Хөлс дарагчийг өөр юунд ашиглаж болох вэ?

Хөлс дарагчийг бид хөлс ялгарах явцыг багасгах, эвгүй үнэрийг дарах зорилгоор хэрэглэдэг. Гэхдээ үүнийг өөр олон зүйлд ашиглаж, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ тус бүтээгдэхүүний гайхалтай хэрэглээнүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хөлс дарагчийг өөр юунд ашиглаж болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлнөөс гарах эвгүй үнэрийг дарах

Хөл тань хөлөрч, эвгүй үнэр гараад байвал хөлнийхөө уланд хөлс дарагч түрхэнэ. Хөлөө хатсаны дараа гутлаа өмсөх хэрэгтэй.  

Хөлнөөс гарах эвгүй үнэрийг дарах

2 Хөх хөлрөхөөс сэргийлнэ

Зуны халуун өдрүүдэд суганаас гадна, хөх хөлөрч, цамц, майкыг нэвтэлж, таагүй нөхцөл байдал үүсгэх нь бий. Харин энэ тохиолдолд та хөхнийхөө доод хэсэгт хөлс дарагч түрхэж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм.

Хөх хөлрөхөөс сэргийлнэ

3 Нүдний шил хальтирч унахгүй болгоно

Тосон хөлс дарагчнаас бага зэргийг хамар дээрээ түрхвэл зуны халуунд шил гулгаж унахаас сэргийлэх аж. 

Нүдний шил хальтирч унахгүй болгоно

4 Үс тослогтохоос хамгаална

Үс тань тослогтсон хэдий ч, угаах боломжгүй байвал хөлс дарагчийг хуйхандаа түрхээрэй. Энэ нь үсний тослогийг бууруулах болно. 

Үс тослогтохоос хамгаална

5 Биед наалдсан даашинзыг салгана

Халуунд хөлөрч, биед наалдсан даашинз, цамц төвөгтэй байдал үүсгэх нь бий. Энэ үед та хөлс дарагчийг нуруу болон хүзүүний доод хэсэгтээ түрхээд үзээрэй. 

Биед наалдсан даашинзыг салгана

6 Хэт бариу жинсэн өмдийг өмсөхөд туслана

Бариу жинсэн өмд тань орж өгөхгүй бухимдал төрүүлж байвал хөлс дарагчийг гуя болон хөлөндөө түрхэх хэрэгтэй. Одоо өмд тань нэг татахад л шууд орох болно. 

Хэт бариу жинсэн өмдийг өмсөхөд туслана

7 Алга хөлрөхөөс сэргийлнэ

Чухал хүнтэй уулзаж, гар барихын өмнө алга хөлөрч, өөрийгөө болон нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд бага зэрэг хөлс дарагч хэрэглэхэд гэмгүй юм. 

Алга хөлрөхөөс сэргийлнэ

8 Батгыг эмчилнэ

Нүүрэн дээр гарсан батгаа битгий шахаарай. Эрүүнээс дээш гарсан батгыг огт оролдож болдоггүй. Хурдан хатаах найдвартай арга бол бага зэрэг шүдний оо юм уу, эсвэл хөлс дарагч түрхэх юм. 

Батгыг эмчилнэ

9 Гуя наалдахгүй болгоно

Зуны нартай өдрүүдэд даашинз, шорт зэргийг өмсөж явах гэж байгаа бол гуяныхаа дотор тал, хөлнийхөө булчин зэрэгт хөлс дарагч түрхэх хэрэгтэй. Ингэснээр гуя наалдахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Гуя наалдахгүй болгоно

10 Эвгүй үнэр арилгана

Угаалгын өрөөнөөс тань эвгүй үнэр гараад байвал зөөлөн үнэртэй шүршдэг хөлс дарагчийг шал руу цацах хэрэгтэй. Ингэснээр 2-3 цагийн дараа гэхэд эвгүй үнэр ор мөргүй арилсан байх болно. 

Эвгүй үнэр арилгана

11 Хөл холгохоос сэргийлнэ

Шинэхэн авсан гутал хөлийг тань холгоод байгаа бол хөлийн өсгийндөө бага зэрэг хөлс дарагч түрхэх хэрэгтэй. 

Хөл холгохоос сэргийлнэ

12 Нүүр будахад ашиглана

Нүүрээ будахдаа хөлс дарагчийг гэрэлтүүлэгч болгон ашиглаж болдог. Дух, хацрын яс, эрүү хэсэгтээ тосон хөлс дарагч түрхээрэй. 

Нүүр будахад ашиглана

13 Ханан дээрх зургийг арилгана

Ханан дээр зурсан зураг, сарайчсан бичгийг шүршигч хөлс дарагчийн тусламжтай арилгаж болно. Тухайн хэсэгт хөлс дарагчаа цацаад цаасан алчуураар арчина. 

Ханан дээрх зургийг арилгана

14 Хаалга хяхнахыг болиулна

Хаалга тань хяхнаж дуугараад байвал хөлс дарагчийг ашиглаж болох юм. Үүний тулд хаалганы нугас руу хөлс дарагч цацахад л хангалттай. 

Хаалга хяхнахыг болиулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()