Америкийн Тагнуулын төв газар биднээс юу нууцалдаг вэ?

2017-03-05, 15:44
22,810

Тагнуулын төв газар нь маш нууцлаг, хэнд ч мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, дэлхийн түүхийг өөрчилж байдаг гэхэд хилсдэхгүй. Харин тэдний нууцууд жил ирэх тусам ил болж, олны сонорт хүрч байгаа юм. Иймд бид та бүхэндээ тагнуулын төв газрын хүмүүст мэдэгдэхийг хүсээгүй баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. 

Америкийн Тагнуулын төв газар биднээс юу нууцалдаг вэ?

1 Нууцыг хадгалж мөнгө олдог

Мэдээж тагнуулын төв газрын үйл ажиллагааг гадагш задруулж огт болохгүй. Харин өмнө нь тус газарт ажиллаж байсан хүмүүс нууцыг нь дэлгэж, хэвлэлийн газарт хэлж, ном зохиол бичиж гаргах нь бий. Энэ үед даруй арга хэмжээ авч, нууцыг задруулсан хүний амыг таглаж, номыг хэвлэлтээс цуцлуулан, нэг ёсондоо тагнуулын төв газрын муу муухай, аймшигт нууцуудыг задруулалгүй асуудлыг намжааж чадсан хүн их хэмжээний мөнгөн шагнал хүртдэг байна. 

Нууцыг хадгалж мөнгө олдог

2 Фидел Кастрогийн сахлыг унагахыг оролдсон

Америкийн тагнуулын төв газрынхан Кубын хувьсгалын эцэг гэгддэг Фидель Кастро (Fidel Castro)-г үгүй хийж, босогчдыг намжаахаар маш олон арга хэрэглэж, өч төчнөөн оролдлого хийж байжээ. Тэр дундаас хамгийн сонирхолтой нь түүний биеийн хамгийн чухал хэсэг, сүр сүлд нь болсон сахлыг нь унагаж, эвгүй байдалд оруулах байв. Учир нь тэд Кастрог хөнөөх гэж бүхий л аргаа хэрэглэсэн ч амжилттай болоогүй тул ядаж дэмжигчдийнх нь өмнө эвгүй байдалд оруулахаар шийдсэн нь энэ аж. Тагнуулын төв газраас түүний сахлыг унагахын тулд гутланд нь талли давс хийхээр шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч энэхүү ажиллагаа мөн л амжилтгүй болсон билээ. 

Фидел Кастрогийн сахлыг унагахыг оролдсон

3 "MK-ULTRA" төсөл

Тагнуулын төв газрын нэр хүндэд сэв суулгасан нэгэн төсөл бол "MK-ULTRA" юм. Энэхүү төсөл нь 1950 оноос хэрэгжиж эхлэн, 1960 оны сүүл хүртэл үргэлжилсэн бөгөөд уг төсөлд олон төрлийн мансууруулах бодис хэрэглэж, хүний оюун ухаанд нөлөөлж, тархины үйл ажиллагааг удирдахыг оролдон, туршиж байжээ. Туршилтад тагнуулын ажилчид, цэргийн албан хаагч, хэсгийн төлөөлөгч гээд л маш олон хүнийг хамруулж, мансууруулах бодисоо өгч хариу үйлдлийг ажиглаж байв. Мэдээж тухайн бодис нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, биеийг нь тарчлаан зовоож байсан гэдэг. Харин сүүлд 1973 онд тагнуулын төв газрын дарга "MKULTRA" төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг устгахыг тушааснаар ихэнх материалууд үгүй болж олон асуултууд хариултгүй үлдсэн юм.

"MK-ULTRA" төсөл

4 Францын сонгуулийг тагнасан

2012 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийг АНУ-аас нууцаар тагнаж байсан гэх баримтууд байдаг аж. Тэд шилдэг хакеруудыг ашиглаж, Францын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглаж, нууц бичиг баримтуудыг хулгайлсан тухай "WikiLeaks"-ээс мэдээллэсэн билээ. "WikiLeaks" нь олон улсын нууц мэдээлэл, материал зэргийг ил болгож, хүмүүс дэлгэдэг ашгийн бус байгууллага билээ. Харин эндээс худал хуурмаг мэдээлэл гарна гэж үгүй тул итгэхгүй байхын аргагүй байсан аж. 

Францын сонгуулийг тагнасан

5 "Chaos" ажиллагаа

Иргэдийг интернэтээр тагнаж, хийж байгаа үйлдэл нэг бүрийг нь мэдэх боломжийг "Chaos" ажиллагаа тагнуулын төв газарт олгосон юм. Тэд интернэт хэрэглэж байгаа хүн бүрийг тагнаж, үйлдэл бүрийг харж суудаг болохыг олон нийт мэдээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч энэхүү хууль бус үйлдлийн эсрэг дорвитой арга хэмжээ авагдаагүй л байгаа билээ. 

"Chaos" ажиллагаа

6 Олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх сэтгүүлчдийг ажилд авдаг

Тэд сэтгүүлчдийг өөрсдийн талд элсүүлж, байгууллагынхаа нэгээхэн хэсэг болгож, олон нийтэд худал мэдээлэл хүргэдэг байна. Тэд сэтгүүлчдийг ажилд авч, тагнуулын төв газрыг сайн талаас нь сурталчилахыг хүсч, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөхийг оролддог байна. Хамгийн анх 1970 онд нэгэн сэтгүүлч тагнуулын төв газраас түүнд мөнгө төлж худал мэдээлэл хийхийг санал болгож байсан тухай дэлгэж байсан аж. 

Олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх сэтгүүлчдийг ажилд авдаг

7 "Mujahideen"

1978 онд Афганистан улсад эмх замбараагүй байдал үүсч, коммунизмын эсрэг босогчид бүлгэм байгуулав. Тухайн үед Зөвлөлт холбоот улсаас коммунизмын эсрэг босогчид буюу "Mujahideen"-ийг зогсоохын тулд арга хэмжээ авсан юм. Харин АНУ-ын тагнуулын төв газраас босогчдыг хамгаалж, тэдэнд туслалцаа үзүүлж, оршин тогтнох боломжийг нь гаргаж өгчээ. Гэтэл эцэс сүүлд нь "Mujahideen" бүлэглэл нь дэлхий нийтийн дайсан хэмээгддэг "Аль Кайда" бүлэглэл болж хувирсан аж. Ингэснээр тус үйлдэл нь тагнуулын төв газраас хийсэн хамгийн буруу шийдвэр болж хоцорсон билээ. 

"Mujahideen"

8 Сомали дахь терроризмийн эсрэг байгууламж

Хууль хяналтгүй Сомали улсын Могадишу хотод тагнуулын төв газрынхан терроризмын эсрэг байгууламж байгуулж, үүнийгээ Сомалигийн засгийн газраар удирдуулсан байна. Харин үнэн хэрэгтээ тус улсын засгийн газрыг АНУ-ын тагнуулын төв газраас удирдаж байсан юм. 

Сомали дахь терроризмийн эсрэг байгууламж

9 Тагнуулч муур

1967 онд тагнуулын төв газраас олон сая долларыг зарцуулан байж нэгэн гэрийн тэжээмэл муурыг сургаж, Зөвлөлт холбоот улсыг тагнуулахаар шийдсэн байна. Тэд муурыг ЗХУ-ын уулзалтын өрөөнд оруулж, яриаг нь чагнаж, бичиж авахыг төлөвлөж байсан ч энэ бүхэн талаар болсон байдаг юм. Түүхэнд үүнийг Хүйтэн дайны үед улс орнуудын хийсэн тэнэг үйлдлүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн аж. 

Тагнуулч муур

10 ЗХУ-ын хиймэл дагуулыг хулгайлсан

1960 оны нэгэн үдэш Америкийн тагнуулын төв газрын ажилчид ЗХУ-ын сансар судлалын хөтөлбөрийн хамгийн чухал технологийн нэгээхэн чухал хэсгийг хулгайлсан байна. Ингэснээр Америк, ЗХУ улсуудын хооронд үүссэн сансар огторгуйг эзэмших ширүүхэн өрсөлдөөнд АНУ ялалт байгуулж чадсан аж. Хамгийн хачирхалтай нь ЗХУ амь мэт хайрлах ёстой зүйлсээ алдсан гэдгээ огтхон ч мэдээгүй бөгөөд сүүлд, хэдхэн жилийн өмнө Нэгдсэн улсын тагнуулын төв газраас нууцлалын хугацаа нь дууссан гэх үндэслэлээр задруулсан хуучны баримтан дунд энэ тухай дурдсанаар дэлхий нийт мэдэхэд хүрсэн билээ. 

ЗХУ-ын хиймэл дагуулыг хулгайлсан

11 ЗХУ руу коммунизмийн эсрэг номыг хулгайгаар тараасан

Хүйтэн дайны үед Америк улс ЗХУ-ыг үгүй хийх гэж олон арга хэмжээ авдаг байжээ. Жишээлбэл тагнуулын төв газраас ЗХУ-д оруулахыг хориглосон, зохиолч Борис Пастернакийн "Doctor Zhivago" гэх номыг тарааж, нууцаар оруулахыг оролдож байжээ. Тэд тус номыг олон мянган ширхэг хувилж, хүмүүст тарааж, коммунизмийн эсрэг босгохыг хичээж байсан ч бас л бүтэлгүйтсэн юм. Тухайн ном нь хувьсгал хийхийг өдөөсөн өнгө аястай байсан тул тус улсад оруулахыг хориглож байжээ. 

ЗХУ руу коммунизмийн эсрэг номыг хулгайгаар тараасан

12 Саддам Хуссейний мөрдлөг

Тагнуулын төв газрын төлөөлөгч Жон Никсон (John Nixon) нь Иракийн 5 дахь ерөнхийлөгч асан Саддам Хусейн (Saddam Hussein)-ний мөрдлөгийг хариуцаж явуулжээ. Харин төлөөлөгчийн бичсэн тэмдэглэлд Садам Хусейнийг дэлхийн нийтийн мэддэгээс тэс өөр, хүндэлж бишэрмээр, гайхалтай манлайлагч болохыг нь дурдсан байдаг юм. Мөн үүнээс гадна тагнуулын төв газрын хамгийн ихээр мэдэхийг хүсч байсан зүйл бол олноор устгах зэвсэг байсан аж. Учир нь Ирак улсад олноор устгах зэвсэг бий гэсэн таамаглал АНУ, Их Британийн цэрэг Иракт орох шалтаг болсон юм. Гэтэл Жон Никсон болон бусад төлөөлөгчид мөрдлөгийн эцэст Саддам Хуссейн барууны цэрэг орж ирэхээс жилийн өмнө цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Нэг ёсондоо тэд ямар ч хэрэггүй үйл ажиллагаа явуулж, Саддам Хусейнийг гүтгэсэн аж. 

Саддам Хуссейний мөрдлөг

13 2001 оны 9 сарын 11-ны халдлага

9-р сарын 11-ны террорист халдлага нь Америк улс гэлтгүй дэлхий нийтийг цочроосон билээ. Харин тухайн үед Аль Кайда бүлэглэл болон Осама Бин Ладен (Osama bin-Laden)-ний үйл хөдлөл бүрийг мөрдөж, тагнаж байсан тагнуулын төв газрынхан халдлага хийх гэж байгаагаас яагаад урьдчилан сэргийлж чадаагүй вэ? гэх асуулт урган гарч ирдэг. Гэхдээ өнөө хэр нь Осама Бин Ладенийг энэхүү хэргийг үйлдсэн гэдгийг баталж чадаагүй юм. 

2001 оны 9 сарын 11-ны халдлага

14 51-р бүс

Америкийн Агаарын цэргийн нисэх хүчинд харьяалагддаг маш нууц шинжлэн ухааны лаборатори аж. Харин тэнд харь гарагийнхан онгоцтойгоо осолдсон гэхчлэн утга учир нь  үл олдох цуурхалууд олон байдаг юм. Сүүлд 2013 онд тагнуулын төв газраас чухам ямар зориулалттай лабортори болохыг анх удаагаа тайлбарласан бөгөөд тэнд маш нууц зэвсэгийг судалж, туршдаг гэх багахан зүйлсийг дурдсан байна. 

51-р бүс

15 Фэйсбүүк

"Америкийн тагнуулын төв газар Фэйсбүүкээс хүмүүсийн хувийн мэдээллийг авдаг" -гэсэн ам дамжсан яриа байдаг нь оргүй биш юм.. Учир нь манай урд хөрш үүнээс л сэргийлж, америкийн сайтууд (facebook, gmail, google, youtube....)-г хаасан байдаг.

Фэйсбүүкээс таны хаяг, утасны дугаар, боловсрол, сонирхол, найзууд, бичсэн мессеж, постуудыг харахад л хангалттай. Энэ мэдээллийг олж авснаар, дүн шинжилгээ хийж, таны талаар ихийг мэдэх боломжтой юм. Дээрээс нь та эдгээр мэдээллээ устгалаа ч, мэдээллийн сангаас бүрэн устахгүй үлддэг байна. Хэрвээ та энэ мөрдлөгөөс өөрийгөө хамгаалахыг хүсвэл ЭНД дарж уншаарай!

Фэйсбүүк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()