Хүн төрөлхтний хувь заяаг өөрчилсөн түүхэн давхцлууд

Дэлхийн түүхэнд маш олон хачирхалтай үйл явдлууд болж өнгөрсөн байдаг. Харин итгэхэд бэрх давхцлууд болон учир битүүлэг шалтгаануудын улмаас хүн төрөлхтний хувь заяа бүхэлдээ эргэж, тэс өөрөөр бичигдсэн тохиолдлууд чамгүй олон байдаг ажээ. Иймд бид та бүхэндээ хамгийн төсөөлж ч байгаагүй үр дүнг дагуулсан түүхэн давхцлуудыг хүргэж байна.

Хүн төрөлхтний хувь заяаг өөрчилсөн түүхэн давхцлууд

1 Газарт унасан солир болон Христийн шашин

Христийн шашныг дэлгэрүүлж, олон нийтэд сурталчилсан болон үүнд итгэж, шүтэн бишрэх болсон хүмүүсийг барьж авахаар элч Пол, Сири улсын Дамаскус хотыг зорьсон байна. Харин түүнийг замдаа явж байхад тэнгэрээс маш тод гэрэл бууж ирэн, аймшигт чимээ гарчээ. Үүнийг харсан Полын нүд 3 хоногийн турш юу ч харж чадахгүй байсан боловч, Христийн шашныхантай уулзмагцаа хараа орсон байна. Иймд Пол "Бурхан гэж байдаг юм байна. Тэд үнэхээр хүчтэй юм байна." хэмээн хүн болгонд тарааж, итгүүлснээр Христийн шашин улам бүр түгэн дэлгэрэх үндэс тавигдсан гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ түүний харсан бурхны гэрэл нь солир байсан бөгөөд түр хугацаанд нүд нь цочролд ороод сэргэхэд  Христийн номлогчидтой таарсан аж. 

Газарт унасан солир болон Христийн шашин

2 Буруу орчуулга болон атомын бөмбөг

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 сарын 6-нд АНУ, Хирошима хотын дээр атомын бөмбөг хаясан бөгөөд үүний уршгаар 129,000 эгэл жирийн ард иргэд амь насаа алдсан байдаг. Япончууд Сувдан эрэгт бөмбөг хаясны улмаас Америкчууд хариугаа авч Хирошимаг дэлбэлсэн гэж үздэг. Харин үүнийг өөр нэг хувилбараар тайлбарладаг бөгөөд Япон улсад бууж өгөх "Потсдамын тунхаглал"-ыг тулган шаардахад тус улсын удирдагч Кантаро Сүзүки (Kantaro Suzuki) хариу болгож “Mokusatsu” буюу "Хэлэх үг алга" хэмээн хариулсан аж. Гэвч үүнийг Америкчууд өөр нэгэн утга болох "Эсэргүүцэж байна" хэмээн буруу ойлгож, 10 хоногийн дараа Хирошима, Нагасаки хотуудад бөмбөг хаясан гэдэг. Тэрхүү үгийг олон салаа утгатай байсан гэж хэн мэдэх билээ.

Буруу орчуулга болон атомын бөмбөг

3 Титаникийн сүйрэл

Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт "Титаник" хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө энэхүү аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Энэхүү хөлөг онгоцны багийнхан дурангаа ашиглаж, мөсөн уулыг харж чадаагүйн улмаас мөргөж, осолдсон гэж үздэг. Үнэн хэрэгтээ тус хөлгийн ахмадын туслах Дэвид Блэр (David Blair) нь хөлөг онгоц далайд гарахаас хэдхэн хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд харамсалтай нь тэрээр  дуран хийсэн сейфний түлхүүрийг харгалзах хүнд нь буцааж өгөхөө мартчихсан ажээ. Харин дуран байсан бол тэд  мөсөн уулыг арай эрт харж онгоцны замыг өөрчлөн, тойрч гарах боломж байсан төдийгүй олон мянган хүн амь насаа алдах аюултай нүүр тулахгүй байжээ. Тиймдээ ч энэхүү түлхүүр нь дуудлага худалдаагаар 90,000 долларын үнэ хүрч, нэгэн Хятад эр худалдаж авч байжээ.

Титаникийн сүйрэл

4 Пенициллин

Пенициллин нь бактерийн эсрэг гаралтай өвчин, эмгэгүүдийг анагаах хүчин чадалтай хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэй эм, бэлдмэл юм. Шотландын шинжлэх ухааны эрдэмтэн Александр Флеминг (Alexander Fleming) бактерийн нэгэн хэлбэр болох "стафилокок"-ийг пластик тавганд хийж өрөөндөө орхиод, 2 долоо хоногийн дараа эргэж ирэн харсан байна. Гэтэл өнөөх тавганд хөгц бий болсон байсан бөгөөд эрдэмтэн үүнээсээ санаа аван, бактерийн эсрэг үйлчилгээтэй пенициллинийг зохион бүтээх ажилдаа оржээ.

Пенициллин

5 Берлиний хана

1989 онд Зүүн Германы хотын дарга Гюнтер Шабовски (Günter Schabowski) хэвлэлийн бага хурал зарлаж, Берлиний ханыг даван гарах тухай хуулинд бага зэрэг өөрчлөлт оруулах тухай тайлбарлажээ. Тэрээр "Хилийн Шалган Нэвтрүүлэх" цэгийг нээх тухай эрх баригчдын шийдвэрийг мэдээллэхэд гайхаж хоцорсон сэтгүүлчид “Хэзээ энэ бүхнийг хэрэгжүүлж эхлэх вэ?” гэсэн асуултад тэрээр: “Маш яаралтай" гэж хариулсан аж. Хэвлэлийнхэн түүний ярилцлагыг хэвлэж, олонд мэдэгдсэнээр Берлиний ханыг богино хугацаанд нураасан байдаг. Сэтгүүлчийн асуусан асуулт, түүний санамсаргүй хэлсэн ганцхан үгний давхцал нь дэлхийн түүхийг өөрчилсөн билээ. 

Берлиний хана

6 Аюулгүйн шил

1903 онд шинжлэх ухаанч Эдуард Бенедиктус (Eduard Benedictus) шалан дээр шилэн саваа унагахад хагарч бутрах биш зүгээр цуурч, хоорондоо бэхлэгдсэн байв. Тэрээр үүнээс санаа авч хоёр шилний голд "целлюлоз нитрат" гэх бодисыг түрхэж наасан бөгөөд улмаар салхины шилийг зохион бүтээжээ. 

Аюулгүйн шил

7 Наполеон болон Франц улс

Түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэгэнд зүй ёсоор багтдаг Наполеон Бонапарт (Napoleon Bonapart)-ийн дайны бодлого нь Францын цэргийн хүчийг ердөө 10-хан жилийн дотор хөл дээр нь тогтоож, хүчирхэгжүүлсэн юм. 1799 онд Напелеон төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө консулаар томилжээ. Харин үүнээсээ ердөө 5 жилийн дараа Францын эзэн хаанаар өргөмжлөгдсөн байдаг. 1804-1814 оны хооронд улсынхаа цэрэг армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, олон арван тулаанд ялалт байгуулснаар Европ тивд ноёрхож байсан билээ. Харин тэрээр цэвэр Франц хүн биш гэдгийг та мэдэх үү? Тэрээр Корсик аралд мэндэлсэн бөгөөд 9 настай байхаасаа Франц хэл сурсан гэдэг боловч түүний судсаар Франц цус гүйдэггүй аж. Түүний эцэг эх нь Италийн цагаач төдийгүй хэрэв тэдний амьдардаг арлыг Францууд өөрийн нэр дээр болгоогүй бол түүхэнд Наполеон гэх хүн тодоор бичигдэн үлдэх байсан уу гэдэг нь эргэлзээтэй юм.

Наполеон болон Франц улс

8 Рентген туяа

1895 онд Германы физикч Вильгельм Рентген (Wilhelm Roentgen) нь нэгэн шинэ гэрлийг олж нээжээ. Тэрээр тус гэрлийнхээ шинж чанарыг шалгахын тулд эд зүйлс дээр тусгаж үзээд балмагдсан байна. Учир нь тухайн гэрэл түүний гар дээр тусмагцаа араг ясыг нь харуулж байсан юм. Харин үүнийг хөгжүүлж, өнөөдрийн бидний сайн мэдэх рентген туяа болгожээ.

Рентген туяа

9 Константинополь хот

Ромын эзэнт гүрний нийслэл гэгдэж байсан Константинополь хот нь олон зуун жилийн турш бүслэлтэнд орж байсан ч ялалт тэдний талд шийдэгддэг байв. Харин 1453 онд Туркуудтай тулалдаад эзлэгдсэн байдаг билээ. Тус ялагдлын хамгийн том шалтгаан нь хотын хананы нэгэн нууц хаалга онгойсон явдал юм. Дайны дундуур тус хаалга үл мэдэгдэх шалтгаанаар онгойж, Туркууд түрэмгийлэн орж ирсэн аж. Хачирхалтай нь уг хаалга яагаад онгорхой байсныг нотолж чадалгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Константинополь хот

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()