Эрчүүдийг галзууруулах дөхдөг 15 зүйл

Гаднаас нь харахад үг дуу цөөтэй юм шиг мөртлөө, заримдаа хүүхэд шиг жижиг зүйл дээр баярлаж, гомддог эрчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх билээ. Тэгвэл тэдний дур хүслийг чухам ямар зүйлс хамгийн ихээр өдөөдөг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

Эрчүүдийг галзууруулах дөхдөг 15 зүйл

1 Эрх чөлөө олгох

Тэд өөрийнхөөрөө байхдаа аз жаргалыг хамгийн ихээр мэдэрдэг. Эр хүн бүрийн дотор "Яаж ч байсан хэн нэгний хараат байхгүй юм шүү!" гэсэн бодол нууцхан байдаг ажээ. Хэрвээ эхнэр/найз охин нь хайртай залуугаа дураар нь байлгахыг зөвшөөрвөл тэдэнд өөрийн эрхгүй баяр баясал тодорч, цусан дахь адреналин нь ихэсдэг. Ингэснээр секс хийх дур хүсэл нь энгийн үеийнхээс илүү нэмэгддэг байна.

Эрх чөлөө олгох

2 Бусдыг халамжлах

Ямар ч эрэгтэй хүнд нүүрэндээ гайхалтай инээмсэглэл тодруулан, бусдад тусламжийн гараа сунгаж буй эмэгтэй халуухан, дур булаам харагддаг болох нь тогтоогджээ. Тэр тусмаа тухайн эмэгтэй ажил мэргэжлийн онцлогоо харуулсан ажлынхаа хувцастай байвал эрчүүд нүдээ унагахгүй байж чаддаггүй гэнэ.

Бусдыг халамжлах

3 Сексийн санаачлагатай байх

Сексийн харилцаа гэдэг хосуудын хувьд хамгийн зүйл билээ. Тиймээс аль аль нь энэхүү чухал харилцаандаа ач холбогдол өгч байх хэрэгтэй юм. Харин эмэгтэй хүн түрүүлж, санаачлагыг гартаа авах үед эрчүүдэд тааламжтай санагддаг бөгөөд дур хүсэл нь илүү өндөр болдог байна.

Сексийн санаачлагатай байх

4 Бүсгүйчүүдийн сээтэн хаялт

Өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийн сээтэн хаялтаас харцаа буруулж чадах эр хүн тун ховор биз ээ. Энэ нь ч судалгаагаар батлагдсан юм. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүн өөрт нь сээтэн хаях үед эрчүүдийн дур хүсэл тэр дорхноо төрдгөөс гадна, секс хийхийг хүсдэг ажээ.

Бүсгүйчүүдийн сээтэн хаялт

5 Хулуутай хоол хүнс

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хулуунд агуулагдах лавандын хатаасан навчны амт болон үнэр эр хүний сэрлийг дээд цэгт нь хүргэдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

Хулуутай хоол хүнс

6 Гэнэтийн сюрприз

Гэнэтийн сюрприз хараад баярладаггүй, бас дургүй хүн гэж энэ хорвоо дээр тун цөөхөн биз ээ. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хайртай залуудаа зориулж, орон дотроо барих сюрпризыг тоохгүй өнгөрч чадах залуу байхгүй болов уу.

Гэнэтийн сюрприз

7 Насанд хүрэгчдийн кино

Насанд хүрэгчдийн кино үзэж буй нийт хүмүүсийн 70 гаруй хувийг эрэгтэй хүмүүс эзэлдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ төрлийн кино үзэхдээ эрчүүд секс хийж байгаагаас өөрцгүй дур хүсэл нь төрдөг гэнэ.

Насанд хүрэгчдийн кино

8 Улаан өнгийн хувцас

Улаан өнгийн ямар ч төрлийн хувцас өмссөн энэ нь эрчүүдийн хараанд өртөх хангалттай нөхцөл болдог байна. Учир нь энэ өнгийн хувцас өмссөнөөр бусдад өөртөө итгэлтэй, бардам бүсгүй гэдгээ батлаж харуулж байгаагаас гадна, илүү дур булаам, гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.

Улаан өнгийн хувцас

9 Урт гар

Эрчүүд урт, сайхан хөл хараад шүүрс алддаг гэж сонсож байсан болохоос биш, урт сайхан гар хараад дур хүсэл нь төрдөг гэж өмнө нь магадгүй та сонсож байгаагүй биз ээ. Тэгвэл Уэльс улсад хийсэн эрдэмтдийн судалгаагаар эрчүүдийн тал хувь нь урт, сайхан гар хараад сэрэл нь тодорхой хэмжээнд хөдөлдөг болохыг тогтоожээ.

Урт гар

10 Дотуур хувцас

Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг илүү тодотгож, дур булаам харагдуулдаг дотуур хувцас энэ жагсаалтанд орохгүй бол өөр ямар хувцас орох билээ. 

Дотуур хувцас

11 Өргөн ташаа

Хачирхалтай сонсогдож байж болох хэдий ч, эрчүүдийн харааг булааж, дур хүслийг нь өдөөдөг зүйлсийн нэгт өргөн ташаа ордог байна. Өргөн ташаатай бүсгүйчүүд эрчүүдэд дур булаам, сайхан өгзөгтэй харагддаг ажээ.

Өргөн ташаа

12 Бүсгүйчүүд

Мэдээж үүнтэй санал зөрчилдөх хүн гарч ирэхгүй биз ээ. Гэвч нэг биш, нэлээн хэдэн бүсгүйчүүдийн тухай энд яригдаж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэд найзуудаараа гадуур цагийг өнгөрүүлж яваа бүсгүйчүүд рүү харцаа чулаадахгүй байж чаддаггүй бөгөөд халуухан охидын хоорондоо хөхрөлдөн, инээмсэглэл тодруулан ярилцаж буй агшин эрчүүдийг галзууруулах дөхдөг гэнэ.

Бүсгүйчүүд

13 Хоёр эмэгтэй

"Эр хүн бүрийн толгойд хоёр эмэгтэйтэй нэгэн зэрэг секс хийж үзвэл яах бол?" гэсэн нууцхан бодол байдаг байна. Ямар нэгэн тохиолдлоор хоёрын хоёр бүсгүйтэй бэлгийн хавьталд орох юм бол, эр хүний дур хүсэл дээд цэгтэй хүртэл хүрэх боломжтой гэнэ шүү.

Хоёр эмэгтэй

14 Сайхан инээмсэглэл

Эмэгтэйчүүдийг хамгийн ихээр чимдэг зүйл бол сайхан инээмсэглэл билээ. Тэднйи сайхан инээмсэглэлгүйгээр энэ ертөнцийг төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Түүнээс гадна эмэгтэй хүний харц унагам, сайхан инээмсэглэлийг харсан ямар ч эр хүнийн дур хүсэл нь хэвийн үеийнхээсээ ялимгүй нэмэгддэг ажээ.

Сайхан инээмсэглэл

15 Эмэгтэйчүүдийн секс тоглоом

Сүүлийн үед +18 тоглоом, хэрэгслүүдийг хүмүүс бэлгийн дур хүслээ хангах зорилгоор худалдан авч, хэрэглэх болсон нь нууц биш юм. Энэ нь мэдээж хэрэг хувь хүний эрхийн асуудал билээ. Харин эмэгтэйчүүдийн авч хэрэглэдэг секс тоглоомууд эрчүүдийн секс хийх хүслийг нь өдөөж өгдөг гэнэ. Үүний учир нь эрчүүдэд "Энэ бүсгүй сексээс бүрэн таашаал авахыг хүсдэг юм байна" гэх бодлыг төрүүлдэгтэй холбоотой ажээ.

Эмэгтэйчүүдийн секс тоглоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()