1
Мах идэхгүй байж болохгүй
Хүмүүс турахын тулд махнаас гарч, жимс ногоогоор хооллох хэрэгтэй гэх өрөөсгөл ойлголттой явдаг. Харин та эсрэгээрээ мах идэж, уураг, амин дэмийг авч байж л турна гэдгийг ухаараарай. Өглөө болон өдрийн хоолондоо мах идэж, оройн хоолоо хөнгөн идэж байхад л аяндаа жин тань буурч, турж эхлэх юм. Хамгийн гол нь эрүүл хооллож, хангалттай уураг, шим тэжээлийг авч, биеэ эрүүлжүүлж байж л таны турах үүд хаалга нээгдэх болно.
2
Лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнд бисфенол гэх химийн бодис агуулагддаг. Одоогоос 2 жилийн өмнө лабраторид хийсэн судалгаагаар бисфенол гэх химийн бодис нь хулганы төв мэдрэлийн генд нөлөөлж байсныг тогтоож, цаашлаад жинг нэмэгдүүлдэг хэмээх дүгнэлт гарсан юм. Тиймээс та турахыг хүсч байгаа бол лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаарай.
3
Өглөөний цайгаа ууж байх
Хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвшээрэй. Энэ нь биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлэх бөгөөд хоол боловсруулах системийг дэмжиж, өөхийг шатааж байдаг. Үүнээс гадна өглөө сайн идэж авбал өдөр, орой идэх хоол тань багасч, таргалалтыг мартуулна.
4
Хөнгөн дасгал хийх
Хүн зурагт үзэж байхдаа, дуртай цувралаа шимтэн үзэж суухдаа хамаг анхаарлаа алдаж орхидог. Харин та үүнийг нь ашиглан дасгал хийж болох юм. Анхаарал тань өөр газар байгаа тул хэр удаан дасгал хийж байгаа болоод ядарч байгаа эсэхээ ч үл анзаардаг аж. Иймд та зүгээр суухын оронд хөнгөн дасгал хийх нь турах явцад тань нөлөөлөх юм шүү.
5
"D" витамин авах
"D" витамин нь яс бэхжүүлж, төлжүүлэх ач тустайгаас гадна биеийн жинг хадгалж, таргалахаас сэргийлж байдаг юм. Та тус витаминыг авахын тулд ердөө нарны элчийг биедээ шингээж, хэсэг хугацаанд нүдээ аньж, тайван зогсоход хангалттай аж.
6
Уураг ихтэй хоол хүнс идэх
Турах хүсэлтэй хүмүүсийн тухайд хамгийн түрүүнд бие дэх уургаа алдахаас сэргийлж байх хэрэгтэй. Ингэхийн тулд уураг ихтэй хоол хүнсийг сонгож идээрэй.
Үүнд: шош, өндөг, мах, төрөл бүрийн ногоо зэрэг багтана.
7
Их хэмжээний кальци авах
Кальци нь хоол боловсруулах системийг дэмжиж, жин нэмэхээс сэргийлж байдаг. Насанд хүрсэн хүн бүр өдөрт 900 мг, ахимаг настай хүмүүс 1200 мг кальцийг авч байх ёстой аж. Нэгэн их сургуульд хийсэн судалгаагаар кальци нь өөхийг шатааж, турахад онцгой нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байдаг.
Кальциар баялаг хүнсэнд: сүү, сүүн бүтээгдэхүүн, бууцай, жүрж, сардин загас багтана.
8
Хүйтэн шүршүүрт орох
Хүйтэн шүршүүр нь булчинг амрааж, арьсыг чангалж, турахад онцгой нөлөө үзүүлдэг. Та өглөө бүр хүйтэн шүршүүрт орсноор мэдэгдэхүйц хэмжээнд жингээ хаяж, өөхөө шатаах болно.
9
Ус уух
Та аль болох их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-4 литр ус уух ёстой. Таргалалтын нэг шалтгаан нь бие организмын усны хомсдол байж болно. Хачирхалтай мэт боловч, хүн бага ус уух тусам биед их ус хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул бие хавагнаж, илүүдэл жинтэй мэт харагддаг аж. Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй болж, жин ч буурдаг байна. Та өөрийгөө зовоож, биеэ барихгүй ус ууснаар турах боломжтой.
10
Сайтар амрах
Хангалттай сайн унтаж амарсны эцэст та эрүүлээр турах болно. Дунджаар 8 цаг унтах ёстой бөгөөд ингэснээр таны биед зохих хэмжээний эрч хүч хуримтлагдаж, өглөөг гайхалтайгаар угтах юм. Мэдээж унтаж амрах дургүй хүн гэж үгүй тул энэ нь хамгийн амар тураах алхмуудын нэг болов уу.
11
Ванны давс хэрэглэх
Ванны давс нь олон төрлийн ач холбогдолтой бөгөөд стресс бухимдлыг үгүй хийхээс гадна булчинг амрааж, өөхийг шатаадаг байна. Мөн энэ нь арьсыг тайвшруулж, мэдрэлийн системийг амраах давхар тустай юм. Та ердөө ваннд хэвтээд турна гэж бодохоор гайхалтай байгаа биз?
12
Давсны хэрэглээгээ багасгах
Давс нь хоолны амт чанарыг нэмэгдүүлдэг ч гэсэн турж, эрүүлжих зорилготой байгаа хүмүүсийн хувьд хамгийн хорт дайсан юм. Та давсны хэрэглээгээ багасгаснаар хоол боловсруулах системийн үйл ажиллагаа сайжирч, түргэн хугацаанд өөхөө шатааж, турж эхлэх ажээ.