Энэ хавар моодонд орох 10 хувцас

Хүйтний эрч суларч, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэсэн хаврын өдрүүд айлчилж байна. Үүнийг дагаад охид бүсгүйчүүд маань "Зузаан хувцсаа нимгэлж, загварлаг төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?" хэмээн толгойгоо гашилгаж суугаа биз ээ. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан энэ хавар трэнд болох загварлаг хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, хаврын улиралд дэгжин харагдаарай. 

Энэ хавар моодонд орох 10 хувцас
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бариу урт банзал

Ямар ч хувцаслалтанд төгс зохицох урт, бариу банзал нь галбирыг тодотгож, гоё сайхан харагдуулдаг. Бүсгүй та энэхүү банзлыг сонгож өмсөн, өөрийн сайхан биеэ олонд гайхуулж, гунхалзан алхаарай. Энэ нь таныг сайхан харагдуулахаас гадна өмсөхөд амар, биед тухтай байх болно. Та ямар ч цамцан дээр урт, бариу банзлаа өмсөж болох юм. 

Бариу урт банзал

2 Цагаан цамц

Зүгээр л маш энгийн, элдэв чимэглэл, гоёлгүй цагаан цамц таныг чимж, сайхан төрхийг тань тодотгох болно. Давуу тал нь гэвэл биед маш эвтэйхэн, ямар ч хувцсан дээр зохицно. Та нэвсгэр, бага зэрэг гэрэлтдэг цамц сонгож, хаврын гоёлоо болгоорой. 

Цагаан цамц

3 Өргөн жинс

Өргөн, том жинс нь одоо үеийн охидын номер нэг сонголт болоод байгаа юм. Загварлаг атлаа төгс харагдах тус өмд энэ хавар таны гангараа байх болно. Таны гоо үзэсгэлэнг нэмэгдүүлээд зогсохгүй загварын мэдрэмжийг тань бусдад гайхуулах аж. 

Өргөн жинс

4 Хослол

Таныг илүү өөртөө итгэлтэй, ажил хэрэгч харагдуулах классик өмд, хүрэмний хослолыг өмсөж, хаврын улиралд хамгийн онцгой нь болж харагдаарай. Энэ нь ямар нэгэн уулзалт, хурал зэргээс гадна, хэзээ ч өмссөн таныг төгс харагдуулах бөгөөд халуухан байдлыг тань тодотгоно. 

Хослол

5 Сул даашинз

Үдэшлэг, цэнгүүн, болзоонд явахдаа өмсөх өнгөлөг дэрвэгэр даашинз танд байгаа юу? Хэрэв байхгүй бол нэгийг аваад шүүгээндээ хийж, золгон ирж буй хавар гоёорой. 

Сул даашинз

6 Өндөр өсгийт

Өдөр тутам, албаны уулзалт, баярын арга хэмжээ гээд бүхий л цаг мөчид таны эрхэм анд нөхөр болдог өндөр өсгийтийг шүүгээндээ хийхээ мартаж болохгүй. Энэ нь хөлийг илүү сайхан, урт гоолиг харагдуулдаг төдийгүй эмэгтэйлэг шинж чанарыг тодотгодог. Хаврын улиралд ч мөн та өндөр өсгийт гутлаар гангараарай. 

Өндөр өсгийт

7 Цув

Хаврын улирлыг гоёмсог цувгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тиймдээ ч бүсгүй та өөрт тохирох гоёмсог цувыг сонгож, гоо сайхан төрхөөрөө хүн бүрийг гайхшруулахыг зөвлөж байна. 

Цув

8 "Бомбер" хүрэм

Охидын тэргүүн сонголт болоод байгаа "бомбер" хүрэм нь энэ хавар ч мөн трэнд болох аж. Та өөртөө бага зэрэг томдсон хүрэмийг өмсөж гоёорой. Энэ нь таны загварын мэдрэмжийг бусдад гайхуулахаас гадна дэгжин харагдуулах аж. 

"Бомбер" хүрэм

9 Савхин хүрэм

Дэгжин, загварлаг савхин хүрэм нь аль ч насны бүсгүйчүүдэд сайхан зохидог билээ. Уг хүрмийг өмссөнөөр та үнэхээр дур булаам, загварлаг харагдах аж. Хамгийн гол нь зөв тохируулж өмсөхийг зөвлөе. 

Савхин хүрэм

10 Цагаан пүүз

Ямар ч хувцаслалтанд тохирох цагаан пүүз нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг. Энэ нь хөлд амар байх төдийгүй өдөр тутмын хувцаслалтын гол хэрэглээ болдог билээ. Харин хэзээ ч моодноос гарахгүй тус пүүз нь 2017 оны хавар трэнд болсон хэвээр байх юм. 

Цагаан пүүз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()