1
Хөгжим тоглож сурах
Хөгжим сонсох нь асар их тайвшралыг өгч, алжаал ядаргаагаа тайлах боломжийг олгодог. Гэвч та оюун ухаанаа бага ч болов хөгжүүлэхийг хүсч байгаа бол өөрийн сонирхож байгаа аль нэг хөгжмийн зэмсгийг тоглож сураарай. Ингэснээр таны ур чадвар давхар нэмэгдэх юм.
2
Ном унших
Чөлөөт цагаараа кино үзэхээс илүүтэй ном уншиж байгаарай. Заримдаа амьдралаас ойлгож, мэдэж чадахгүй байгаа зүйлийнхээ хариултыг киноноос авах үе байдаг ч гэлээ, ном унших нь хүнийг илүү өргөн цар хүрээнд сэтгэх үндэс болдгийг эрдэмтэд баталжээ.
3
Тодорхой өдрүүдэд дасгал хийх
Хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах үедээ гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг буруу зуршил юм. Хүн тогтсон цагаар, тодорхой өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулах ёстой байдаг. Ингэснээр илүү үр дүн үзүүлнэ гэдгийг бүү мартаарай.
4
Цөөн тооны гадаад хэл сурах
"Хэлтэй бол хөлтэй" гэж үг байдаг. Тийм ч учраас одоо цагт төрөлх хэлээсээ гадна, дэлхийн хэл гэж хэлэгдэх болсон хэд хэдэн гадаад хэлийг сурах нь хүн бүрийн эрхэмлэх зүйл болсон нь нууц биш юм. Тэглээ гээд олон гадаад хэл сурах шаардлагагүй шүү дээ. Хамгийн түгээмэл гэсэн 1-2 хэлийг сурахад л хангалттай юм.
5
Өөрт хэрэгтэй зүйлээ сурах
Мэдлэг боловсрол хүнд хэзээ ч илүүдэхгүй. Хүн сурч, боловсрохынхоо хэрээр их зүйлийг мэдэж авдаг. Гэвч "Би сурч, мэдэх ёстой" гээд юм бүхнийг сурч, мэдэх гэсний хэрэггүй юм. Өөрт зайлшгүй хэрэгтэй гэж бодсон зүйлсээ сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу сурч, мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийгээрэй.
6
Оюун ухаанаа хөгжүүлэх тоглоом тоглох
Видео тоглоом тоглох мэдээж сонирхолтой байдаг. Гэхдээ уураг тархийг хөгжүүлэхээсээ илүүтэй ядраах нь бий. Харин үүний оронд оюун ухааныг хөгжүүлж, алжаал ядаргаа тайлах төрөл бүрийн тоглоомуудыг тоглож байгаарай. Тухайлбал эвлүүлдэг тоглоом, лего, шоо гэх мэт.
7
Спортоор хичээллэх
Бие организм үргэлж ямар нэгэн байдлаар ачааллаж, ядарч байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд амарч, алжаал ядаргаагаа тайлж, дутагдаж буй эрч хүчээ нөхөж, олж авах нь чухал юм. Харин үүний тулд байнга унтаж амрах нь тийм ч зөв сонголт биш билээ. Харин эсрэгээрээ спортоор хичээллэж, бие бялдартаа анхаарч байгаарай.