Япон улсад ажиллаж, амьдрах шалтгаан

2017-03-09, 09:02
23,019

Япон улс нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм. Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Япон улсад ажиллаж, амьдрах шалтгаан

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг Япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь Япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчилэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Япон улс нь эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болохын хувьд жилдээ 200 мянган дадлагажич ажиллах хүчийг гадны орнуудаас авч ажиллуулдаг.

Өмнөх парламентын үед Монгол- Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээхээр болсон. Манай улсаас тус улс руу дадлагажигч ажилчин гаргаад 10 гаруй жилийн нүүр үзэж буйг тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдэж байв. Манай улсын дадлагажигчид ихэвчлэн Япон Улсын томоохон бүтээн байгуулалт, олимпийн бэлтгэл ажлуудыг хариуцсан байгууллага, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбаруудад ажиллана. Дадлагажигч ажиллах хүчинд тодорхой тоо заагаагүй. Өөрөөр хэлбэл манай улсын зүгээс хүссэн тооны ажиллах хүчний залуусаа Япон улс руу илгээх боломжтой болсон билээ.

Дадлагажигч ажиллах хүчин Японд хар ажил хийхгүйгээрээ давуу талтай. Монгол залуус Японд гурван жилийн хугацаанд дадлагажигчаар мэргэшиж, эх орондоо ирсэн хойно нь тэднийг үйлдвэржилтийн бодлогоор төрөөс дэмжихээр төлөвлөсөн.

Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийнэ гэсэн үг юм.

Япон улс хүн амын дунд хөгшрөлт зонхилох болсонтой холбогдуулан гадаадын дадлагажигч хүчний тоог 380 мянгад хүргэхээр төлөвлөж буй юм байна. Энэ ч үүднээс Японы эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс The Japan Times-т мэдээллэснээр Япон дахь гадаад ажилчдын тоог хоёр дахин өсгөнө хэмээн дурдсан байдаг.

Тэмпл сургалтын төв Япон улсад дадлагажигч ажилтан илгээх ажлыг эрхэлж байгаа ба танд 3 сарын хугацаанд Япон хэлний дамжаагаараа дамжуулан дадлагажигч ажилтны эзэмших ёстой Япон хэлний мэдлэгийг эзэмшүүлэх юм. Хичээлийг Япон, Монгол мэргэжлийн багш нар заах ба амжилттай төгсөгчдийг 3-5 жилийн хугацаатай Япон улсад албан ёсны эрхтэйгээр дадлагажигч ажилтнаар илгээнэ. Манай төвөөр дамжин та Япон улсын жижиг дунд үйлдвэр, газар тариалан, үйлчилгээний салбарт ажиллах боломжтой. Манай сургалтын төвийн гол онцлог нь таниас үйлчилгээний нэмэлт хөлс авахгүй гэдгээрээ хамгийн том давуу талыг танд олгож байгаа юм. 2017 оны 7-р сар болон 9-р сард явах дадлагажигч ажилтныг бэлтгэх Япон хэлний сургалт маань 2017 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн явах гэж байгаа тул та бүхэн амжиж бүртгүүлнэ үү. Суралцагчдын тоо хязгаартай тул та бүхэн яаралтай бүртгүүлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88201657, 88202657 утсаар холбогдоно уу.

Хаяг: МУИС-ийн 3-р байрны замын эсрэг талд Олон улс судлалын дээд сургууль, 1-р давхар.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.