1
Их тайван, уурлаж бухимдах нь ховор бөгөөд бодит байдалтай эвлэрч чаддаг хүн юм. Эд мөнгө бус эрдэм мэдлэгт анхаарлаа хандуулж, даруу төрхөөр өөрийгөө чимж явдаг ухаалаг нэгэн аж.
2
Кет өмсдөг хүмүүс ихэвчлэн инээд хөөрөөр цалгисан, эерэг энергитэй байдаг. Тэд энгийн зүйлсэд дуртай бөгөөд гэнэн томоогүй хүүхэд шиг ааштай. Бусдын арга эвийг хурдан олж чадах төдийгүй хаана ч байсан өөрийгөө аваад явчих чадалтай юм.
3
Гоё ганган зүйлсэд дурлаж, гоо сайхан төрхөө тодотгох дуртай бүсгүйчүүд загварлаг, чамин өндөр өсгийтийг сонгож өмсдөг байна. Тэд хүсэл эрмэлзлэлтэй байж, гялалзсан ирээдүйг мөрөөдөж явдаг байна.
4
Бусдын юу гэж бодох тэдэнд огт хамаагүй бөгөөд зөвхөн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Эрх чөлөөг хүсч, хэн нэгнээс хараат байхыг үзэн яддаг хүмүүс юм.
5
Сэтгэл хөдлөл, уур бухимдал ихтэй хүмүүс байх нь элбэг. Маш мэдрэмтгий бөгөөд гаднаасаа хүчирхэг харагдах хэдий ч, дотроо эмзэг, багахан асуудалд санаа зовниж, шаналж явдаг байна. Хамгийн гол нь тэд олон ааштай төдийгүй бусадтай учраа олох тал дээр бага зэрэг асуудалтай аж.
6
Яриасаг, дээрээс нь бодлогогүй ярьдаг, гэнэн цайлган хүмүүс лакан, гялалзсан гутлыг өмсөх дуртай байдаг. Тэд эерэг энергитэй байх бөгөөд хүн бүхний хайрыг татаж чаддаг байна.
7
Үүрэг хариуцлагаа ухамсарласан, ажил хэрэгч, чадварлаг бүсгүйчүүд уг гутлыг өмсөж, гоёдог байна. Тэд хэзээ ч аливаа зүйлсийг дутуу хийж орхидоггүй бөгөөд илүү дутуу зүйлс ярьж явдаггүй. Хэн нэгний итгэлийг алдалгүй хэлсэн үгэндээ хүрч чаддаг нь хүн бүхэнд таалагддаг.
8
Өөртөө итгэл дүүрэн, бардам хүмүүс юм. Үргэлж олны анхаарлын төвд байх төдийгүй удирдан зохион байгуулах чадвар өндөртэй, хүчирхэг бүсгүйчүүд байдаг. Тэд хэнд ч бууж өгөхгүй бөгөөд эрчүүдтэй орооцолдох дургүй аж.
9
Нийгмийн идэвх сайтай, бусадтай хэл амаа сайн олж чаддаг бөгөөд бодит амьдрал гэхээс илүүтэй цахим ертөнцөд анхаарлаа хандуулдаг байна. Тэд маш эмэгтэйлэг, эрчүүдэд таалагдах гэж хичээдэг талтай.
10
Хөлд тухтай ботинк өмсдөг хүмүүсийн тухайд сайхан сэтгэлтэй, уужуу тайван байх нь бий. Хүн бүрт чадах зүйлээрээ туслахыг эрмэлздэг, өөрөөсөө эерэг энерги цацруулдаг бөгөөд бусдын хайр, хүндэтгэлийг хүлээж чаддаг.
11
Гаднаа үзэсгэлэнтэй харагдах хэдий ч, дотроо уур бухимдал ихтэй байж мэдэх талтай хүмүүс юм. Нэг ёсондоо тэд оньсого шиг тааварлахад бэрх ажээ.