Английн хатан хааны яхир дүрэм

Үргэлж олны хараанд өртөж байдаг хатан хааны гэр бүлийнхэнд нуугаад байх зүйл байхгүй мэт... Хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авир зэрэг нь олонд үлгэр дууриалал болох ёстой учир хайхрамжгүй байж болохгүйн дээр үргэлж төгс байх ёстой гэсэн дүрмийг баримталдаг байна. Гэвч энэ эрхэм нэр хүндтэй гэр бүлийн баримталдаг өөр бусад олон хачирхалтай дүрмүүд байдаг ажээ. Ингээд хамтдаа сонирхоцгооё.

Английн хатан хааны яхир дүрэм

1 Дор хаяж 6 хэрээ Лондонгийн цамхаг дээр байх ёстой

"Хэрвээ хэрээнүүд цамхагийг орхиж явбал хаант улс сүйрэн мөхнө" хэмээн эртнээс сургасаар ирсэн тул Лондонгийн цамхаг дээр хамгийн багадаа 6 хэрээ байх ёстой гэж үздэг байна. Тиймдээ ч албатууд нь хэрээг халамжилж, тэднийг явуулахгүйн тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг аж. 

Дор хаяж 6 хэрээ Лондонгийн цамхаг дээр байх ёстой

2 "Monopoly" гэх тоглоомыг тоглож болохгүй

"Monopoly" гэх мөнгөтэй холбогдох тоглоом тоглох нь хатан хааны гэр бүлийнхэнд хориотой юм. Энэ нь тэдний хувьд мөрийтэй тоглоомоос өөрцгүй аж.

"Monopoly" гэх тоглоомыг тоглож болохгүй

3 Нялцгай биетэн идэж болохгүй

Хатан хааны гэр бүлийнхнийг далайн бүтээгдэхүүн, тэр дундаа нялцгай биетэн идэхгүй байхыг анхааруулдаг аж. Учир нь үүнд хордсон хүмүүс олон байдаг тул эрүүл аюулгүй байдалдаа анхаарах үүднээс энэхүү дүрмийг гаргасан байна. 

Нялцгай биетэн идэж болохгүй

4 Тэд хурал цуглаан болон залбирал үйлдэхдээ эрэмбээрээ суух ёстой

Тэд ширээнд суухдаа үргэлж нас, зэрэг дэвийн эрэмбээрээ суух ёстой гэх хатуу дүрмийг баримталдаг аж. 

Тэд хурал цуглаан болон залбирал үйлдэхдээ эрэмбээрээ суух ёстой

5 Тэд санал өгөх эрхгүй

Хатан хааны гэр бүлийнхэн ямарваа нэгэн сонгуульд санал өгч болохгүй. Учир нь тэдний санал хүмүүст хүчтэй нөлөөлж, сонгуулийг будлиантуулж мэдэх аюултай байдаг байна. 

Тэд санал өгөх эрхгүй

6 Улс төрийн албан тушаалд сууж болохгүй

Мөн л тэднийг олон нийтийн үзэл бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ гэх үндэслэлээр улс төрийн албан тушаалд суухыг хориглодог.

Улс төрийн албан тушаалд сууж болохгүй

7 Ромын Католик шашинтай хүн хатан хааны гэр бүлд багтах эрхгүй

2011 онд Английн хатан хааны гэр бүлд Ромын Католик шашинтай хүн багтаж болохгүй гэх дүрмийг гаргасан билээ. Энэ нь ханхүү, гүнжүүд Католик шашинтай хүмүүстэй гэрлэж болохгүй гэсэн үг юм. 

Ромын Католик шашинтай хүн хатан хааны гэр бүлд багтах эрхгүй

8 Хааны гэр бүлийнхнээс өөр хүн тэдэнд хүрч болохгүй

Хатан хааны гэр бүлийн гишүүдээс өөр хүмүүс тэдний биед хүрэх хориотой байдаг. Харин олны танил эрхмүүдтэй уулзаж, зураг авахуулах тохиолдолд биед нь хүрэхийг зөвшөөрдөг билээ.  

Хааны гэр бүлийнхнээс өөр хүн тэдэнд хүрч болохгүй

9 Олон нийтэд буруу үлгэр дууриалал үзүүлэхүйц хувцаслаж болохгүй

Тэд үргэлж дээд зэрэглэлийн, тансаг харагдахуйц хувцаслах хэрэгтэй. Олон нийтэд буруу үзэл суртал, ухуулга хийхүйц хувцас өмсөж болохгүй бөгөөд өмсөх хувцсандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог байна. 

Олон нийтэд буруу үлгэр дууриалал үзүүлэхүйц хувцаслаж болохгүй

10 Үслэг эдлэл өмсөж болохгүй

12-р зуунд Хатан хааны гэр бүлийнхэн үслэг эдлэл өмсөж болохгүй гэх хуулийг гаргаж, батлаж байжээ. Харин тус дүрэм нь заримдаа алдагдаж, Хатан хаан хааяа үслэг эдлэл өмсөж олны нүдэнд өртөх нь бий.

Үслэг эдлэл өмсөж болохгүй

11 Өгсөн бэлэг бүрийг баяртай хүлээж авах ёстой

Хэдийгээр тэдэнд таалагдахгүй байсан ч, бусдын өгсөн бэлгийг баяртайгаар хүлээж авах ёстой юм. 

Өгсөн бэлэг бүрийг баяртай хүлээж авах ёстой

12 Хамтдаа аялж болохгүй

Хатан хааны гэр бүлийнхнийг хамтдаа хол замд гарахыг хориглодог байжээ. "Энэ нь гарч болзошгүй аюулаас сэргийлж, титэм залгамжлах хүнгүй болох вий?" гэх айдсаас сэргийлж байгаа нэг хэлбэр юм. Харин сүүлийн жилүүдэд энэхүү дүрэм харьцангуй зөөлөрч, аюулгүй байдал ч сайтар хангагдсан тул тэд хамтдаа хүссэн газар руугаа явах боломжтой болсон билээ. 

Хамтдаа аялж болохгүй

13 Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлэх ёстой

Тэд жил бүр зул сарын баярыг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлж, ард иргэддээ үлгэр жишээ болох ёстой байдаг. 

Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлэх ёстой

14 Хатан хаан хоолоо идэж дууссан бол тэд ч бас дуусгах хэрэгтэй

Хатан хаантай хооллож байгаа хэн ч байсан түүний хийсэн үйлдэл бүрийг дагах хэрэгтэй. Хатан хоолоо идэж дуусгасан бол дуусгаж, идэж эхэлсэн бол эхлэх ёстой гэх дүрмийг баримталдаг байна. 

Хатан хаан хоолоо идэж дууссан бол тэд ч бас дуусгах хэрэгтэй

15 Хатан хааны гэр бүлийн удмын мод

Хатан хааны гэр бүлийн удмын мод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()