1. Хэрвээ асуудлыг шийдвэрлэж чадвал санаа зовох зүйл нэгээхэн ч үгүй мэт санагдах хэдий ч, амьдралд зарим нэг асуудал байх нь илүү сонирхолтой, адал явдалтай болгодог.
2. Ямар нэгэн зүйлийг хийж, бүтээхийг хүсч байгаа бол сайн бодож төлөвлө. Харин хийж, бүтээснийхээ дараа бодохоо зогсоох хэрэгтэйг сана.
3. Явж буй нэгнийг бүү хорь. Ирж буй нэгнийг бүү хоригло.
4. Хурд гэдэг бол удаанаар зөв хөдлөхийг хэлж байгаа юм.
5. Муу найзтай явснаас сайн дайсантай байсан нь хавьгүй илүү дээр.
6. Хүн бүрт алдаа дутагдал байдаг. Харин түүнийгээ засах уу, эс засах уу гэдэг нь тухайн хүний сонголт юм.
7. Хүсэл мөрөөдөл, зорилготой хүмүүс л амжилтанд хүрдэг.
8. Эр, эм хоёр нэгнийхээ гар, нүд нь байх ёстой. Уйлах үед гар нулимсыг арчиж өгч, гар өвдөх үед нүд түүнийг олж харна.
9. Буян, нүгэл үйлдсэн гэж ялгалгүй нар хүн бүрийн дээрээс тусдаг.
10. Намгийн мэлхий далайн сайхныг мэддэггүйн адил, зарим хүмүүс өөрийнхөө боломж, бололцоог бүрэн үнэлж чаддаггүй.
11. Амжилтанд хүрэх аялал энгийн нэг алхмаас эхэлдэг.
12. Хүн бүр биед муу гэдгийг мэдсээр байж бор дарс уудаг. Мөн биед сайн гэдгийг мэддэг атлаа эрүүл хооллохоос зугтдаг.
13. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд хурц илд нуугдаж байдаг. Харин түүнийг хэзээ, хэнд зориулж гаргаж ирэхээ хүн өөрөө шийддэг.
14. Сайхан цэцэгс болгон хоргүй жимстэй байдаггүй.
15. Өөртөө итгэлтгүй хүн сайхан даашинз өмслөө ч, хэний ч харааг булааж чадахгүй.
16. Нүүрэн дээрх сорвиос илүү сэтгэлийн сорви хүчтэй байдаг.
17. Хэн ч нойрондоо дийлэгдэн хэвтэж байхдаа хожим хойно үүрд хэвтэнэ гэдгээ ухамсарладаггүй.
18. Зузаан хувцас өмслөө гээд аз жаргалгүй бол хүйтэнд даарна. Харин олигтой зузаан хувцасгүй ч, аз жаргалыг амьдралаас мэдэрч байгаа бол хэзээ ч даарахгүй.
19. Алдах уу, онох уу гэдэг нь хэн нэгний бус, зөвхөн таны өөрийн сонгох сонголт байдаг.
20. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол, сайтар төлөвлөгөө боловсруул.
21. Хэн нэгэнд шууд итгэл алдрахаасаа өмнө бүхнийг сайтар эрэгцүүлж бай.
22. Хийж чадах зүйлээ л хий. Энэ хорвоогийн бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй.
23. Шударга ёс ямар ч нөхцөлд ялалт байгуулдаг.
24. Уучлал, хайр энэрэл гэр бүлийг аз жаргалд бялхуулдаг.
25. Бусдыг хараад атаархаад сууж буй нэгэн тэднээс нэг алхам хоцорч байгаагаа хожим мэддэг.
26. Цаг хугацааны эрхээр юмс бүхэн өөрчлөгддөг.
27. Сармагчингуудад модноосоо буух шаардлага гардгийн адилаар хүн бүхэнд хийхгүй гэж бодсон зүйлээ хийх үе гарч ирдэг.
28. Хүйтэн цай, хүйтэн будаа идэх нь хүнийг дааруулдаггүй. Харин сэтгэл рүү чулуудсан хүйтэн үгс хүнийг хамгийн ихээр дааруулдаг.
29. Өнөөдрөөс хүсэл тэмүүллийнхээ төлөө урагшлахгүй бол, энэ хэвэндээ байсаар байх болно.
30. Хэрвээ эмэгтэй хүн нэг хүсэх л юм бол юу ч хийхээс буцдаггүй.
31. Хэн нэгнээс ямар нэгэн зүйлийн талаар асуухаасаа ичих нь жинхэнэ ичингүйрч байгаагийн шинж биш юм. Харин одоог хүртэл айдсаа ялан дийлж чадахгүй байгаа нь жинхэнэ ичгэвтэр хэрэг.
32. Муу бодол сайн үр дагаварт хүргэдэггүй.
33. Бороо шивэрч, цас хаялахад сэтгэл чинь хөдөлж байвал өөрийгөө амьд байна гэж ойлгож болно.
34. Хүн бүрийн сэтгэлд гол урсаж байдаг. Харин тэрхүү гол үерлэх үед хэн нэгэн үрэгдэж мэдэх юм.
35. Өөрийгөө таньж мэдэхийн тулд өрөөл нэгнээс тусламж бүү хүс. Хэн болохыг чинь дотор хүн тань хэлээд өгөх болно.