1
Жинг хэрхэн хэмждэг вэ?
45 кг булчинтай, 15 кг өөхтэй буюу нийтдээ 60 кг жинтэй бүсгүй байна гэж төсөөлье. Харин жинлүүр нэг өдөр 57 кг гэж харуулах атлаа дараа нь 64 кг гэж харуулдаг. Энэ нь та таргалж, турж байгаад бус түр зуурын таргалалттай хамааралтай юм.
2
Жингийн хэлбэлзэлд нөлөөлдөг зүйлс
1. Ус
Усны хэмжээ нь маш чухал нөлөө үзүүлж, жин хэлбэлзэхэд хүргэдэг байна. Бид усыг тааруулж уугаагүйгээс болж, заримдаа бага жинтэй, заримдаа их жинтэй байж болдог. Гэнэт их хэмжээний ус ууснаар ходоод гэдэс, бие организм бүхэлдээ усаар дүүрч, багагүй жин нэмдэг байна.
2. Гликоген
Таны идсэн, биедээ хуримтлуулсан нүүрс усны грамм бүхэн жин болон хуримтлагддаг. Орой зүсэм бялуу идэж унтаад өглөө нь жингээ үзэхэд ямартай ч нэмэгдсэн байдаг аж. Гэхдээ үүнд шаналж гутрах шаардлагагүй бөгөөд уг нэмэгдсэн жин нь аяандаа алга болж, биенээс гадагшлах билээ.
3. Сарын тэмдэг
Сарын тэмдэг ирсэн үед жингээ үзэж шаналах хэрэггүй шүү бүсгүйчүүдээ. Энэ үед хоолны дуршил нэмэгдэж, бие хавагнаж эхэлдэг. Тиймдээ ч тодорхой хэмжээнд биеийн жинг түр хугацаанд нэмэгдүүлдэг байна. Хэрэв та үүнийг туршиж үзэхийг хүсвэл сарын тэмдэг ирсэн өдрөө өөрөөр хэлбэл оргил болон дуусах үед нь жингээ үзээрэй.
4. Хавагнах
Давсыг хэт их хэрэглэсний улмаас бие хавагнах нь бий. Мэдээж хавагнаснаар жин нэмэгдэж, сэтгэл санааг таагүй болгодог. Гэхдээ таны хаван бууснаар эргээд жиндээ очно гэдгийг бодолцож, аль болох тайван байгаарай. Харин яагаад хавагнах болсон шалтгаанаа олж мэдэн, үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ялангуяа хоолны дэглэм баримтлахдаа аль болох давс багатай хоол хүнс идэж, хавагнахаас сэргийлэхийг зөвлөе.
3
Өөрийн бодит жингээ хэрхэн мэдэх вэ?
1. Бэлхүүсээ хэмжих
Долоо хоног бүр бэлхүүсээ хэмжиж байгаарай. Ингэхдээ метрээ хүйсний нүхнээс 5 см дээр байрлуулж, хэмжих хэрэгтэй. Та тус хэмжээсээ тэмдэглэж, өнгөрсөн долоо хоногтойгоо харьцуулж, турсан эсэхээ мэдэж болно. Үүнээс гадна гуя, цээж гэхчлэн биеийн бусад хэсгүүдээ хэмжихэд буруудахгүй юм.
2. Энергийн түвшин
Та жин хасч байгаа эсэхээ сэтгэл санаанаасаа мэдэрч болно. Үүнийг энергийн түвшин гэнэ. Турж байгаа тохиолдолд бие цаанаасаа хөнгөрч, сэтгэл өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх аж. Иймд та энергийн түвшингээрээ жингээ хасч чадаж байгаа эсэхээ мэдэж аваарай.
4
Та өөрийн байх ёстой жинг эндээс хараарай.