Насандаа тохируулан хэрхэн зөв амьдрах вэ?

Амьдрал гэдэг нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрдөг билээ. Энэ богино хугацаанд аль болох өвчин зовлон тусалгүй, эрүүл саруул, урт удаан амьдрахыг хүн бүр хүсдэг нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ өөрсдийнхөө амьдралын хэв маягийг өөрчилж, зөвхөн эрүүл амьдралыг хэвшүүлэх гайхалтай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Насандаа тохируулан хэрхэн зөв амьдрах вэ?

1 Босох цаг

20 насанд: Энэ насанд өглөөний 09:30 цагт орноосоо босоход илүү тохиромжтой. Учир нь энэ насанд сэрүүн байх үеийн даавар унтах үеийн даавраас сайн ажилладаг.

30 насанд: 08 цаг 10 минут. Хэрвээ та 30 настай бол таны биологийн цаг өглөөн маш сайн ажилладаг горимд очсон гэж ойлгож болно.

40 насанд: 07 цаг 50 минут. Өглөө эрт сэрж байгаа юм шиг боловч, 40 насанд хүний биологийн цаг яг энэ үед сэрж, хангалттай нойр авсан дохиог өгдөг байна.

50 насанд: Хүний бие энэ наснаас эхлэн унтах цаг нь үе шаттайгаар буурдаг. Ихэнх 50 настай хүмүүс өглөөний 07:00 цагт сэрдэг.

60 нас: Нарны элч дулаанаас байхаас гадна, хүний биед сайн нөлөө үзүүлдэг гэдгийг таны махбодь өөрөө мэдэрдэг учраас 06:30 цагт сэрдэг. Өглөө нар мандахтай зэрэгцэн, орноос босох нь танд эргээд хүүхэд болсон мэт сайхан сэтгэгдлийг төрүүлэх болно.

Босох цаг

2 Өглөөний цай

20 нас: 10:00 цаг. Залуу хүмүүс зарим үед өглөөний цайгаа уулгүй орхидог. Учир нь дөнгөж боссоны дараа тэдэнд өлсөх мэдрэмж төрдөггүй. Тиймээс сэрснээс хоёр цагийн дараа та заавал өглөөний цайгаа уугаарай.

30 нас: 08:40. Энэ бол 30 насныханд хоолоо идэх хамгийн тохиромжтой цаг юм.

40 нас: 08:20. Уураг сайтай өглөөний цай уух нь 40 насныханд нэн хэрэгтэй бөгөөд ойр ойрхон өлсөх мэдрэмжийг дарж өгдөг байна.

50 нас: 07:20. 40 нас өнгөрсний дараа таны биеийн бодисын солилцоо 5%-иар буурдаг. Тиймээс энэ цаг бол өглөөний цайгаа уухад хамгийн тохиромжтой үе юм.

60 нас: 07:00. Хэт их уураг, калори авалгүйгээр мөн өлсөхгүйгээр идэж болох хамгийн тохиромжтой өглөөний цай болох нэрс жимсийг идэж байгаарай.

Өглөөний цай

3 Ажиллаж эхлэх

20 нас: Өдрийн 12:00 цаг залуу хүмүүсийн хамгийн үр бүтээмж өндөртэй цаг юм. Та 12:00 цагаас орой хүртэл ажиллахад эрч хүчээ алдахгүй ажиллаж чадна.

30 нас: 10:40. Бага үдэд 30 настай хүмүүсийн ажлын бүтээмж нэмэгддэг.

40 нас: 10:20. 40 насныхан шөнөдөө сайн нойр авч чадсан бол төдий чинээ ажлын бүтээмж нь нэмэгддэг аж.

50 нас: 09:30. Энэ цагт ажлын бүтээмж, тархины үйл ажиллагаа дээд цэгтээ хүрсэн байдаг.

60 нас: 09:00. Бусад цагуудаас илүү мэдээллийг хүлээж авах чадвар өндөр байна.

Ажиллаж эхлэх

4 Өдрийн хоол

20 нас: 15:30. Хэдий өдрийн хоол тань оройтсон байсан ч, та зайлшгүй идэх хэрэгтэй.

30 нас: 14:10. Өдрийн энэ цаг хүртэл та хоол идэхээ хойшлуулсан бол таны бие цусан дахь сахарын нөөцийг ашиглаж эхэлдэг. Ингэснээр таны бие загатнаж эхэлнэ.

40 нас: 13:50. Энэ цагт хооллох нь эрч хүчийг нэмэгдүүлж өгдөг.

50 нас: 13:00. 50 насныхан энэ цагт хангалттай хооллох нь унтах цаг хүртэл эрч хүчийг хадгалж өгдөг.

60 нас: 12:30. 60 буюу түүнээс дээш насныхан 11-13 цагийн хооронд хооллоход тун тохиромжтой. Учир нь энэ үед амтлах мэдрэмж дээшилнэ.

Өдрийн хоол

5 Дуг хийх

30 нас: 15:40. Ердөө 20 минутыг унтаж өнгөрөөвөл алдсан эрч хүчээ хурдан хугацаанд нөхөж чадна.

40, 50, 60 нас: 14:00. Хүн бүр өдрийн хоолны дараа бага зэрэг ядардаг. Харин 60 насныхан кофе эсвэл анхилам үнэртэй цай ууж бага зэргийн нойр авах хэрэгтэй.

Дуг хийх

6 Идэвхтэй дасгал хөдөлгөөн

20 нас: 17:00. Энэ цагт залуучуудын эрч хүч өдрийн цагаас ч идэвхтэй болсон байр нь бий.

30 нас: 19:00. 30 насны хүмүүсийн булчин өдрийн төгсгөлд маш сайн ажилласаар байдаг.

40 нас: 20:40. Дасгал хөдөлгөөн хийх нь 40 насныханд цусны эргэлт сайжруулах, хөгшрөлтөөс сэргийлэхэд тустай.

50, 60 нас: 20:00. Энэ цагт цэцэрлэгээр зугаалах, йогоор хичээллэх хэрэгтэй.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн

7 Ажлаа дуусгах

20 нас: 20:00. Залуучууд үүнээс ч олон цагаар ажиллах чадвартай ч хүний бие унтаж амрах нь зайлшгүй шаардлагатай билээ.

30, 40 нас: 18:40. Өдрийн хоолыг хэр их оройтож идсэнээс ажлаа дуусгах цаг нөлөөлдөг гэж үзэж болно.

50 нас: 17:30. Биологийн цагаар энэ цагийг ажлаа дуусгахад хамгийн тохиромжтой үе гэж үздэг.

60 нас: 17:00. Хэрвээ та энэ цагт ажилласаар байгаа бол хамаг эрч хүчээ алдахаас өмнө гэртээ харих хэрэгтэй.

Ажлаа дуусгах

8 Электрон бараа ашиглах

20 нас: 20:30. 20-иод насныхан энэ цагт эрч хүчтэй хэвээр байдаг тул чөлөөт цагаа хүссэн зүйлээ хийж өнгөрүүлдэг.

30 нас: 22:00. Унтах цаг чинь хэдийн болжээ. Сайхан амраарай!

40, 50 нас: 21:30. Нүүрэн дээр тусах дэлгэцийн гэрлээ унтраагаад орондоо ороорой.

60 нас: 21:00. Энэ цагт таны нүд хэт мэдрэмтгий болсон байгаа учраас эртхэн унтаж амрахыг хичээгээрэй.

Электрон бараа ашиглах

9 Оройн хоол

20 нас: 21:30. Хэрвээ танд шөнийн туршид эрч хүч хэрэгтэй байгаа бол энэ цагт оройн хоолоо идэхэд буруудахгүй.

30 нас: 20:10. Ажил тарсны дараа оройн хоол идэх нь 30 насанд хамгийн тохиромжтой.

40 нас: 19:40. Энэ цагт хоолоо идсэн бол та унтахын өмнө хоолоо хангалттай шингээж чадна.

50 нас: 19:00. Яг энэ цагт тогтмол хооллох нь цусан дахь холестерины хэмжээг барьж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

60 нас: 18:30. Хэдий чинээ эрт хоол иднэ төдий чинээ цээж хорсох, ходоод хямрах эрсдлийг бууруулна.

Оройн хоол

10 Бэлгийн харьцаанд орох

20 нас: 15:00. 20 нас гэдэг бол сексийн харьцааны хамгийн оргил үе юм. Хэрвээ бэлгийн харьцаанд орохоор төлөвлөж байгаа бол тус цагийг сонгохыг зөвлөе.

30 нас: 08:20. Өглөөний энэ цагт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль альных нь сэрэл бусал үеэс илүү их хөдөлдөг.

40 нас: 22:20. Оройн арван цагт хийсэн секс 40 насныханд маш сайн амралт болдог байна.

50 нас: 22:00. Өглөө бэлгийн дур сонирхол хөдлөх боловч энэ насныханд үдшийн цагаар бэлгийн харьцаанд орох нь илүү байдаг ажээ.

60 нас: 20:00. Оройн хоол идсэний дараа бэлгийн харьцаанд орох нь 60 настай хүмүүсийн хувьд илүү дээр аж. Учир нь унтах үед гэдэс дүүрэх, хэт цатгалдсан мэдрэмжгүй таатай амрах боломжтой болдог байна.

Бэлгийн харьцаанд орох

11 Согтууруулах ундаа хэрэглэх

20 нас: 11:00. Залуучуудад өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө бол орондоо орохоос 4 цагийн өмнө тохирсон хэмжээнд согтууруулах ундаа уухыг зөвлөж байна.

30 нас: 20:20. Энэ насанд хүний элэг согтууруулах ундааг маш сайн шүүх чадвартай байдаг.

40, 50 нас: 18:00. 40 насанд хүний элэгний үйл ажиллагаа согтууруулах ундааг шүүхдээ арай удааширсан байдаг. Тиймээс аль болох орондоо орохоос олон цагийн өмнө уухыг зөвлөе.

60 нас: 18:00. Хэрвээ та уухыг хүссэн бол цатгалан гэдэстэй уугаарай. Гэхдээ энэ насанд согтууруулах ундаа тийм ч сайн биш гэдгийг санахад илүүдэхгүй юм.

Согтууруулах ундаа хэрэглэх

12 Унтах

20 нас: 01:00. Унтахаасаа цагийн өмнө ухаалаг утас, таблет зэргээ унтраах хэрэгтэй.

30 нас: 11:20. Энэ цагт унтаж амрах нь маш сайн амралт болж өгөх ба сайхан зүүд зүүдлэхэд нэн тустай байдаг.

40 нас: 11:30. Хэт их оройтолгүй орондоо орохыг зөвлөж байна.

50, 60 нас: 10:00. Унтахын өмнө ном унших эсвэл дуртай зүйлээ хийх нь таны тархинд сайн дасгал болж өгдөг. Ингэснээр таны ой тогтоолт хэвийн ажиллана гэсэн үг юм.

Унтах

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()