Хөдөөгийн нойтон замд хэрхэн машинаа жолоодох вэ?

Хөдөөгийн нойтон замд их хурдтай явах, гэнэт огцом эргэх, өгсүүр өөд зогсох явдал байж болохгүй. Хурдыг нэмэгдүүлэх тоормослохдоо огцом биш зөөлөн хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвэл машины дугуй хий эргэж болно. Иймд жолооч та бүхэндээ зориулан хөдөөгийн нойтон замд машин жолоодохдоо юуг анхаарах талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хөдөөгийн нойтон замд хэрхэн машинаа жолоодох вэ?

1

Ер нь нойтон хөрсөн зам дээр тоормослохдоо арааг салгадгүй журамтай. Машиныг гулгаж шарвуулахгуйн тулд хэвгий биш замыг сонгож явах хэрэгтэй.

2

Хөрсөн замд хуучин машин явж байсан мөр нь шинийг бодвол нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Хуурай хөрсөн замд ч гэсэн гэнэтийн саад тохиолддог учир хурдыг харагдацын хэмжээгээр бууруулж саадыг туулж болно.

3

Нойтон замд их хурдтай явах, гэнэт огцом эргэх, өгсүүр өөд зогсох явдал байж болохгүй. Хурдыг нэмэгдүүлэх тоормослохдоо огцом биш зөөлөн хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвэл машины дугуй хий эргэж болно. Ер нь нойтон хөрсөн зам дээр тоормослохдоо арааг салгадгүй журамтай.

4

Машиныг гулгаж шарвуулахгүйн тулд хэвгий биш замыг сонгож явах хэрэгтэй. Хөрсөн замд хуучин машин явж байсан мөр нь шинийг бодвол нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг.

5

Хуурай хөрсөн замд ч гэсэн гэнэтийн саад тохиолддог учир хурдыг харагдацын хэмжээгээр бууруулж саадыг туулж болно. 

6

Хөдөөгийн замд гүн хонхор, овон товон, суваг шуудуу, нялцгай ба хуурмаг хөрс, цас хунгарласан хэсэг болон бусад саадыг даван туулах хэрэгтэй болдог. Замд тохиолдох бартаа саадыг давж туулаг аргыг сонгох явдал тэдний шинж чанараас хамаарна.

7

Замд тохиолдох бартаа, нэвтрэхэд хялбар биш хэсгийг бололцоо байвал тойрч гарах тийм бололцоо байхгүй бол бартаа замын түвшинээс доогуур байгаа үед ташуулдаж, харин замын түвшинээс дээш байвал эгц гарах хэрэгтэй юм.

8

Мөрний гүн ховилыг дугуйнуудын хоорондуур өнгөрөөнө. Хэрэв зам нялцгай нойтон бол мөрний дагтаршсан ховил нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Мөрний ховилоор явах үедээ туулж чадахуйц тийм арааг сонгосон байвал зохино. 

9

Хонхрыг нэвтрэхдээ дөхөж очоод, тоормослон хурдыг бууруулаад хүндрүүлсэн араандаа залгана. Урд дугуй хонхор луу орохын зэрэгцээ хаазыг нэмнэ. Урд дугуй саадыг туулж гарсны дараа хойд дугуйг хонхорт ортол дахин зөөлөн тоормосолно.

10

Бартаанд дөхөж очоод хурдыг бууруулж хүндрүүлсэн араанд шилжүүлэх, гүвгэр дээр гарах үедээ хаазыг нэмж, урд дугуйг гүвгэрт гарахын хамт авцуулах холбоог салгаж уруу зөөлөн бууна. Хойд дугуйг мөн тийм байдлаар гаргаж буулгана.

11

Огцом эрэгтэй сувгийг гатлахын өмнө сайтар үзнэ. Эргийг малтах багажаар нурааж, хөрсийг сувагт хийнэ. Хэрэв энэ нь хангалтгүй бол сувагруу дүнз, гишүү, чулуу буюу бусад ойр байгаа материалыг хийнэ.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()