1
Үе мөчний өвчин
Давс ихтэй хоол хүнс ихээр хэрэглэснээс болж үе мөчинд давс хуралдаж, өвчлөх шалтгаан болдог аж. Энэ нь хүндэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хөдөлж суухад хүртэл төвөгтэй болгодог байна. Харин үе мөчийг цэвэрлэж, үрэвслээс сэргийлэх зүйл бол будаа юм.
2
Будааг хэрхэн хэрэглэх вэ?
Будаа нь үе мөчинд хуралдсан давсыг хөөж гаргах шидтэй аж.
- Тал аяга усанд 2 халбага будаа хийж орхиорой.
- Маргааш нь будаатай хонуулсан усаа асгаж, шинэ ус хийнэ. Ахин нэг шилэн саванд ус хийж, 2 халбага будаа хийж хонуулаарай.
- 5 өдрийн турш энэхүү аргаа давтаж, шилтэй будаагаа цуглуулаарай. Хамгийн гол нь өдөр бүр будааны усаа сольж байхаа мартаж болохгүй.
- 6 дахь өдөр та хамгийн эхний өдөр бэлтгэсэн шилтэй будаагаа чанаж, ямар нэгэн амтлагчгүй идээрэй.
- Харин суларсан шилэн саванд ахиж будаа хийж орхино.
- Тус аргыг 40 хоногийн турш мөрдөж хэрэглээрэй.
- Та жилдээ нэг удаа энэхүү аргаар үе мөчин дэх давсаа цэвэрлэснээр өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх аж. Ялангуяа хаврын улиралд маш тохиромжтой байдаг.
Цагаан будааг олон өдөр шинэ усанд угааж хонуулснаар "сорбент" буюу шингээгч бодис болон хувирч, үе мөчин дэх илүүдэл давсыг үгүй хийдэг байна.
Энэ нь зөвхөн үе мөчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй биеэс хорт бодисыг гадагшлуулж, эрхтнүүд хэвийн үйл ажиллагааг явуулахад түлхэц болдог аж. Та заавал цагаан будаа гэлтгүй хүүхдийн будааг ч мөн ашиглаж, энэхүү дэглэмийг мөрдөж болох юм.