Нүдээ хэрхэн том харагдуулж будах вэ?

Эмэгтэй хүн бүр л үзэсгэлэнтэй, том нүдтэй болохыг мөрөөддөг. Харин тэдний мөрөөдлийг нүүр будалт биелүүлж өгөх бөгөөд нүдийг илүү том харагдуулж, гоо үзэсгэлэнг нь тодотгож өгдөг ажээ. Ингээд хамтдаа нүдээ хэрхэн том харагдуулж будах аргуудыг сурч авцгаая. 

Нүдээ хэрхэн том харагдуулж будах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бор өнгийн тениэр будах

Бор өнгийн тень нь ямар ч арьстай хүнд төгс зохицдог ба нүүр будалтын суурь болдгоос гадна, дээрээс нь нүдийг том харагдуулдаг давуу талтай юм. Та зөөлөн бор тениэр давхрааны дээд хэсгээ будаж, гүн тод бор өнгөөр бага зэрэг давхарлаж, тодотгоорой. 

Бор өнгийн тениэр будах

2 Нүд будах өнгөнүүдээ сонгох

Та зурагт үзүүлсэн өнгөнүүдээс санаа авч нүдээ будаарай. Энэ нь таны нүдийг илүү том харагдуулах болно. 

Нүд будах өнгөнүүдээ сонгох

3 Тод өнгийн нүдний харандаа ашиглах

Заавал хар, хүрэн гэлгүй зоримог байж, өөр тод өнгийн нүдний харандаа буюу контурыг сонгож, нүдээ будаад үзээрэй. 

Тод өнгийн нүдний харандаа ашиглах

Цэнхэр өнгөөр будах

Цэнхээр өнгөөр нүдээ будах нь таны нүдийг хэвийн үеийнхтэй харьцуулахад хавьгүй илүү том харагдуулдаг ажээ.

Цэнхэр өнгөөр будах

4 "Смоуки" будалт хийх

Үүний тулд нүдний урд хэсэгт цагаан өнгийн тень түрхэж, ар хэсгээс нь бор өнгийн тениэр уусгаж, хар өнгөөр тодруулах хэрэгтэй. 

"Смоуки" будалт хийх

5 "Омбре" будалт хийх

Та зурагт үзүүлсэнтэй адил хар өнгөнөөс ууссан "омбре" будалт хийж үзээрэй. 

"Омбре" будалт хийх

6 Нүдээ хөнгөн будах

"Натурал" нүдний будалт хийж, нүдээ бага зэрэг гялалзуулаарай. Ингэснээр таны нүд илүү үзэсгэлэнтэй, мөн том харагдана. 

Нүдээ хөнгөн будах

7 Контур зурж, сормуус наах

Та нүднийхээ будалтанд тохируулан контур зурж, өтгөн сормуус нааснаар нүд тань өмнөхөөсөө хэд дахин том харагдах юм. 

Контур зурж, сормуус наах

8 Ягаан өнгө сонгох

Ягаан өнгийг хар өнгөтэй уусгаж, будаад үзээрэй. Хар саарал тениер нүдээ будаж, дээгүүр нь ягаан өнгөөр уусгаж, урд хэсэгт нь саа тавих хэрэгтэй. 

Ягаан өнгө сонгох

9 Сүүдэртүүлж будах

Та нүдээ зурагт үзүүлсэнтэй адилхан будаж, сүүдэртүүлээрэй. Ингэж будсан нүд илүү том болоод дур булаам харагддаг.

Сүүдэртүүлж будах

10 Гялалзуулж будах

Аль болох гялалзсан тень сонгож, нүднийхээ урд хэсгийг будах хэрэгтэй. Энэ нь нүдийг том харагдуулах хамгийн энгийн алхам билээ. 

Гялалзуулж будах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()