Хөмсөгний хэлбэрээр тань шинжье!

Хүн бүрийн хөмсөгний хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин нүүрний бүтцийг тодорхойлж, хүний ерөнхий төрхийг бүрдүүлж байдаг хөмсгөөр тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас хөмсөгний хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй. 

Хөмсөгний хэлбэрээр тань шинжье!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нийтлэг хөмсөг

Дундаж урт, өргөнтэй хөмсгийг нийтлэг хөмсөг гэж нэрлэнэ. Ийм хөмсөгтэй хүмүүс ихэвчлэн даруу төлөв, эелдэг, сайхан ааштай байх бөгөөд сайхан сэтгэлээр хүмүүст тусладаг.

Нийтлэг хөмсөг

2 Урт хөмсөг

Нүдний төгсгөлөөс давж гарсан урт хөмсөгтэй хүмүүс ихэвчлэн нийгмийн амьдралд идэвхитэй, нээлттэй байх бөгөөд олон төрлийн зүйлд хүч үзэх сонирхолтой, адал явдлыг эрэлхийлэх дуртай аж. Мөн асуудал гарсан ч бусдаас тусламж гуйхын оронд өөрөө бүхнийг шийдвэрлэхийг хичээдэг байна. 

Урт хөмсөг

3 Богино хөмсөг

Бусдыг сонсох дургүй, өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг бөгөөд бага зэрэг зөрүүд зантай. Энэ нь тэднийг амжилтанд хүргэх гол гүүр болох нь ч бий. Тууштай, зөрүүд зангаараа бүх саад бэрхшээлийг даван туулж чаддаг. 

Богино хөмсөг

4 Өргөн хөмсөг

Өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэдэг хүмүүс юм. Тэдэнд бусдын юу гэж бодох хамаагүй тул өөрийнхөөрөө бүхнийг шийдвэрлэдэг. Нэг ёсондоо биеэ даасан, хүчирхэг хүмүүс төдийгүй хэн нэгнээс тусламж хүсэх тун дургүй нэгэн гэж ойлгож болно. 

Өргөн хөмсөг

5 Нарийн хөмсөг

Маш сайн сонсогч байж чаддагаас гадна бусдад туслах чин сэтгэлтэй, дулаахан энергитэй хүмүүс юм. Хэрүүл маргаанаас хол байхыг хичээдэг бөгөөд бусдад хар муу санадаггүй. 

Нарийн хөмсөг

6 Өндөр өргөлттэй хөмсөг

Өндөр өргөлттэй хөмсөгтэй хүмүүс мэдрэмжтэй, ухаалаг байдаг. Бусдын итгэлийг дааж чаддаг төдийгүй үргэлж манлайлагч байж, хүмүүст урам зориг өгөх дуртай. Хамгийн гол нь их бардам зантай тул бусдад бууж өгнө гэж үгүй. 

Өндөр өргөлттэй хөмсөг

7 Намхан өргөлттэй хөмсөг

Тэд ямар ч нөхцөл байдалд өөрийгөө аваад гарч чадахуйц сэргэлэн хүмүүс билээ. Ааш зангийн тухайд их хувирамтгай бөгөөд өнөөдөр инээж, маргааш уурлаж, нөгөөдөр уйлж ч мэднэ. Харин тэдний аашийг олж хажууд нь байж чадсан хүн хэмжээлшгүй их хайрыг нь хүртэж, халамжинд нь жаргах аж. 

Намхан өргөлттэй хөмсөг

8 Гурвалжин хөмсөг

Хурц өнцөг бүхий хөмсөгтэй хүмүүс амархан шийдвэр гаргаж, бодлогогүй аашлах нь бий. Гэхдээ тэд үүрэг хариуцлагаа ухамсарласан, олон төрлийн чадвартай бөгөөд бусдыг удирдаж, аливааг зохион байгуулах авьяастай.

Гурвалжин хөмсөг

9 Дугуй хөмсөг

Сайхан сэтгэлтэй, халамжтай хүмүүсийн хөмсөг ихэвчлэн дугуйрсан хэлбэртэй байдаг. Тэд яг л бусдын төлөө төрсөн мэт хүмүүст анхаарч, чадах чинээгээрээ тус хүргэхийг зорьдог. Тиймдээ ч олны дунд нэр хүнд сайтай, хүндлэгдэж явдаг байна. 

Дугуй хөмсөг

10 Шулуун хөмсөг

Шударга зан чанар, нүүрэмгий байдал бол тэдний нэрийн хуудас гэж хэлж болно. Өөрт таалагдахгүй зүйлсээ шууд хэлж, үзэл бодлоо хэнээс ч эмээлгүй илэрхийлдэг. Тэд ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө байж чаддаг хүчирхэгээс гадна, өөртөө итгэлтэй. 

Шулуун хөмсөг

11 Ташуу хөмсөг

Хүчирхэг, хурц зан ааштай хүмүүс ташуу хөмсөгтэй байдаг. Тэд амьдралаас юу хүссэнээ авч чадахуйц зоригтой, тэвчээртэй бөгөөд нэг зүтгэсэн бол хэзээ ч бууж өгдөггүй. Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд хайр дурлалд төдийлэн анхаарлаа хандуулдаггүй. 

Ташуу хөмсөг

12 Шингэн хөмсөг

Хөмсөг багатай хүмүүсийг тодорхойлоход бэрх байдаг. Тэд өөртөө итгэлтэй, чадварлаг боловч тийм ч нээлттэй биш юм. Өөрийн хийх ёстой зүйлээ хийж, хичээнгүй сурч, ажиллаж хөдөлмөрлөхийг эрхэмлэдэг байна.

Шингэн хөмсөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()