Айл өрх болон албан газруудын хувьд дээрх зурганд үзүүлсэн ургамал, цэцгийг ихэвчлэн өрөө, тасалгаандаа тавьдаг бөгөөд эдгээр нь агаарыг цэвэршүүлээд зогсохгүй, эерэг, гэгээлэг энергийг өөрөөсөө цацруулж, эргэн тойрон дахь муу, сөрөг зүйлсийг хөөдөг байна.
1
Хэрхэн арчилж, ургуулах ёстой вэ?
Ургамал, цэцгийг арчилж, ургуулах нь сонсоход амар хялбар санагдаж байж болох хэдий ч, цаг зав болон нэлээдгүй ажиллагаа шаарддаг ажил юм. Харин та доорх хүснэгтийг харж, ургамал, цэцгээ арчилж байгаарай. Ингэвэл удаан хугацаанд амьдрахаас гадна, ямар нэгэн асуудал тулгарахгүй ажээ.
2
Тусгай тэмдэглэгээнүүдийн тайлбар
Та бүхэндээ зориулан нэг цэцгэн дээр жишээ авч хэрхэн арчилж, ургуулах ёстой болохыг хүргэе.
- Айл бүрт элбэг байдаг "Ногоон сонгино"-р жишээ авъя.
- Хүснэгтээс харахад ногоон сонгиныг ихэвчлэн наранд сайтар байлгах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
- Мөн хатахаас сэргийлж хангалттай их хэмжээгээр услах хэрэгтэй.
- Савных нь хэмжээ өргөн нь 30 см, урт нь 40 см байвал илүү тохиромжтой.
- Хөрсний хувьд шавар, элс, ялзмаг аль нь ч болно..
- Аз болоход "ногоон сонгиныг" ямар нэгэн шавьжнаас үүдэлтэй үхнэ гэж айх хэрэггүй ажээ.
Цэцэг ургуулахдаа анхаарах зүйлс:
- Цэцэг бүр нарны гэрэлд 6-8 цаг байлгах
- Цэцэгнүүдийнхээ байрлалыг сольж байх
- Цэцэг, ногоо бүрт тохируулан услах
- Шарласан навчийг нь байнга авч хаях
- Навчийг тайрч, богиносгохдоо анхааралтай байх