьераа улам хөгжүүлэн, нэг ёсондоо амьдралаа өөрөө авч явж чадах юм шиг санагдаж, утгагүй бодлууд өдөр шөнөгүй тэднийг зовоодог. 

Ганц бие ээж болох тухай бодлууд эргэлдэнэ

3 Жирэмсний үеийн тархи толгой

Жирэмсэн болсон үед тархи, толгойнд юу болж байдгыг хэн ч тааварлашгүй. Нэг ёсондоо тэдний тархи 2 хүнийг хариуцаж байна гэсэн үг юм. Мартамхай болж, хаана юу тавьснаа санахгүй, заримдаа хэрэггүй зүйлс бодож, толгойгоо өвтгөнө гэхчлэн асуудлууд маш олон байдаг. 

Жирэмсний үеийн тархи толгой

4 Бүх зүйлсэд итгэл алдарна

Жирэмсэн болоод охид бүсгүйчүүд маань сая ухаан оров уу? гэлтэй бүх зүйлсийг ажиглаж, бодож эхэлдэг. Эргэн тойронд байгаа эд зүйлс, найз нөхөд, гэр бүлийнхэн, найз залуу, нөхөр гээд л цаг тутамд бодож, өнгөрсөн явдлуудыг ч тунгааж, өө сэв гаргаж ирэхийг хичээнэ. Энэ байдал нь тэднийг стресстүүлж, бухимдах үндэс болдог юм. Хэрвээ та хүүхэд төрүүлж үзсэн бол энэхүү үе шатыг даван туулж гарсан гэдэгт итгэлтэй байна. 

Бүх зүйлсэд итгэл алдарна

5 Хүүхэд насаа санагалзана

Өөрөө хүүхдээрээ атлаа хүүхэдтэй болох нь охидын хувьд маш хүндрэлтэй байдаг. Саяхан л аав ээждээ эрхэлж явсан боловч гэнэт л хэвлийдээ хүүхэд тээж, ээж болно гэж бодохоор тэдэнд аймшигтай санагдаж, тэр их үүрэг хариулцалагаас эмээдэг байна. Тиймдээ ч буцаад хүүхэд болох юмсан, хөгжилдөн тоглож, ээж аавдаа эрхлэх юмсан гэх бодол төрж, уйтгар гунигт автуулна. Харин цаг хугацаа өнгөрч, гэдэс нь томрох тусам тэд ухаан сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг билээ. 

Хүүхэд насаа санагалзана

6 Гоо сайхандаа цаг зав гаргаж чадахгүй

Жирэмсэн болохоосоо өмнө тольны өмнө эргэлдэж, гоо сайхандаа анхаарч, олсон бүх мөнгөө хэрэгтэй хэрэггүй гоёл чимэглэлд зарцуулдаг байсан эрх дураараа үе нь хэдийн ард хоцорсон болохыг тэд ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Тэдэнд нүүрээ будаж, гоёж гангалах цаг зав гарахгүй бөгөөд бүх л цаг хугацаагаа хэвлий дэх хүүхэд, хань ижилдээ зарцуулсаар өдөр өнгөрөх аж. Сүүлдээ нүүрээ будна гэхээс ч залхуу хүрч, төвөгтэй санагддаг болно. 

Гоо сайхандаа цаг зав гаргаж чадахгүй

7 Бусдаас хайр халамж хүснэ

Жирэмсний 9 сар гэдэг нь 9 сарын турш нөхөр, найз залуугаа дэргэдээ байлгаж, алхам ч холдуулахгүй байх хүслийг хэлнэ. Бие давхар болсон үед эмэгтэй хүн илүү эмзэг, мэдрэмтгий болдог тул хайртаасаа илүү их халамж, хайрыг хүсэмжилж, гомдож суух нь бий. Юм л бол уйлж, гомдож, эцэст нь өөрийгөө ч ойлгохоо болино. Энэхүү асуудал ялангуяа эрт ээж болж байгаа охидод маш хүндээр тусдаг юм. Учир нь тэд ямар ч төлөвлөгөөгүй жирэмсэн болсон тул гэнэтийн цохилттой тулгарч, амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөж, сэтгэл санаа нь тайван бус байдаг. 

Бусдаас хайр халамж хүснэ

8 Биеийн харьцаа өөрчлөгдөнө

Өмнө гоолиг сайхан биетэй байсан ч жирэмсэн болсноор жин нэмж, галбир өөрчлөгдөх нь тодорхой. Харин энэ нь охидод хүндээр тусч, бухимдлыг нь төрүүлдэг юм. Урьд нь өмсдөг байсан бариу банзал, өндөр өсгийтөөс татгалзаж, нэвсгэр цамц, углааш өмсөөд гадуур алхах нь тэдэнд таатай санагдахгүй ч гэлээ өдрөөс өдөрт өсч байгаа үрээ бодоод эрхгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг аж. 

Биеийн харьцаа өөрчлөгдөнө

9 Ээжийгээ ойлгож эхэлнэ

Жирэмсэн болсноор эмэгтэй хүн бүр ээжийгээ илүү их хайрлаж, ямар гайхалтай хүн болохыг нь мэдэрч эхэлдэг. Тэд яг л ээжийнхээ явсан замаар явж, эх хүн гэж ямар мундаг, бахархмаар нэгэн болохыг биеэр туулж яваа болохоор ойлгохгүй гээд ч яах билээ. Урьд нь үргэлж эрхэлж, ээждээ гомдоллож, энэ бүхэн түүний үүрэг мэт аашилж байсандаа ичиж, өнгөрсөн дэх өөрийгөө гайхаж, мунхаг байснаа ойлгодог юм. Та ч бас хэвлийдээ үр тээгээд ирэхийн цагт эх хүн ямар агуу болохыг биеэр мэдэрч, сэтгэлээс хэзээ ч арилашгүй болтлоо ойлгох болно. 

Ээжийгээ ойлгож эхэлнэ

10 Амьдрал тийм ч амар биш гэдгийг ойлгоно

Өмнө нь тэд эрх чөлөөтэй, хүссэн бүхнээ хийж явсан бол жирэмсэн болсноор яг л хорионд орсон мэт санагдаж эхэлнэ. Цаашлаад бүрэн утгаараа амьдралд хөл тавьж, бодит амьдрал төсөөлж байснаас нь огт өөр болохыг ойлгох аж. Хүүхэд өсгөж, нөхрөө халамжилж, хадмууддаа сайн бэр байна гэдэг эмэгтэй хүнээс багагүй хөдөлмөр шаарддаг юм байна гэдгийг биеэр мэдрэх болно. Гэнэт л бүх зүйлс нүүрнийх нь өмнө тулж, яахаа ч мэдэхгүй, хүндхэн байдал үүсгэдэг байна. 

Амьдрал тийм ч амар биш гэдгийг ойлгоно

11 Хүмүүсийн хэл ам

Хар нялхаараа хүүхэдтэй болсон гээд л хүн болгон тэднийг амны зугаа болгож, элдвээр ярих аж. Ялангуяа ээж аавынх нь найзууд, хамаатан садан, сургуулийн багш нар зэрэг хүмүүс тэдний хүмүүжилгүй, замбараагүйг нь гайхаж, санаа зовж байгаа дүр эсгэж, байцааж шалгаах нь эрт жирэмсэн болсон охидод төвөгтэй санагдаж, стрестүүлдэг байна. Хамгийн дотны, итгэж явдаг найзууд нь хүртэл чимээ сураггүй болж, ганцаардал дунд тэднийг үлдээх аж. Тухайн үед жирэмсэн эхчүүдийн хамгийн дотны найз, сэтгэлийн гүн дэх уйтгар гунигаа хуваалцах хүн нь зөвхөн нөхөр, найз залуу нь байдаг юм. 

Хүмүүсийн хэл ам

12 Биед хачин шинж тэмдгүүд илэрнэ

Үе үе бие сонин болж, хачин зүйлс тохиолдох аж. Энэ нь яг л бие нь хэний ч мэдэхгүй хэлээр ярьж, дохио өгч буй мэт санагдана. Нуруугаар өвдөж, хөл чилж, толгой эргэж, дотор муухайрч байж болох бүхэл бие зовоосон шинж тэмдгүүд илэрч, хором бүрт "чи жирэмсэн" гэдгийг сануулдаг байна. 

Биед хачин шинж тэмдгүүд илэрнэ

13 Зарим зүйлсэд анхаарлаа хандуулахаа болино

Авахаар төлөвлөж байсан богино банзал, удахгүй худалдаанд гарах шинэ сүрчиг, найзуудтайгаа явахаар төлөвлөж байсан үдэшлэг гээд л зарим зүйлс тэдэнд огт хамааралгүй болж, тайван амрах боломжийг олгох болно. Өөрөөсөө илүү хэвлий дэх үрээ бодож, өмсөх зүүхээ танах бөгөөд өөртөө гутал авах гэж гарсан атлаа хүүхдийн гутал, уншиж өгөх үлгэр аваад л хүрээд ирнэ. Заримдаа тэд "би хэзээ ийм болчихвоо" гэж гайхах нь бий. 

Зарим зүйлсэд анхаарлаа хандуулахаа болино

14 Арьс муухай болно

Арьсандаа хамаг анхаарлаа хандуулж, хамгийн сайн гэсэн бүхнийг хэрэглэж байсан ч жирэмсэн болсноор тэдний арьс өөрчлөгдөж, сэвх толбо үүснэ. Жирэмсний үед эмэгтэй хүний биед "эстроген" даавар ихэсч үсний ургалтын мөчлөгийг саатуулдаг учраас үс бараг ургадаггүй. Харин арьсны тухайд гэнэтийн цусны урсгал нь сэвх толбо зэргийг бий болгох бөгөөд энэ нь төрсний дараа бүдгэрч, алга болдог аж. Үүнээс гадна зөөлөн толигор арьс нэг ёсондоо үгүй болж, хуурайших хандлагатай болж эхэлдэг. 

Арьс муухай болно

15 Хурим хийнэ

Жирэмсэн болсон хэдий ч найз залуу нь хуримын тухай юу ч ярихгүй яваад байвал охид бухимдаж, ирээдүйгээ хар бараанаар төсөөлж эхэлдэг юм. "Ганц бие ээж болоод хүүхдээ ганцаараа өсгөх юм байна, тэр надад хайргүй юм байна, надаас залхсан байх, том гэдэстэй болохоор тоохгүй байгаа юм болов уу?" гэхчлэн төрөл бүрийн зүйл бодож шаналах аж. Харин зарим бүсгүйчүүд тохиолдлоор жирэмсэн болж хэзээ ч суухгүй юм шүү гэж бодсон хүнтэйгээ амьдралаа холбохоос өөр аргагүйд хүрдэг. Мэдээж хүүхдээс болж хурим хийнэ гэдэг утгагүй ч гэсэн та хөөрхөн үрээ бодоод түүнтэй амьдрахад хүрдэг юм. 

Хурим хийнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()