1
Шарлиз Терон (Charlize Theron)
Холливуудын өнгө төрх, гоо үзэсгэлэнт жүжигчин бүсгүй харагдаж байгаа шиг ээ сайхан амьдралыг туулж ирсэн нэгэн биш юм. Түүнийг 15 настай байхад нь бүсгүйн ээж аавыг нь буудан хөнөөжээ. Шарлиз Тероний аав угтаа бол бусдын адил амьдралаа босгох гэж хичээсэн эгэл жирийн нэгэн байсан ч, архинд донтож, байнга ээжийг нь дарамтлах болсон байна. Харин нэг өдөр аав нь согтуу ирж, ээж охин хоёрын амийг хөнөөнө хэмээгээд, буу гарган охиныхоо өрөө рүү буудах нь тэр. Ээж нь айн балмагдаж, охиноо аврах гэсэндээ нөхрөөсөө бууг нь булааж, түүнийг буудан хөнөөсөн юм. Энэ бүхнийг Шарлиз өөрийн нүдээр харсан бөгөөд хичнээн хичээсэн ч, энэхүү аймшигт явдлыг дурсамжаасаа арилгаж, гаргаж чаддаггүй ажээ.
2
Ники Минаж (Nicki Minaj)
Алдарт реппэр бүсгүй хүчирхэг, өөртөө итгэлтэй харагддаг. Гэхдээ түүний хүүхэд нас, өнгөрсөн амьдрал нь тийм ч гэрэл гэгээтэй байгаагүй гэдэг. Реппэр бүсгүйн аав нь архинд донтсон нэгэн байсан төдийгүй үргэлж дарамталж, ээжийг нь зодож, нэг удаа бүр байшингаа шатаах гэж оролдож байжээ. Хар бараан дурсамж ихтэй хүүхэд насаа ярих дургүй тэрээр нэг удаа аавыгаа үзэн яддаг болохоо нууж хаалгүй хэлж, хэзээ түүний гарт амиа алдах бол гэхээс түгшиж амьдардаг байснаа ярьжээ.
3
Дилан МакДермотт (Dylan McDermott)
Америк жүжигчин Дилан МакДермотт нь ердөө 5 настай байхдаа буюу 1967 онд ээжийгээ алдсан юм. Хамгийн аймшигтай нь түүний ээжийг болзож байсан залуу нь буудаж хороосон атлаа цагдаагийн ажилчдад амиа хорлосон мэт ойлгуулж, өөрөө хэргээс мултарсан байдаг ажээ. Ингээд бяцхан хүү ээжийгээ алдаж, амьдын хагацал үзсэн билээ. Харин сүүлд тэрээр ээжийнхээ хэргийг ахин судлуулж, өнөөх болзож байсан залууг буруутайг нь тогтоосон хэдий ч, тэрхүү этгээд хэдийн амиа алдсан байжээ.
4
Шон Комбс буюу Пи Дидди
Өөрийн ур чадвараар дэлхий нийтэд танигдаж, олон залуусыг урлагт хөл тавиулан алдаршуулж өгсөн реппэр, продюсер Шон Комбс (Sean Combs) нь асар их хөрөнгийг хуримтлуулж чадсан гэдгээрээ олон хүний анхаарлыг татдаг. Өнөөдөр дутагдах зүйлгүй амьдарч байгаа ч гэлээ, түүний хүүхэд нас хар бараан сүүдэрт дарагдаж өнгөрсөн билээ. Түүний аав болох Мелвин Комб нь реппэр залууг 3 настай байхад бусдын гарт амиа алдсан бөгөөд гэр бүлээ тэжээх гэж зүтгэж явсан гол багана нь нуран унаснаар тэдний гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол тохиосон юм. Реппэр Дидди бага байхаасаа амьдралаа авч явах хариуцлагыг нуруундаа үүрэх болж, төрөл бүрийн ажил хийж байгаад хожим урлагт хөл тавьсан гэдэг.
5
Тайлер Перри (Tyler Perry)
2011 онд жүжигчин Тайлер Перриг дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр жилд 130 сая долларын ашиг олдог бөгөөд жүжигчин, продьюсер, зохиолч гэхчлэн олон цол гуншинтай нэгэн билээ. Хэдийгээр жүжигчин эр хөрөнгө мөнгөнд умбаж, сайхан амьдарч яваа ч гэлээ, сэтгэлд нь үлдсэн хар толбо хэзээ ч арилдаггүй байна. Түүнийг бага байхад аав нь үргэлж дарамтлан зодож, хүүхэд насны сайхан дурсамж, хайр гэдгийг мэдрүүлэлгүй өсгөсөн байдаг. Тэрээр үүнээс болж байнга хар дардаг байсан тухайгаа "Опрагийн шоу"-нд оролцохдоо ярьж байжээ.
6
Кристина Агилера (Christina Aguilera )
Гайхалтай хүчирхэг хоолой, гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон дуучин бүсгүй хүүхэд насаа дурсан ярих дургүй юм. Учир нь түүнийг бага байхад аав нь охин хүүхэд гэж хайрлалгүй гар хүрч, нэг удаа ээжийг нь байхгүйд ухаан баларттал нь зодсон байна. Ээж нь гэртээ эргэж ирэхэд охин нь мэлийсэн цусан дунд хэвтэж байсан гэдэг. Дуучин бүсгүйн ээж цочирдож, юу ч бодолгүй охиноо аваад зугтсан бөгөөд Кристина Агилера энэ тухай ярихдаа "Би ааваасаа их айдаг байсан. Дуу чимээ гаргахаас ч эмээж, түүнийг хэзээ намайг зодох бол гэж үргэлж түгшиж амьдардаг байсан" хэлсэн байна.
7
Келси Граммер (Kelsey Grammar )
Нэрт жүжигчин Келси Граммер нь хүнд хэцүү амьдралыг туулсаар өнөөгийн өндөрлөгт гарч чаджээ. Түүнийг бага байхад 2 ах нь далайд живж нас барсан бол, хэдхэн жилийн дараа түүний 2 үеэл бусдын гарт амиа алдсан юм. Харин Келсиг 13 настай байхад түүний аав нь үл таних этгээдэд буудуулж амиа алдсан бөгөөд хамгийн аймшигтай нь түүний эгч Карен гэгч 18 насандаа 4 залуугийн гарт хөнөөгдсөн билээ. Түүний эгч Карен дэлгүүрт худалдагч хийдэг байсан ба нэг өдөр 4 залуу орж ирэн дээрэмдэж, түүнийг хүчирхийлээд аминд нь хүрсэн аж. Эдгээр аймшигт хэргүүд жүжигчин эрийн санаанаас огтхон ч гаралгүй үргэлж, шаналгасаар иржээ.
8
Терренс Ховард (Terrence Howard )
Америкийн нэрт жүжигчин, дуучин Терренс Ховард аймшигтай зүйлсийг нүдээр харсан аж. Түүнийг бага байхад аав нь хүүгийнхээ нүдэн дээр хүний аминд хүрч, хутгалсан аж. Жүжигчин эр энэ тухай ярихдаа "Гэнэт аймшигтай хашгирах чимээ гарч над руу цус урсаад ирж байсан. Би тухайн үед яахаа ч мэдэхгүй балмагдаж, хэсэгтээ л шоконд орчихсон. Удалгүй цагдаа нар ирээд аавыг маань бариад аваад явчихсан. Тэр шоронд орж, би хэзээ ч мартагдашгүй аймшигт хар дурсамжтай үлдсэн юм" хэмээжээ.
9
Жим Керри (Jim Carrey)
Дэлхийн хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг болох жүжигчин Жим Керриг нэгэн үе орон гэргүй амьдарч явсан гэвэл итгэхэд бэрх биз ээ. Тэрээр Канад улсад мэндэлсэн бөгөөд гэр бүл нь дундаж амьдралтай айл байжээ. Гэтэл аав нь ажлаасаа халагдаж, тэд гэр орноо хүртэл алдан, нэг хэсэгтээ ачааны вагон дээр амьдарч байсан аж. Дээр нь түүний ээж хүнд өвчин туссанаар Жим Керри сургуулиасаа гарч, өдөр шөнийг үл харгалзан ажил хийх болсон юм. Гэхдээ түүний сэтгэл зүрхэнд жүжигчин болно гэсэн мөрөөдөл үргэлж тээгдэж явсан гэдэг. Улмаар өөрийн зорилгодоо хүрэхээр тэмцэж явсаар “In Living Color” инээдмийн цувралд тоглосноор ирээдүй нь гэрэлтэж эхэлсэн юм.
10
Опра Уинфри (Oprah Winfrey)
Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартан хэмээгддэг Опра нь дэлхий дахинаа өөрийн “Опрагийн шоу”-гаар танигдсан юм. Өөрийн өнгөрсөн болоод одоогийн амьдралынхаа тухай үзэгчдэд ний нуугүй хуваалцаж, нэвтрүүлэгт оролцох зочинтойгоо гайхалтай ойлголцож, ямар ч дарамтгүй, чөлөөтэй орчинг бүрдүүлгийг нь дурдахгүй байхын аргагүй юм. Энэ олон жил өөрийн шоугаа олон нийтэд хүргэсэн түүнд хайртай хүн маш олон бий. Харин түүний өнгөрсөн амьдрал хүнд хэцүү байсан юм. Түүнийг 9 настай байхад 19 настай үеэл ах нь бэлгийн хүчирхийлэлд автуулж, түүнд хэзээ ч арилашгүй хар толбыг сэтгэлийнх нь гүнд сийлж орхисон байна. Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэр мэдэрч өссөн бөгөөд нас биенд хүрсэн хойноо эр нөхөртөө хаягдаж, ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар телевизийн салбарт хүчин зүтгэхийг хүсэвч царай төрхнөөсөө болж гологддог байжээ. Хүнд, хүчир амьдралаас өдгөө од болтлоо зүтгэж чадсан түүний энэхүү чин зориг, сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүй биз ээ.
11
Лейтон Мистер (Leighton Meester )
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй нь олон гайхалтай дүрээр хүмүүсийн танил болж, хайрлагдаж чадсан билээ. Харин тэрээр шоронд мэндэлсэн гэвэл та итгэх үү? Жүжигчин бүсгүйн ээж, охиноо шоронд хоригдож байхдаа төрүүлсэн бөгөөд 16 сар өсгөсний эцэст, шоронгоос гаргаж, үеэл эгчдээ өгчээ. Тэрээр ядуу зүдүү амьдралыг туулж, хүнд хэцүү олон зүйлсийг үзсэний эцэст нэр алдарт гарч чадсан билээ. Харин Лейтоны ээж шоронгоос гарч ирмэгцээ охиноо алдартай болсныг мэдээд их хэмжээний мөнгө нэхэж, шаналгах болсон гэдэг.
12
Кори Фельдман (Corey Feldman )
1980-аад онд од болон гялалзаж, олон хүний хүндэтгэлийг хүлээж байсан жүжигчин, дуучин Кори Фельдман бага байхаасаа олон кинонд дүр бүтээсээр ирсэн нэгэн билээ. Гэхдээ түүний хүүхэд нас кинон дээр гардаг шиг гэрэл гэгээтэй хөгжилтэй байгаагүй юм. Жүжигчин залуу найруулагч, ахмад жүжигчид, ялангуяа өөрөөс нь хэдхэн насаар ах өвсөр насны хүүхдүүд түүнийг дээрэлхэж, үргэлж дарамталдаг байсан төдийгүй үүнээс нь болж тэрээр сэтгэл санааны гутралд орж байжээ.
13
Эминем (Eminem)
Үргэлж бусдаас ялгарч, олон сая хүний шүтээн болсон нэрт реппер Эминемийн хүүхэд нас бусдынх шиг аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөгүй юм. Түүний аав болох Маршалл Матерс II нь хүүгээ ердөө 6 сартай байхад, 15 настай ээжийнх нь хамт орхиж явсан байна. Тэрээр ээжийнхээ хамт үргэлж ийш тийшээ нүүж амьдардаг байсан бөгөөд нэг сургуульдаа удаан сураагүй юм. Тиймдээ ч шинэ сурагч гэх үүднээсээ үргэлж бусдад дээрлэхүүлдэг байсан төдийгүй түүнийг 9 настай байхад ангийн хүүхдүүд нь нийлж зодож, маш хүнд бэртээсэн байна.
14
Эшли Жадд (Ashley Judd)
Алдартай жүжигчин бүсгүйн хүүхэд нас тун ч хэцүү байдалтай өнгөрсөн аж. Түүний эцэг эх "каунтри" хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвиж байсан ч, согтууруулах ундаа, мансууруулах бодист донтож, үр хүүхдээ үл ойшоон, хар бараан орчинд өсгөн хүмүүжүүлжээ. Тэрээр 5-18 нас хүртлээ 13 өөр сургууль сольж, дотогшоо хандлагатай, нийгэмд хөлөө олж чадахгүй нэгэн болж төлөвшжээ. Харин тэрээр өөрийн бүрхэг амьдралаа гэрэл гэгээтэй болгохоор чадах бүхий л зүйлээ хийсний үндсэн дээр өдгөө од болон гялалзаж яваа билээ.
15
Жудит Барси (Judith Barsi)
Америкийн хүүхдийн киноны жүжигчин Жудит Барси нь олон гайхалтай дүрээр хүмүүст танигдсан бяцхан охин бөгөөд 4-р ангийн сурагч байхдаа жилд 100,000 долларыг олдог байсан гэдэг. Харин түүний өхөөрдөм царайны ард айдас, яргалал нуугдаж байсныг хэн ч тааварлаагүй билээ. Учир нь түүний аав охиноо үргэлж зодож, дарамталдаг байсан юм. 10 настай Жудит Барси ээжтэйгээ хамт унтлагийн өрөөндөө унтаж байхад аав нь орж ирэн тэднийг буудаж, хөнөөсөн аймшигт хэрэг гарч, хүн бүрийг шоконд оруулж, урлагийн салбарт нөхөж баршгүй гарз хохирол учруулсан аж.
16
Майкл Жейксон (Michael Jackson)
Попын хаан гэгддэг нэрт дуучин Майкл Жейксоны тухай дуулаагүй хүн гэж үгүй. Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн хар бараан хүүхэд насыг төдийлэн сайн мэддэгггүй билээ. Тэрээр ах нар, гэр бүлийнхнийхээ хамт амьдардаг байсан ч, тэдний хэнээс нь ч хайрыг мэдэрч байгаагүй гэдэг. Түүнийг бүгд зэмлэж, үл ойшоож ганцаардуулдаг байсан тухай дуучин эр ярьсан байдаг бөгөөд энэ бүхэнд гомдож явдгаа илэрхийлсэн юм. Тэрээр "Хэн ч намайг хайрлахгүй, тоохгүй, зөвхөн загнаж, зоддог байсан. Би бага байхдаа тайзны айдастай байсан ч, аав маань шууд ийшээ гар гээд өшиглөж, зоддог байсан. Дууны өнгө алдахад ах нар зодож, загнана. Гэсэн атлаа ямар дулаахан үгс, бэлэг, хайр байгаагүй. Би хүүхэд байхдаа зул сарын баяр, төрсөн өдрийг тэмдэглэж үзээгүй. Нэг үгээр бол миний хүүхэд нас онцгүй өнгөрсөн" хэмээн ярьсан байдаг.